Шумуул ямар хүмүүсийг илүү хаздаг вэ?

: 124 өдрийн өмнө / 2017-07-17 16:54:59

Зөвхөн таныг л шумуул тойрон хүрээлж хоргоогоод, бусад хүмүүсээс илүүтэйгээр таныг хазаж зовоогоод байгаа мэт санагддаг байв уу?

Шумуул нь зарим нэгэн шалтгааны улмаас хүмүүсийг илүү их хаздаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Жишээлбэл таныг пиво уусан үед таныг хазах магадлал ихэсдэг байна. Эдгээр болон бусад шалтгаануудын талаар дор дурдья.


1. Хувцас 



Шумуул ихэвчлэн өөрийн байг олохдоо нүдээ ашигладаг. Хараа нь маш сайн хөгжсөн байдаг бөгөөд ялангуяа үдээс хойш хараагаа ашиглаж идэшээ хайдаг байна. Хар, хар хөх, улаан гэх мэт бараан өнгийн хувцас өмсвөл илүү хараанд нь өртдөг.


2. Цусны бүлэг 



Нас биед хүрсэн шумуул цэцгийн бал сорж шим тэжээл авдаг харин эм шумуулын өндөг боловсруулах чадварт бидний цусан дахь уураг сайнаар нөлөөлдөг. Тиймээс зарим цусны бүлгийг илүүд үздэгт нь гайхах зүйлгүй. 1-р бүлгийн цустай хүмүүст 2-р бүлгийн цустай хүмүүсээс 2 дахин их татагддаг, харин 3-р бүлгийн цустай хүмүүс дунд нь ордог ажээ. Үүнээс гадна хүмүүсийн 85% нь биеэсээ цусны бүлгийг нь илэрхийлдэг шүүрэл ялгаруулдаг ба эдгээр хүмүүст шумуул илүү татагддаг байна.


3. Халуун ба хөлс 



Хөлснөөс ялгардаг үнэрийг шумуул маш сайн үнэртдэг ба түүгээр байгаа олдог байна. Тэд мөн гүйдэг, дасгал хийдэг хүмүүсийг их таалдаг. Дасгал хийснээр биеийн дулаан болон сүүн хүчил ялгаруулалт ихэсдэг учраас тэр.


4. Эрүүл арьс 



Хүний арьсан дээрх бактерийн төрөл болон хэмжээнээс шалтгаалан шумуул татдаг гэж зарим судлаачид үздэг. Хэсэг бүлэг хүмүүсийг судалгаанд оруулан шумуулд их хазуулдаг, хазуулдаггүйгээр нь ялгажээ. Шумуулд их хазуулсан хүмүүсийн арьсан дээр бусдынхаас олон гэхдээ ижил төрлийн микроб их байсан байна. Үүнээс мөн шумуул яагаад хөл болон шагайн ойр орчим их хаздагийг тайлбарлаж болохоор байна.


5. Жирэмслэлт 



Африк улсад явуулсан нэг судалгаагаар хумхаа өвчин тээсэн шумуул жирэмсэн эхэд жирэмсэн биш эмэгтэйгээс 2 дахин их татагддаг гэсэн үр дүн гарчээ. Жирэмсэн эхчүүд 1 амьсгаа авахдаа 21%-аар илүү авдаг учраас биед агуулагдах нүүрсхүчлийн давхар исэл ихэссэнээс болдог гэж эрдэмтэд үздэг байна. Мөн жирэмсэн эхийн гэдэс илүү халуун байдаг нь халуунд татагддаг шумуулын бай болоход нөлөөлдөг байна.


6. Шар айраг 



Шумуулууд шар айрагт дуртай гэж хэн мэдэх билээ? Судалгаанд оролцсон хүмүүсийг 0,35 литр шар айраг уусны дараа илүү олон шумуул хазжээ. Хөлсөнд агуулагдах этанолын хэмжээ ихсэж биеийн дулаан ихэссэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн боловч яг ямар учир шалтгаан
тайг нь тогтоож чадаагүй байна.

 

С.Тэргэл
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих