Ерөнхийлөгч түймэртэй холбоотой асуудлаар зарлиг гаргав

: 125 өдрийн өмнө / 2017-07-17 12:15:16

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав.

Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо. 

Х.Нэргүй

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zuv
122 өдрийн өмнө / 205.178.47.56

Mundag bn amjilt hvsie

Zuv
122 өдрийн өмнө / 205.178.47.56

Mundag bn amjilt hvsie

Зочин
124 өдрийн өмнө / 202.9.43.16

gal garch bhad baynhongort bsn bizdee battulgaas ilvv ajilaa meddeg hvrelsvh gedeg hvn naad ajiliig chin ali hediin hiigeed ehelsen bhad bvv hoshgir l doo battulgaa zvgeer urnuus garah gej songoson songogchidiinhoo uriig salgahaa l bod ,,,neeh ajil heregch boloh gej ydchihsan um

Зочин
124 өдрийн өмнө / 202.9.41.17

Хятадын модыг оруулж ирэхээ болих хэрэгтэй тэгээл баахан хачин амьтад оруулж ирээд

ИРГЭН
124 өдрийн өмнө / 122.201.26.186

Зөв шийдвэр байна аа

jagaa
124 өдрийн өмнө / 103.206.195.163

Ulam tsaashaa erch hucheer ajlaarai amjilt husei

Altan
125 өдрийн өмнө / 202.9.43.44

Yg tsagaa olson zuv saihan shiidver b.na...Baingiin belen b.dald buren tonog tuhuurumjtei baij b.dagguin baihdaa gej gaihaj b.laa...Ontsgoigiihon ulaan garaaraa uzeed izeed diildehgui shuudee...Zuv zuv...

Баасанхүү
125 өдрийн өмнө / 202.70.46.224

Зөв ер нь Баттулга шуурхай шийдвэрлэжил чаддаг шүү дээ. Элдэв тээг садаа бага байгаасай

Насаа
125 өдрийн өмнө / 139.5.218.117

Энэ их будилаантай хорчин авгай шүү. Долигноно матна хов зөөнө. Багануурын холбооны эрхлэгчээс элбэг татаж авчирч дарга болгосон. Эрдэнэтэд оройн сургуулийнх нь ангийн хүүхэд байсан

наран
125 өдрийн өмнө / 203.91.115.39

Үнэхээр алсын хараатай ерөнхийлөгч шүү.