Батсүмбэрт гарсан 6 түймрийг унтрааж, цурманд орууллаа

: 125 өдрийн өмнө / 2017-07-17 10:59:20

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, 3 удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн 5 удаа үүлэнд нөлөөлж, бороо орууллаа. Үүний үр дүнд тус суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулаад байгаа юм.

Түүнээс гадна 27 сая төгрөгийн 5 төхөөрөмжийг сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө. Мөн БОАЖЯ-ны ажилчдын нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч Батсүмбэр сумын ЗДТГ-т хандивлажээ.




Х.Нэргүй
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
124 өдрийн өмнө / 103.9.88.162

ЗАЛУУЧУУДДАА БАЯР ХҮРГЬЕ ТА НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА