Д.Трамп Цагаан ордны тагтан дээрээс нар хиртэхийг харав

: 89 өдрийн өмнө / 2017-08-22 14:07:02

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар хиртэхийг Цагаан ордны тагтан дээрээс харлаа. Гэргий Меланья Трамп, охин Иванка, хүү Бэррон нарынхаа хамтаар байгалийн ховор үзэгдлийг ажиглажээ.

АНУ-ын тэргүүн хатагтай хар өнгийн даашинзтай, мөн тусгай зориулалтын нүдний шилтэй тагтан дээр гарч иржээ. Дараа нь төрийн тэргүүн ч тусгай зориулалтын нүдний шил зүүсэн байна. Трампын гэр бүлийнхний араас тагтан дээр Хуульзүйн сайд Жефф Сэшнс, Худалдааны сайд Вилбур Росс, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар ч гарч иржээ. Тагтны доор байсан сэтгүүлчийн хар хиртэлт харах нь сайхан байна уу? гэх асуултын хариуд эрхий хуруугаа гозойлгожээ. Трампын гэр бүл Цагаан ордны тагтан дээр 10 минут хиртэй зогсож, байгалийн ховор үзэгдлийг ажигласан байна.

Өмнөд Каролины иргэд нар хиртэлийг хамгийн сүүлд харжээ

Америкчууд өчигдөр нар бүтэн хиртэх байгалийн ховор үзэгдлийг ажиглалаа. Хэдэн арван жилд нэг тохиох энэ үзэгдлийг ажиглах бэлтгэлд Америкийн сансар судлалын агентлаг 7.7 сая ам.доллар зарцуулжээ. Нар хиртэлт зүүн эргийн цагаар 10 цаг 19 минутад, Монголын цагаар шөнийн 01 цаг 19 минутад эхэлсэн байна.  

Америкийн Орегон мужаас Өмнөд Каролин хүртэлх 4,200 км урт, 113 км өргөн газар нутагт нарны бүтэн хиртэлт ажиглах боломжтой байжээ. Харин бусад нутагт нар тал хиртэж харагдсан байна. Нью-Йорк хотод л гэхэд сар нарны гуравны хоёрыг л харанхуйлсан байна.

НАСА агентлаг АНУ-ын газар нутагт нар бүтэн хиртэхийг ажиглахын тулд 7.7 сая ам.доллар зарцуулжээ. Байгалийн энэхүү ховор үзэгдлийг ОУСС-аас ч ажигласан байна. Мөн дэлхийн тойрог зам дахь 11 хиймэл дагуул, тусгай тоноглосон 3 нисэх онгоц, цаг уурын 57 төхөөрөмжөөс ч ажиглажээ.

Associated Press агентлагийн дамжуулснаар,  Америкийн баруун хойд бүс нутгийн иргэд сүүлд 1979 онд нар бүтэн хиртэхийг ажиглаж байжээ. Тухайн үед Америкийн таван мужийн иргэд байгалийн энэ ховор үзэгдлийн гэрч болсон байна. Харин Америкийн бүх нутгаар одоогоос 99 жилийн өмнө буюу 1918 онд нар бүрэн хиртэж байжээ.

Дараагийн удаа 2024 оны 4-р сарын 8-нд Америкийн Техас муж болон баруун хэсгийн төвийн мужуудад нар бүтэн хиртэлт ажиглагдах гэнэ. Харин Номхон далайгаас Атлантын далайн эрэг хүртэлх Америкийн бүх нутгаар 2045 онд л нар бүтэн хиртэх  тооцооллыг эрдэмтэд гаргажээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих