Согтуу эр баавгай хооллохыг завдаж улмаар гараа тасдуулжээ/ бичлэг/

: 114 өдрийн өмнө / 2017-08-21 14:10:32

Бид бүгд л баавгайн үүрээр оролдож болохгүй гэдгийг мэддэг ч орос эр Андрей Сахаровский энэхүү сануулгыг мартан баавгайн үүрэнд орж, улмаар гараа тасдуулсан хэрэг гарсан байна.

Баавгайн үүрэнд Миша, Саша нэртэй хоёр эр, Маша нэртэй нэг эм баавгай байсан байна.

42 настай эр баавгайд зуугдсан гараа салгахыг оролдовч баавгай дэндүү хүчтэй байсан тул ийнхүү нэг гаргүй болжээ.

Хохирогчийн ах Евгений Сахаровский өөрийн согтуу дүүгээ шангаа хүртэж хэмээн бодож буй гэнэ. Тэрбээр хэлэхдээ ''Баавгайн үүрний хашлагыг илүү өндөрт хийх хэрэгтэй, учир нь хэн нэгэн мулгуу согтуу эр ахин орж гараа тасдуулж магадгүй'' гэжээ.


С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих