ОБЕГ-т ​229,8 сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна

: 8 өдрийн өмнө / 2017-07-17 18:05:38

  

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

2017.07.17-ны өдрийн 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлэн ажиллаж байна.





















 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих