Белла Хадид яагаад инээмсэглэдэггүй вэ?

: 30 өдрийн өмнө / 2017-08-20 13:14:42

The Weeknd-тэй үерхэж, Викториа Секретийн тайзнаа өөрийн гоо үзэсгэлэнгээ гайхуулан алхаж, тансаг брендүүдийн нүүр царай болж явсан Белла яагаад нүүрний хувирал гаргахгүй, нэг л янзаараа мөсөн хатагтай мэт байдаг юм бол?



Тэрбээр саяхан The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаараа дэлгэсэн байна. 

''Хүмүүс заримдаа надтай уулзаад, ярилцаж үзээд Би чамайг огтхон ч ийм хөгжилтэй хүн гэж төсөөлөөгүй юм байна гэж хэлдэг. Намайг ихэвчлэн ''зэвүүн'' царайтай харагддаг гэдэг. Гэсэн хэдий ч би хүмүүстэй харьцаж, танилцах их дуртай найрсаг хүн. Би энэ их алдарт нэг л өдөр хүрсэн. Үнэхээр гэнэтйин байсан. Би зөвхөн гэр бүлийнхэн болон морьдтойгоо л ярилцдаг байсан бол нэг л өдөр дэлхий даяар намайг танидаг болсон. Камерийн өмнө заримдаа надад их тухгүй санагддаг. Тиймээс л миний царай ''мөсөн''  гардаг байх. Би том болсон эмэгтэй болох гэж их яарсан ч одоо эргээд санаа амар өсвөр насны охин болмоор байна.'' гэжээ.

bella hadid зурган илэрцүүд

Хөөрхий Белла дөнгөж 20-хон настай шүү дээ. 

bella hadid зурган илэрцүүд
С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих