ЦАХИЛГААН автомашиныг замын төлбөрөөс чөлөөлөн, дугаарын хязгаарлалтгүй зорчуулахаар боллоо

: 28 өдрийн өмнө / 2017-08-22 12:04:53

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна. Захирамж гарснаар байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм.  Мөн цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулж, уг авто машины хэрэглээг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан мөрдөж эхэлнэ.

Одоогоор томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувь нь цахилгаан болох судалгаа бий. Дэлхийн томоохон улсуудын хотуудын тээврийн хэрэгслийнх нь бүтцэд цахилгаан авто машины хэрэглээ өсөн бий болох хандлага ажиглагдаж байгаа бөгөөд тухайн улс, хотын удирдлагууд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон хөнгөлөлт дэмжлэгүүдийг үзүүлж эхлээд байна. Улаанбаатар хот энэхүү олон улсын хандлагыг дагаж, цаашид цахилгаан авто машиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд дан ганц гэр хорооллоос ялгарах утаатай тэмцэх бус авто машинаас ялгарах утаатай давхар тэмцэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт”-ын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг бөгөөд цаашид Эко Улаанбаатар хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлууд хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
23 өдрийн өмнө / 66.181.185.195

ene 100-n ailiin barilgiin materialiin zahuudiig hotoos gargaachee hotiin tuvduu ereenii gudamj shig yum shavuulchihaad tugjrel yariad suuj bdag

benzibiig 30000bolgo
26 өдрийн өмнө / 112.72.11.116

Benzin 30 mynga boloosoi bi gantssaraa l mashin unana daa

Зочин
27 өдрийн өмнө / 27.123.214.108

Захуудыг хотоос гаргая.Энэ маш их түгжрэлийг бууруулна.

Зочин
27 өдрийн өмнө / 27.123.214.108

Захуудыг хотоос гаргая.Энэ маш их түгжрэлийг бууруулна.

Zochin
28 өдрийн өмнө / 202.9.42.148

Hotod bgaa zahuudiig gargah heregtei es chadvaas uur yu ch hiigeed hereggui gedegiig oilgoosou.

Боогрол, таграл
28 өдрийн өмнө / 103.212.119.224

Дугаарын хязгаарлалт нь замын тугжрэлийг багасгах гэж, гарсан болохоос тоог нэмэгдуулэх Гэж гараагуй шуу Эрхэм дээдсуудээ, мартчихсан уу

Malaa
28 өдрийн өмнө / 202.70.34.38

ene mal yun tsaxilgaan mashin be. 10%-iin utaa ch gex shig. tsaana chini zyyn gar ergexgyi geed tygjrel 50% nemegdej utaa 25% bolj bn xar mak yumaa

durak xotiin irgen
28 өдрийн өмнө / 27.123.214.122

za za UB japan mashinii hognii gudamj buxii xot bolloo zamiin durem prius boljee

з
28 өдрийн өмнө / 103.229.122.54

ухаан нь орж гараад байдаг юм болуу

Монхүү
28 өдрийн өмнө / 103.57.94.195

Тролбуснаас өөр бгаа юм уу? Газ яасан?бүрэн бүтэн асуудал шийдсэн шийдвэр гарга л даа.ийм муу ТА -тай хол явахгүй дээ

Зочин
28 өдрийн өмнө / 103.242.47.78

энэ нэг элийрсэн маанаг амьтан байнаа

Газын машин ч бас эн
28 өдрийн өмнө / 202.21.117.122

Газын машиныг ч бас ингэх хэрэгтэй шүү