"Хаадын тоглоом" долоодугаар бүлгийн зургаадугаар ангид юу гарав?

: 29 өдрийн өмнө / 2017-08-22 10:38:13

Showdown on ice

ГОТ-ын фэнүүдэд жаахан хүндхэн анги байлаа. Бүлэг бүрийн төгсгөлийн ангийн өмнөх анги цусаар будагддагийг найруулагч нь энэ удаа ч тойрсонгүй. Suicide squad, Walking dead болон олимпийн наадмын хосолмол анги гэхэд болох мэт.

Олон газар үйл явдал гарсангүй, ердөө Винтерфеллийн хэсэгхэн яриаг эс тооцвол хананы цаадах үйл явдал гараал таарлаа. Сэрсей гараагүй анги сүүлийн бүлгүүдэд бараг байхгүй байх. Энэ удаа тэр өнжив. Нөгөө Сам хөөрхий хаана л яваад бна даа. Бас Бран энэ бүлэгт огт нөлөө үзүүлсэнгүй. Түүнээс уг нь маш их юм хүлээж байсан сан.

Эхний 6 бүлэг маш гүн сэтгэгдэл үлдээсэн тул энэ бүлэг дээр бас л тийм өндөр хүлээлттэй байсан. Гэхдээ маш их логикийн алдаа гарч байгаа. Зохиолч нь байхгүй болоод тэр байх. Энэ анги дээр бүр ч их алдаа харагдав.

Манай эрэлхэг долоо цас мөсөөр явж байхдаа 2 2-оороо яриа үүсгэнэ. Жон Жора 2 Жорагийн эцгийн талаар ярилцана. Жон түүнд эцгийнх нь сэлмийг өгөхөд авах эрхтэй биш хэмээн буцаадаг. Тормунд Хаундад том хатагтайд сэтгэлтэйгээ хэлнэ. Түүнээс гарсан хүүхэд ер бусын том болж дэлхийг эзэлнэ хэмээн хөөрдөг. Жендри Лоозонгүй ахан дүүсийнхэнд өөрийг нь зарсан талаар гоморхдог.

Мөн Тормунд Жоноос луугийн хатантай уулзсан тухай асуухад Жон түүний тусламжийг авахын тулд өөрийнх нь өмнө өвдөг сөгдөхийг шаардсан тухай ярина. Хариуд нь Тормунд Манс Рэйдер чам шиг бахархалт эр байсан, гэхдээ тэр зангийнх нь төлөө маш олон хүн үхсэн гэдгийг хэлдэг.

Ингэсхийгээл явж байтал тэдэн лүү Цагаан армийн баавгай дайрдаг. Бүгд эхэндээ юу болохыг таньж ядаж байхад Жендри баавгайны цэнхэр нүдийг харсан байдаг. Киноны эхний алдаа. Тэд түүнийг алж чадах ч Торо үхлийн шарх авдаг. Тэд уулан дээрээс хэсэг цагаан үхдэл харж мөшгөсөөр тэдэнтэй тулалдан нэгийг нь баривчилж чаддаг. Гэхдээ толгойлогчийг нь Жон цавчих үед бүгд дагаад устах ч яагаад тэр ганцаараа үлдэв? 2 дахь алдаа.

Олзны этгээд хэт чанга хашгирсан тул бусад нь тэдэн лүү ирдэг. Байдал бишдсэнийг мэдсэн Жон Жендриг Зүүн харуул руу гүйлгэж тэндээс Дэйни рүү тусламж хүсэн хэрээ илгээхийг тушаана. Ингээд тэд зугтахын тулд бүрэн хөлдөөгүй нууран дээгүүр гүйх шаардлагатай болно. Нуурын ус тэднийг даах ч араас нь орж ирсэн хэдэн зуун үхдэлийг даахгүй цөмөрдөг нь манай хэдэд ашигтай тусна. Харамсалтай нь тэд бүслэлтэд орсон тул голын жижигхэн арал дээр байрлахаас өөр аргагүй болно. Мөс цөмөрсөн тул үхдэлүүд тэднийг тойрон бүсэлж мөс буцаад хөлдөхийг хүлээнэ.

Шөнийг өнгөрөөсөн тэд өглөө босоход Торо хөлдөж үхсэн байлаа. Харуулд гарч байсан Хаунд үхдэлүүд рүү чулуу шидэхэд тэд Walking dead-ийн зомбинууд шиг тэнэг биш ажээ. Мөс хөлдсөн байхыг мэднэ. Ингээд жинхэнэ аймшиг ирэх нь тэр.

Юу юугүй бүгд бариулдагийн даваан дээр Дэйни луунуудтайгаа ирж үхдэлүүдийг галаар тургин хөөнө. Эндээс киноны дараагийн алдаанууд харагдана. Хэдэн өдөр шөнө туулсан замыг Жендри яагаад тийм хурдан туулав? Бас тэр яагаад лантуугаа өгсөн гэж? Хаа сайгүй үхдэлүүд дүүрэн, зомби баавгай байхад биеэ яаж хамгаалах юм? Хэрээ нисгээд Дэйни ирэх гэсээр байтал нэлээн хэд хоног болж байж ирэх хэрэгтэй дээ?

Бүгд суугаад хөдлөх гэж байхад Жон л ганцаараа үхдэлүүдтэй тулалдсаар байна. Энэ үед Шөнийн хаан мөсөн жадаар Висеринийг онилж унагадаг. Киноны 6 ба 7 дахь алдаа эндээс харагдах. Тэр яагаад арал дээр байсан хэдийг луу ирээгүй байхад алаагүй юм бол? Бас тэр хөдөлгөөнгүй байсан Дрогоныг биш нисч явсан Висеринийг харвав? Дараагийн сум нь байгаа оноогүй нь ч дүүрч гэж бодий.

Энэ үед Жон хэдэн үхдэлүүдэд баригдан усанд живдэг. Дэйни аврахыг хэчнээн хүсэвч Шөнийн хаан жадаараа тэднийг онилсон тул зугтахаас аргагүй болдог.

Жон гэхдээ сайн тулаанч тул тэднийг усан дотор дийлээд гарч ирэх ч үхдэлүүд түүн рүү дахин дайрахаар ирнэ. Энэ үед түүний авга ах Бенжен түүнийг авраад өөрөө үхдэг. Яагаад ч Браныг аварсан шиг хамт амиа хоохойлж болоогүй юм, бүү мэд.

Жон мөсөн хананд ирэх ч ухаан алдсан байдаг. Хүмүүс хэвтүүлж байхад нь Дэйни түүнийг зөвхөн Умардын ч биш Сикспакын хаан гэдгийг харна/хошигнол шүү/. Жоныг ухаан орох үед хажууд нь Дэйни байж байх бөгөөд маш их баярлаж гарыг нь атгана. Цагаан армийг нүдээрээ үзсэн тул хамтран тэмцэхээ амална. Хариуд нь Жон өвдөг дээрээ бөхийж/хэвтэрт байгаа тул бөхийж чадахгүй л дээ/ түүнийг хатан хаанаа хэмээн хүлээн зөвшөөрнө. Тэр 2-ын дунд хайрын гал нэгэнт асчээ. Гэхдээ би хувьдаа үүнийг хүсэхгүй бна, учир нь дараагийн Жэйми Сэрсей 2 болчихно шүү дээ.

Тэд усан онгоцон дээр Кингсландингийг чиглэн яваа ажээ. Ирэх ангид Сэрсейтэй уулзах нь илт. Тэдэнд олзны хүн бий.

Винтерфеллийн хэсгийг дурьдахад Арья Сансад захиаг нь уншиж өгдөг. Санса аавыгаа аврахын тулд бичсэн хэмээдэг ч дүү нь итгэдэггүй. Санса дараа нь түүнийг хүний дүрд хувирч чаддаг алуурчин болсныг олж мэднэ. Энэ явдлын дараа Бэлиш түүнд Арьяг хөнөөхийг санал болгоно. Үүний тулд Бриэннэг холдуулах хэрэгтэй, учир нь тэр Арьяг бас хамгаалах үүрэгтэй шүү дээ. Кингсландингээс ирсэн урилганы хариуд Санса өөрийгөө биш Бриэннэг явуулах сайхан шалтаг.

Бас нэг жижиг хэсгийг нэмэхэд Дэйни өөрийнх нь залгамж халаа хэрхэх талаар Тирионы асуултад маш их эвгүйцдэг. Ер нь энэ киноны жижиг детал бүрийг чухалчилж авч үзэх ёстой байдаг бичигдээгүй хууль бий. Хожмоо заавал тэр детал дахин гардаг билээ.

Киноны төгсгөлд үхдэлүүд асар том гинжээр Висерионыг гарган ирж Шөнийн хаан түүнийг амилуулан өөрийнхөө армид авдаг. Тэд тэр урт гинжийг хаанаас олов? Бас тэр том амьтныг нуурын гүнээс яаж гаргав? Маш олон алдаа харагдсан анги байлаа. Гэхдээ нэг юм хэлэхэд тэртэй тэргүй фантази кино тул энэ бүх алдааг илгасаад киногоо үзсэн нь сэтгэлд амар байх оо.

Одоо ингээд хэдэн асуулт үлдэв. 

- Анги бүр дээр л хэн нэг нь үхдэг. Дараагийн анги энэ бүлгийн төгсгөлийн анги тул хэн хэн үхэх бол?

- Сэрсей Жон Дэйни нарын ятгалгад автах уу? Магадлал бага. Гэхдээ үзүүлэх юмаа тэд аваад явж байгаа.

- Жон Дэйни 2 хэзээ унтах вэ?

- Бэлиш яг яах гээд байна?

- Жон Дэйни 2 хамаатан гэдэг нь хэзээ тодорхой болох вэ?

- Висерион одоо мөсөөр тургих уу?
 
Л.Олонбаяр
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
AAAA
25 өдрийн өмнө / 202.9.42.19

Сэрсэй ятгалаганд автахгүй. Жон данэрис 2 удахгүй унтана. Бэлиш зивүүн новш Старкуудыг дотроос нь хагаралдуулахжигаан, өмнө нь төмөр сандалд сууцан байхийсышд, цаад санаа нь энэ. Тэр 2 хамаатан гэдэг нь удку мэдэгдэх бхөө. Висерион цагаан юмаар тургина тэгээд тэр нь хөлдөөнө. ккэ

Defense explanation
27 өдрийн өмнө / 49.0.216.27

1. Торосын үүрэг угаасаа дууссан болхоор үхэх болсон (гол 7с ядаж нэг нь үхэхгүй бол GOT биш болно) 2. Өөр walker-р л амилуулсанын бгааз 3,4. Манай 7 замдаа хонож өнжсөн нь ерөөсөө харагддаггүй, нэг их холдсон нь юу л бол харин үхдэлүүд ихэнхдээ бүгдээрээ нийлж явдаг, night king эргүүлж дуудсан байх магадлалтай болхоор эргэх замд бараг л алх хэрэггүй , ачаа болох нь зөв байх 5. Олон зуун үхдэл даахаар зузаан мөс ядаж 1 хоногоос удаан хөлдөнө, тэгэхээр тэд арал дээр хэд ч хонсийн билээ (хэрээний нисэх хугацаатай бараг л дүйх байх) 6. Арал дээр байгаа энгийн хүмүүслүү шидхэд хайран жад байсийн байлгүй 7. Night king-н армируу шууд галлан нисч байгаа лууг харвах нь газарт буусан бага цохилттой drogon-г харваснаас дээр 8. Авга ах бенжэнийг ойн хүүхдүүд ид шидээрээ амилуулсан. Тэр ид шид нь ханыг давж чаддаггүй гэж урьд нь өөрөө хэлж байсан. Ингэхээр Жонтой хамт явбал морио удаашруулна, ханан дээр очоод орж чадахгүйгээс хойш үлдэх нь дээр 9. За тэр гинж бол ёстой мэдкүэ

AAA
27 өдрийн өмнө / 66.181.160.48

Johnii ter gantsaaraa tulaldaj vlddeg heseg yo vnen buhimdmaar baisan shvv

Zzz
28 өдрийн өмнө / 66.181.181.222

Bugd luund mordson bhad John gantsaaraa tulaldaad uldeh yamarch shaardlagagui bsaaan. Ene yaltachgui aldaa. Ter ginj yaahvee, ginjgui bsanch yamar neg argaar luug gargah l bsan bh. Oor neeh aldaa geheer yum haraagui shu

GOTER
28 өдрийн өмнө / 202.72.242.14

Ter gantsaaraa ulddeg WW chin ter tsagaan ustiin amiluulaagui WW baij bolno shdee

GOTER
28 өдрийн өмнө / 202.72.242.14

Ter gantsaaraa ulddeg WW chin ter tsagaan ustiin amiluulaagui WW baij bolno shdee

Bathuu
28 өдрийн өмнө / 49.195.161.75

Yugaa balairaad bgaan.. zugeer uzej chadq hurgan hurgan ym gargaad irchijee.. odoo bol kinoshdee nomnii zohiol hamaagui bolson..

JAJA
28 өдрийн өмнө / 202.21.108.117

jon dani 2 vylvd tegee medex ym bol dani barag suudlaa tawij ogox bx uchir n tep vr udamaa vldeeej chadaxgvi boloxoop... arya tiim ch amar aluuljixaar xvn bish uchir n allagagiin chigleleer surjixsan shdee ene bvlgiin svvliin angi dr vxdelvvd moson xaniig dawaad, xapin arslan chono luunuud negdeed etssiin daind beltgej bx belishiin xuwid sansag l oopiin bolgoj awax bx minii bodloop iimerxvv bna bx

Ozzu
28 өдрийн өмнө / 172.91.5.1

Kinon dre jijeg aral dr ter doloo 2 shunu bolj bga. Gendry bvr etsej tsutsaad unaad vheh hvrtlee gvisen gehdee irsen gazarluga bish hamgin oir orhsih zvvn ergin bvsleltrvv heree ochij hugatsaa 1 honog gej vzvvl Deny luutaigaa doroo niseed irne ene nehh aldaa bish. Bas ter gantsara amid bsan vhdlig ter aluulsan ahlagch bish uur white walker bvteesen bh magadlalt

Зочин
28 өдрийн өмнө / 103.26.193.232

Daraagiin angi deer Litlefingeriig Arya ustgaj Uhdeliig haniig nuraaj dotogsh orj irne. John Dany Sersei 3 yu ch gsn WWiin esreg negdej Jeimy Lannisteruudtai Edmurtiiig sullaj Riverruniig udirduulj John Hoitiinh ba Hundiinhuniig Dany Dotraki bolon Unsulliduudtai daguulj Winterfelliin terged tullaan ehluuleheer mordono

Amgalan
28 өдрийн өмнө / 202.131.243.142

Шөнийн хаан чинь өөрөө варг шүүдээ. Зүгээр л алдаа биш төлөвлөгөө л бхгуй юу. Анхнаасаа лууг нь авах гэж жижиг арлын эрэлхэг 7г устгаагүй.

ina
28 өдрийн өмнө / 202.5.195.222

Гэхдээ толгойлогчийг нь Жон цавчих үед бүгд дагаад устах ч яагаад тэр ганцаараа үлдэв? 2 дахь алдаа. Алдаа биш бүтээгчид нь өөр өөр байдаг. учир нь дараагийн Жэйми Сэрсей 2 болчихно шүү дээ. Болохгүй төрсөн ах дүү биш.Үелүүд - Висерион одоо мөсөөр тургих уу? Тэгнэ

Зочин
28 өдрийн өмнө / 150.129.143.243

Luutai,zombie tai kino uzej bj l neg muu buduun tumur ginjnii eh uusveriig haigaad bh yum sonin humuus shu mongolchuud

Тitus
28 өдрийн өмнө / 202.70.46.219

Night king бранаас хамаагүй чадамжтай шүү дээ. Зориудаар тэр хэдийг алалгүй хориод луу ирэхийг хүлээж байсан л даа. Гинж энэ тэр ч бэлдчихээ биз.