Баянгол дүүрэг дугуйн замтай боллоо

: 8 өдрийн өмнө / 2017-07-17 14:24:01

  

Баянгол дүүргийн иргэд ая тухтай,тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо. Тодруулбал,”Дугуйтай Баянгол” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Гэрлэх ёслолын ордны урд нэг км орчим дугуйн болон гүйлтийн зам тавьж нээлтээ хийлээ.Уг нээлтийн ёслолд хүүхэд багачууд дугуйтайгаа ирцгээжээ. Тэд шинэ замын "ид шидийг” үзэж нааш цааш салхи татуулан давхисан төдийгүй тэмцээнд оролцож, дугуй унах чадвараа гайхуулсан юм.

Нийгэм хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул "Манай дүүрэг хүүхдэд зориулсан төсөл,хөтөлбөр хэрэгжүүлж буй "Хүүхдэд ээлтэй Баянгол дүүрэг” "Эрүүл Баянгол дүүрэг” зэрэг хөтөлбөр дэвшүүлэн зорилт тавьж олон арга хэмжээ зохион байгуулагдан ажиллаж байна.

Өнөөдрийн "Дугуйтай Баянгол”өдөрлөгийг дүүргийнхээ Усан спорт сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна. "Дугуйтай Баянгол”өдөрлөгийг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн.Энэ хүрээнд "дугуйчид” хүүхдүүд гурван насны ангиллаар өрсөлдөж,”Дугуй унахын ач холбогдол "сэдвээр эсээ бичлэгийн уралдаанд оролцсон. Өмнө нь энд хогоор дүүрсэн далан байсан.Бүх хогийг цэвэрлэн,суурин дээр нь Гэрлэх ёслолын ордон,Ахмад хөгжлийн төв барьж, гүйлтийн зам,амралт чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай барьснаар иргэд эрүүл,аюулгүй орчинд амьдрах боломж бүрдлээ.

Дугуйн замын нийтдээ 1.5 км урттай байна гэж төлөвлөсөн ч далангийн уртаас шалтгаалан хараахан тэр хэмжээнд хүрээгүй. Гэхдээ далангийн доод талын шороон зам дээр гүүр тавьж,дугуйн замтай холбон,хатуу хучилттай болгохоор ажиллаж байна. Түүнчлэн орчин үеийн,шинэлэг тохижилт,бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
jj
8 өдрийн өмнө / 202.9.41.66

gazar bgaamuu.barag vldeegvi bh