Гар утсаа цэнэглээд унтах ийм аюултай

: 124 өдрийн өмнө / 2017-07-17 12:31:04


Утсаа хажуудаа цэнэглэж орхиод унтах нь хүний нойрсох зуршилд муугаар нөлөөлдөг. Цэнэглэж буй утас та болон таны гэр бүлд маш олон төрлийн аюултай.

Нью Хемпшайрын ОБЕГ-аас нийт эцэг эхчүүдэд анхааруулга болгон энэхүү зургийг нийтэлжээ. 



Судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдүүдийн 53% өөрийн утас/таблетаа орон дээрээ эсвэл дэрнийхээ доор/хажууд тавин цэнэглэдэг байна. Энэ нь цэнэглэгч болон утсанд цугларсан дулаан алга болохгүй байсаар шатахад хүрдэг ажээ.

2013 онд Үндэсний санал асуулгаар явуулсан судалгаанаас үзэхэд нийт хүүхдүүдийн 72%, өсвөр насныханы 89%  нь өөрийн унтдаг орчиндоо утас эсвэл таблет хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. 

Өөрийн гэр бүлийг нойрны өвчтэй болгох, цаашлаад галын аюулаас хамгаалахын тулд та зөвхөн баталгаажсан цэнэглэгч ашиглаарай. Хэрвээ iPod/iPhone/iPad хэрэглэдэг бол зөвхөн Apple компаний баталгаат цэнэглэгчээр цэнэглээрэй. Мөн хэт халуун/хүйтэн үед утсаа аль болох цэнэглэхгүй байх хэрэгтэйг санаарай. Ийм үед цэнэглэвэл таны утас/цэнэглэгч илүү дулаан гаргаж гал алдах аюултай байдаг байна.
 

С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих