“Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг хөнөөжээ

: 125 өдрийн өмнө / 2017-07-17 12:37:54

АНУ-ын Батлан хамгаалахын яамны мэдээллээр АНУ-ын цэрэг Афганистаны Кунар муж дахь “Исламын улс” бүлэглэлийн нэгэн объектыг агаараас довтолж хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Саид болон өөр бусад зэвсэгт этгээдүүдийг устгасан гэжээ. 

Энэ оны 5-р сард Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын Тайм сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Исламын улс” бүлэглэлийн Афганистанд явуулж буй үйл ажиллагаанаас сэрэмжлэх хэрэгтэй. Тус бүлэглэл сүүлийн үед довтолгоо хийх иж бүрэн системтэй болж, Афганистанд мансууруулах бодис наймаалах, соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдах зэрэг арга хэлбэрээр хөрөнгө мөнгө хуримтлуулан, дагагчдаа Афганистан зэрэг Өмнөд Азийн бүс нутагт ноцтой хэрэг өдөөхийг дэмжиж байна" гэжээ.

Х.Нэргүй

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
123 өдрийн өмнө / 203.91.115.39

muu huniig bol ustgasan, sain huniig bol hunuusen gedeg baih aa.