Багш нар цалингаа 1,6 сая болгохыг шаардлаа

: 62 өдрийн өмнө / 2017-08-21 09:20:58

Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр түр хороо байгуулсан байна. Түр хороон наймдугаар сарын 10-нд байгуулагдсан бөгөөд 30 мянган багш нэгдсэн гэж мэдэгдсэн. Тэд есдүгээр сарын 1-нээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөг болгон нэмэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24-нийг хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлах юм байна. Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танаа. Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнд аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш болон цэцэрлэгийн багш нар нэгдэж зохион байгуулалтад орсныг мэдэгдэж, дараах шаардлагыг хүргүүлж байна. Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг энэ оны есдүгээр сарын 1-ний өдөрт багтаан 1,600,000 төгрөгт хүргэж нэмэх. Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бодит байлгах. Багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд оруулж, нийгмийн болон эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх. Багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгон мөрдөх. Боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор багшийн цалинг доод тал нь 3500 ам долларт дүйцэх хэмжээнд 2020 он хүртэл нэмэх. Багшийн цалингийн хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулан хэрэгжүүлэх гэжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
62 өдрийн өмнө / 202.179.8.14

Одооны багш нар гэж хүүхэд эцэг эхчүүдийн дунд нэр хүндгүй олигтой сургасан ч юмгүй байж дарамтлагч нар ихэнхи нь байдаг, цалингаа нэмүүлсэн ч мэдлэг чинь хэвээр л байлгүй,