''Цэнхэр халим'' тоглосон өсвөр насны бас нэгэн хүү амиа алджээ

: 8 өдрийн өмнө / 2017-07-17 11:11:00

  

Амиа хорлохыг шаарддаг гэх энэхүү цахим тоглоомонд ялахын тулд та эхлээд 49 даалгаврыг биелүүлэх ёстой. Харин хамгийн сүүлийн даалгавар бол өөрийн амийг хороох байдаг байна.

Сан Антониогийн оршин суугч 14 настай Исаяа Гонзалез хүү өнгөрсөн Бямба гарагт ханын шүүгээндээ өөрийгөө дүүжилж амиа хорлосон байдалтай олдсон ба түүний утас шүүгээн дотор байх гуталны тавиур дээр Исаяагийн амиа хорлолтыг шууд дамжуулж байсан байна. Исаяагийн аав түүнийг анх олж цагдаа дууджээ.

Гонзалезийн гэр бүлийнхэн дэлхий дахинд хүүгийхээ харамсалтай үхлээр сэрэмжлүүлж, ''Цэнхэр Халим'' нэртэй аймшигт тоглоомын хор уршгийг таниулан мэдүүлэх хүсэлтэй байгаа аж.

Ойрхон орших барилга дээр очиж, дээвэр дээр нь гаран хөлөө унжуулаад суу, F57 гэх кодыг гаран дээрээ цаасны хутгаар зур гэх мэт аймшигт даалгавруудыг өгдөг гэнэ.  Тус тоглоомыг тоглогчид гар утсаараа даалгавар гүйцэтгэснээ баталгаажуулан зургийг нь дарж, бичлэг хийн, дараагийн даалгавраа авдаг ажээ.
Амиа хорлосон хүүгийн эцэг эх Исаяагийн утаснаас тоглоомд оролцон, баримтуудаа явуулж байсныг нь гэрчлэх зүйлсийг олжээ. 
Тэрээр даалгавар гүйцэтгэх бүртээ гэр зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан найзууд уруугаа, мөн үл мэдэгдэх тоглоомыг зохион байгуулагч уруу зурагаа явуулдаг байсан байна.



Цэнхэр халим тоглоом Орос улсаас эхэлсэн өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд энэ тоглоомыг тоглон амиа хорлох тохиолдлууд ар араасаа гарч байна.

Амиа хорлосон хүүгийн эцэг эх сургуулийн захиргаатай хамтарч энэхүү тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулахаар ажиллаж байгаа гэнэ.

С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
сүрэн
7 өдрийн өмнө / 217.230.19.36

Энэ мэдээлэлийг хаа . Болчимгүй нэг нь дуурайж мэднэ .хаа

ЗОЧИН
8 өдрийн өмнө / 103.9.90.130

Ийм мэдээлэл битгий оруулж байгаач хүүхдүүд илүү их сонирхоно ш дээ Бас мэдээллийг зөв талаас нь хүргэх хэрэгтэй

ЗҮГЭЭР
8 өдрийн өмнө / 202.179.26.12

МЭДРЭЛ МУУТАЙ НИЙГМИЙН ШААРУУД ҮХЭЖ БАЙСАН НЬ ДЭЭР ЦЭВЭР ХҮМҮҮС ҮЛДЭХГҮЙ БОЛ ДЭЛХИЙ 7,5 ТУРБУМ ХҮНТЭЙ БОЛЧИХЛОО 2 ТЭРБУМЫН ХЭТРЭЛТЭЙ БАЙНА. АМЕРИКУУДЫН ДАЙН ХИЙЖ, ӨВЧИН ҮҮСГЭЭД БАЙГАА НЬ АРГАГҮЙ. ТЭР ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХУЖАА АМЕРИКИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ.

zochin
8 өдрийн өмнө / 122.201.21.122

Delhkiigeeree iim togloomiig hkaalgaachee....