“Богдхан” төмөр зам төслийн чигийн судалгааны тайланг танилцуулав

: 29 өдрийн өмнө / 2017-08-22 09:25:06

“УБТЗ” ХНН-ийн Мандал өртөөнөөс Багахангай өртөө хооронд шинээр төлөвлөж буй “Богдхан” төмөр зам төслийн чигийн судалгааг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар Энэтхэг Улсын “Интеркөнтинентал Консалтантс энд Текнократц” ХК, “Этюд Сервис”, Герман Улсын “ГРЕ-ГАУФ Рэйл Инженеринг” ХХК-иуд энэ оны тавдугаар сараас хамтран хийж эхэлсэн. Тус судалгааны эцсийн тайлангийн төслийг Зам, тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн Банк, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар, “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК, Төв аймгийн засаг дарга болон бусад холбогдох сум, дүүрэг, албан байгууллагуудад энэ сарын 18-ны өдөр танилцуулж, цаашид амжилттай дуусгаж хүлээлгэн өгөх үүднээс харилцан санал солилцлоо.

 “Богдхан” төмөр зам төслийн чигийн судалгааны ажлыг зөвлөх үйлчилгээ үзүүлж буй түншлэлээс байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, тээврийн хэрэгцээ, хот төлөвлөлт болон санхүүгийн чиглэлээр судалгаа хийж, нийт 4 төрлийн чигийн хувилбарыг санал болгон, танилцуулсан байна. Үүнд холбогдох байгууллагаас дахин санал өгч чигийн судалгааг эцсийн байдлаар тодорхойлохоор болжээ.

“Богдхан” төмөр замыг барьж байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгоос гадна Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй одоогийн төмөр замаар нийтийн зорчигч тээвэр, шөнийн цагаар цахилгаан станцуудын нүүрс тээвэрлэлтэд ашиглахаар төлөвлөж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас онцоллоо.

Мөн богино хугацаанд тус судалгааг амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн Азийн Хөгжлийн Банк, Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, “УБТЗ” ХНН болон бусад албан байгууллагад талархал илэрхийлэв.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
27 өдрийн өмнө / 122.201.31.139

TRASIIG YAG ONOJ TER GAZRAAR TAVINA GEJ URDCJILJ GARGAH YU L BOL