Зуд болох сургаар зугтаад одов оо, У.Хүрэлсүх

: 89 өдрийн өмнө / 2017-08-22 09:32:57

Энэ зун нийт нутгаар хур бороо багатай, гантай байв. Хэт хуурайшилтаас болоод ой, хээрийн түймэр ч олон удаа гарлаа. Малчид, ахмадууд энэ өвөл хатуухан болж мэдэх талаар анхаарсан, сэрэмжлүүлсэн үг унагаж эхэллээ. Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймаг, нийслэлийн удирдлагуудад өвлийн бэлтгэлийг сайтар хангах, 8-р сард гадаадад томилолтоор явахгүй байх, найр наадмыг хориглох чиглэлээр маш тодорхой үүрэг даалгавар өглөө. Энэ үүргийг яг таг биелүүлэх чиглэлээр онцгой нөхцөлд ажиллах нөхцөл шаардлага амьдралаас урган гарч байна. Харин тэгтэл Улсын онцгой комиссыг ахалдаг Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгмөөр байна, чадахгүй нь гээд өргөдлөө өгчихсөн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч эхлэв. Нүдэндээ итгэсэнгүй. Батсүмбэрт түймэр гарахад Ерөнхийлөгчийг дагуулж очоод телевизээр гараад байсан цөс ихтэй Шадар сайд яагаад гэнэтхэн ажлаа хийж чадахгүй гээд өргөдөл өгчихөв өө.

Засгийн газарт Шадар сайдын алба гаргуулж очсон хэрнээ яг өвлийн бэлтгэл базаах, хазлан тэжээл гээд хүнд өвлийг давах нөр их ажлын өмнө ажлаа хаяад зугтаах нь наад захын ёс зүйтэй улстөрчөөс гарах үйлдэл лав биш. Эсвэл Шадар сайдын ажил Ерөнхийлөгчийг ажил хийсэн болгож харагдуулдаг шоуны нэг хэсэг, эсвэл хэвлэлээр “од” болгодог хэрэгсэл төдий байсан юмуу гэж У.Хүрэлсүхээс асуумаар санагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хүндхэн өвлийг хохирол багатай давах ид ажлын үеэр улс төрийн элдэв хийрхэлд авталгүй ажлаа хариуцлагатай хийхийг Засгийн газраас шаарджээ. Цагаа олсон шаардлага. Харамсалтай нь ийм эрүүл саруул шаардлагыг хүлээж авах ёстой Шадар сайд нь өргөдлөө бичиж орхиод явчихсан байсан нь туйлын харамсалтай. Зуд болох сургаар зугтаад явчих хэмжээний моральгүй Шадар сайдтай байжээ, бид.

Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана аа гэлцдэг. Гантай зуны дараа хатуухан өвөл болох нь дамжиггүй. Малчдын отрын бүс нутаг, хадлан тэжээлийн асуудлыг нэн яаралтай зохицуулахгүй бол мал сүргийн хорогдол гээд хохирол амсана. Эдийн засаг сайнгүй, цалин тэтгэврээ арайхийн тасалдалгүй залгуулж буй энэ цаг үед малчид байгалийн хатууд ялагдаж хотоо харлуулбал амьдрал улам л дордоно. Хот руу чиглэсэн их нүүдэл ингэж л бий болдгийг өмнөх жилүүдийн гашуун туршлага бидэнд сануулсаар байна. Харин энэ бүх ажилд ханцуй шамлан орох ёстой Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа хаяад явчихсан ч байх шиг. Ингээд зогсохгүй Засгийн газраа огцруулахаар шүд зууж яваа дуулдав. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд элгээрээ хэвтсэн эдийн засгийг арайхийн өндийлгөж, тогтворжуулаад байгаа. Ийм хариуцлагатай үед засгаа самарч, улс төрийн тогтворгүй байдал нүүрлэвэл юу болох вэ. Эдийн засаг нь сэхээнд, улс төр нь хагаралтай, дээрээс нь байгалийн зуд нүүрлэвэл Монгол Улс тэсэж үлдэх болов уу. Засгийн газраараа туг тахих хүсэлтэй МАН-ын хоёрдугаар ээлжийнхэнд улс орноо бодох өчүүхэн төдий сэтгэл байхгүй гэж үү. У.Хүрэлсүхийг даган намирч албан тушаалд очиж байвал нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болтлоо улайрчихсан тэднийг ямар дайрлага дайрчихсан юм бэ. У.Хүрэлсүх тэдэнд цаг зуурын албан тушаал өгч чадах ч мөнхийн эх орныг өгч чадахгүй шүү дээ. 

 
Эх сурвалж: www.zaluu.com
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zov bichjee
88 өдрийн өмнө / 202.9.42.146

Zov bichjee

Зочин
89 өдрийн өмнө / 202.9.41.122

Uls turjuuleh geed yadahiin deedeer yadaj bhshiv de. Ard tumen teneg bish. ta nar shig zudnii surgaar ajlaa hayaad yavah ym uu. Boldoggui zud boloh gej bgaa bish. Teneg uguulberiig chini unshihaas durgui hurchihlee. Ard tumnii tolgoi ugaah gej yadahaas saitaa ustag.......

Tanai said teneg bha
89 өдрийн өмнө / 202.9.41.122

Tanai sait teneg bhas

иргэн
89 өдрийн өмнө / 66.181.176.52

Зуд болох сургаар 9 болж, харин ч илуу их хариуцлага уурэх гд бгаам биш уу

зочин
89 өдрийн өмнө / 124.158.95.14

залуу.сом сайт одоо болимоор юмаа. хэдий болтол 60 тэрбумыг хайцаалж, МИ овогтыг өмгөөлөх гэсэн юм бэ?Хүрэлсүхийн ажлаа өгсөн шалтгаан нь зуд биш МАН-д үүрэлсэн улс төрийн зуд болж байгаатай холбоотой, тэр зудыг тас цохих гэсэндээ ажлаа өгч байгаа юм. МАНГАР МАЛ сайтаа.

eniig saraachsan bee
89 өдрийн өмнө / 112.72.11.104

Kkkk yana daa chi bicheech min mongol orond turchuud ugaadas dolooj amidrah ch gjde novsh min mongolchuud hurelsuhiig demjij bgaa uls turchid bol yanhan chi bol hog shaar

Зочин
89 өдрийн өмнө / 103.242.44.112

Өнөөдрийн цаг үеийн үйл явдлаар том хулгайг нуухаар шийдэв үү!