Гологдсон шүлэгчдийн цугларалт уу? Дэлхийн найрагчдын хурал уу?

: 61 өдрийн өмнө / 2017-08-22 18:27:00

Дэлхийн яруу найрагчид цуглаж их хурал хийдэг болоод 37 жил өнгөрч байгаа юм байна. 37 дахь их хурал нь Монголд болж байгаа юм байна. Дэлхийн 200 гаруй яруу найрагч Монгол оронд цуглаж, юу ч юм хэлэлцлээ. Ийм нэг мэдээлэл наймдугаар сарын турш олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Нээрээ ч улс төрийн хэрүүлд чих дөжирсөн нийгэмд чихэнд чимэгтэй л мэдээ. Харин Их хурлыг нь ойроос ажиглаж, зохион байгуулалтынх нь цаадах наадахыг сонсоход гоёмсог, сайхан нэрэндээ зохицсон ажил мөн үү гэсэн эргэлзээ эрхгүй төрүүлнэ.

Дэлхийн яруу найрагчдын их хурлыг “Дэлхийн Урлаг соёлын Академи” хэмээх байгууллага 1969 оноос хойш зохион байгуулж буй юм байна. АНУ-ын Калифорнид төв оффисынх нь хаяг бүртгэлтэй тус байгууллагыг анх Амадо М.Юзон, Кришна Шринавас, Лу Лютор, Тин Вен Чун гэсэн өмнөд азийн орнуудаас гаралтай хүмүүс үүсгэн байгуулжээ.  Харамсалтай нь үүнээс өөр үүсгэн байгуулагчдынх нь тухай гавьтай мэдээлэл интернетээс олдсонгүй. Ямартай ч манай Г.Мэнд-Ооёо гуай маань одоогийн Дэлхийн Урлаг соёлын Академи хэмээх байгууллагад хоёрдугаар дэд Ерөнхийлөгч буюу гол 9 хүнийх нь нэг ажээ. Хамгийн том Ерөнхийлөгч нь амьдрал туршдаа шүлэг, түүх бичиж, Юнь-Да Ян нэрээр 11 ном хэвлүүлсэн ч улс орондоо төдий л хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй Маурюс Янг хэмээх Тайваньхүн байдаг юм байна. Иштван Турци, Мариа Соберанис, Санву Хо, Жири Дедечек зэрэг дэлхий яруу найрагт дуулдаж сонсогдоогүй нэрс тус байгууллагын удирдлагад дуулдахаас гадна, Маурюс Янгтай нэг овогтой, нас ойролцоо Дороти Янг хэмээх эмэгтэй мэдээлэл сурталчилгааг нь хариуцдаг аж. Дэлхийн Урлаг соёлын академи хэмээх том нэртэй байгууллагын удирдлагууд нэг иймэрхүү.

Олдож буй цөөхөн мэдээллээс үзвэл тус академийн ганц чухал  үйл ажиллагаа нь Дэлхийн яруу найрагчдын их хурлыг тогтмол зохион байгуулах аж.  Тэрхүү их хурлаараа яруу найргийн хаан титмээс эхлээд утга зохиолын доктор гэх мэт зүсэн зүйлийн шагнал олгодог бөгөөд шагналын нэр төрөл жил ирэх бүр олширсоор иржээ. Энэ жил л гэхэд Монгол Улсын яруу найрагч, энэ удаагийн их хурлын Ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо гуайд “Алтан алх” хэмээх шагнал олгов. Өмнө нь түүнд их найрагч гэсэн утгатай алтан титэм энэ байгууллагаас өгч байсан түүхтэй. Яруу найрагчид алтан титэм өгдөг ёс хаана ч байдаг юм, яагаад тэрийг нь ийм нэг байгууллага олгодог юм. Энэ үйлдлээс нь харахаар Дэлхийн Урлаг соёлын Академи гээч нь Чингис хааны нэр хүртэл миний өмч, дэлхийгээс төлбөр нэхнэ гэж өвчигнөдөг манай өнөө Хунтайж Даваанямын байгуулсан Чингис хааны дэлхийн академийг санагдуулаад байгаа юм.

Энэ жилийн их хуралд дэлхийн 40 гаруй орноос 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байна гэж зохион байгуулагчид мэдээлсэн. Харин эдгээр оролцогчид тус бүрнээ 800 америк доллар төлж байж яруу найргийн их хурал гээчид оролцох эрхтэй болсныг хэн ч дурьдаагүй. Хүндэтгэлийн хүлээн авалтыг нь л гэхэд Нийслэлийн Засаг Дарга С.Батболд ивээж, гол хурлыг нь төрийн ордонд зохиосон, ирэх буцах замын зардлаа өөрсдөө даасан учраас 800 долларын такс  нь хаашаа орсонд гайхаж буй оролцогчид ч байлаа. 200 яруу найрагчийн төлсөн 800 долларыг долларын одоогийн ханш болох 2400 төгрөгөөр үржүүлээд бодвол 384 сая төгрөг болж байна. Яруу найргийн ордон лав нэгийг барьчих мөнгө шүү.

Хурлын үеэр эгдүү хүрмээр бас нэг тоо сонсогдсон нь хэл, угсаа нэгт Өвөрмонголын яруу найрагчдад 450 америк доллараар хуралд оролцох эрх олгосон явдал байв. Монголын дотоодын яруу найрагчид ч зөвхөн нийслэлд болсон хурал, уншлагад орохын тулд 150 мянган төгрөг, Дорноговьд болсон яруу найргийн наадамд орохын тулд 300 мянган төгрөг төлсөн. Гэтэл хил залгаа, элэг нэгт ахан дүүстээ 450 ногооны босго тавих хэрэг байсан гэж үү? Ямар ажил зохион байгуулсан хүмүүс үнэ хөлсгүй, цаг нервээ барна гэж байхгүй болохоор хэр таарсан хураамж мөнгө авах нь зүйн хэрэг. Гэхдээ хэрээс хэтэрсэн ийм том такстай яруу найргийн фестиваль, уулзалт гэж длав дуулаагүй юм байна. Иймээс л эндээс яруу сайхан, яруу найргийн гэхээс бизнесийн зорилго харагдаад байгаа юм.

800 долларын босгыг давж Монгол ирсэн яруу найрагчдын хэвлүүлж авчирсан ном, уншиж буй шүлгийг шүүхгүй ч, ид бүтээж туурвих насандаа яваа, гал цогтой яруу найрагч байсангүй. Тэтгэвэрийн насны голцуу, өөр улс орноор аялаж, газар үзэнгээ шүлгээ уншиж, хүндлэл хүлээх сонирхолтой хүмүүс мөнгө харамгүй төлж ирсэн гэдэг нь хурлын өнгө аясаас мэдрэгдэж байв. Уран зохиолын мэргэжлийн хүрээнээсээ хангалттай үнэлгээ авч, нэр алдарт хүрч чадаагүй ч, шүлэг  бүтээл туурвиж, болсон болоогүй сайхан хавтастай, муухан ном хэвлэж суудаг ийм хүмүүс дэлхийн улс бүхэнд бий. Ийм л сонирхогчдын сонирхлыг том нэр, сүржин шагналаараа татаж , яруу найргийн нэрээр хийдэг бизнес монголд болоод өнгөрлөө. Оролцсон гадаадууд нь ч өөрийн эго, нэр алдарт дуртай сэтгэлээ баясгаж, зохион байгуулсан хүмүүс нь ч түрийвчээ хөөрхөн түнтийлгэсэн “Дэлхийн” хэмээх сүржин тодотголтой тэтгэвэрийн насныхны энэ цугларалтын дүйвээнд монгол яруу найрагчид маань л баахан хий дэмий хөгсөж хөөрцгөөж, хэдэн бор төгрөг, цаг заваараа хохирох шив дээ.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
хүн
56 өдрийн өмнө / 202.70.46.221

Саруулдалай мундаг залуу юмаа. Хэлэх хорчид нь хэлж л байг хийлцэх нь яасын тийм сүрхий юм бол. Чадваргүй халтаруудыг бүү тоо! Өөрсдийнхөөрөө л ажлаа явуул! Мөнгөө төлж оролцож чадаагүй чадах ч үгүй худлаа одонцорууд хуцаарай!!!!

yhaanaa nee?!....
59 өдрийн өмнө / 2.10.15.18

Ta bid nar yamar niigemd amidarch baigaagaan sana?Hen zyglarch yu hiih ni hend hamaatai gej?ardchilsan niigemd baidag l hyral bolood engerlee!Galsansyh sig tenegyyded bol hen ynsih be?chinii sylegiig galzyy hyn ynsih sylegtei Galsansyh gyai dyygai hyzalgyi gelder?....

Зочин
59 өдрийн өмнө / 103.9.88.210

Б.Галсансүх гэж хөгийн шантаажчин юун яруу найрагч хуулбарлагч хүн биш бирд болсон этгээд мөнг ийг нь бодож үзээд өмдөндөө чацга тавих гэж байнаа

иргэн
59 өдрийн өмнө / 202.70.34.38

МОНГОЛЫН СОРУУД БОЛ ОГТ БАЙГААГҮЙ ЯАЙЖИЙСАН ХӨГШИН АВГАЙ НАР ХЭН Ч ТАНИХГҮЙ СУРАГГҮЙ ХЭДЭН ХҮҮХЭН Л БСН. гэдэг үнэн байх өө.

Mongolchyyd aa!!gej.
59 өдрийн өмнө / 2.10.15.18

yasan ataarhyy nobsnyyd be?Mongolchyyd chiçni tedniig yriagyi hyn baisan yum baihdaa!zailuul?amia tabij yhehnee ene garzig egch olonoor haraalgah gesen neher!ta nar yum yzeegyi bna daa!!jalganaasaa garch setgej syr!Manaid sain sylegchid maani byrhanii orond ochood ydaj bna!odoo sain sylegchid tyn cheebter baigaa!Ted bol yum yzej nyd tailsan hymyys tiimees dyygarahgyi baigaa yum!

gelegnyyd ee byy hyz
60 өдрийн өмнө / 2.10.15.18

ta nar bygdiig byy ygyisgej alibaa zuild setgeldee taalagdahgyi bol byzar sabraa hatgaj baihaa boli!!!ta nar sig saarnyyd oyun sanaanii manlailal oilgohgyi!hyn tetgebert garahaaraa harin ch cheleetei bichej emneh yeesee imluu gardag yum!ta Mongoldoo l hyz!!!!ter bolgoniig ta nar syyj chadahgyi!ter hymyys yamar agyy hymyysiig Galsansyh sig galzyy olj togtooj chadahgyi ee!!chini medleg tenej yhne!

gelegnyyd ee byy hyz
60 өдрийн өмнө / 2.10.15.18

ta nar bygdiig byy ygyisgej alibaa zuild setgeldee taalagdahgyi bol byzar sabraa hatgaj baihaa boli!!!ta nar sig saarnyyd oyun sanaanii manlailal oilgohgyi!hyn tetgebert garahaaraa harin ch cheleetei bichej emneh yeesee imluu gardag yum!ta Mongoldoo l hyz!!!!ter bolgoniig ta nar syyj chadahgyi!ter hymyys yamar agyy hymyysiig Galsansyh sig galzyy olj togtooj chadahgyi ee!!chini medleg tenej yhne!

gelegnyyd ee byy hyz
60 өдрийн өмнө / 2.10.15.18

ta nar bygdiig byy ygyisgej alibaa zuild setgeldee taalagdahgyi bol byzar sabraa hatgaj baihaa boli!!!ta nar sig saarnyyd oyun sanaanii manlailal oilgohgyi!hyn tetgebert garahaaraa harin ch cheleetei bichej emneh yeesee imluu gardag yum!ta Mongoldoo l hyz!!!!ter bolgoniig ta nar syyj chadahgyi!ter hymyys yamar agyy hymyysiig Galsansyh sig galzyy olj togtooj chadahgyi ee!!chini medleg tenej yhne!

Ичмээр дамшиг
60 өдрийн өмнө / 103.229.122.137

Мэнд-Оёоо гэдэг Ёо Ёо нөхөр чинь сэтгэлд хоногших ганц ч шүлэггүй амьтан. Зүсээ хувиргасан Л.И.Брежнев юм даа, хөөрхий. Энэ өнгөт металлын цуглуулгаа урд хөршид тушааж хэдэн юань болгодог юм болов уу? Инээдтэй юм, Ёо Ёо Ёо гуай минь!

Зочин
60 өдрийн өмнө / 103.212.118.145

Nobeliin shagnal avax geed ulairch bgaa tugzug

Иргэн
60 өдрийн өмнө / 66.181.176.230

Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг, Сүүлийн үед Мэндоёо гэж дэлхийн их найрагч мэт аашлах болоо юу даа. Их найрагч Д.Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд, Тусгаар тогтнол, Чингис, бүр ядаад Зайсан толгойн хөшөөний үг шиг хэдхэн үг бичсэн бол яах вэ. Одоо ч Ц.Бавуудорж, Аюурзана энэ тэр гээд ганц олигтой шүлэггүй нөхөд төрийн шагналтан, ОУ-ын шагналтнууд гэх болж. Ёстой "Муу эр дайнд хөөрнө" гэдэг л болоо юу даа чааваас

ШҮЛЭГЧ2
60 өдрийн өмнө / 202.9.40.102

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР 50 САЯ ТӨГРӨГ ГАРГАСАН. ТЭР ГАЗРЫГ Н ЖАНЦАННОРОВ ГУАЙН ХҮҮ ДАМДИНЦЭРЭН УДИРДДДАГ. ТИЙМЭЭС ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРАГЧИЙН ИХ ХУРЛААР ТӨРИЙН ОРДОНД ЖАНЦАННОРВО ГУАФД ХҮМҮҮНЛЭГИЙН ДОКТОР ГЭЭЧ ЦОЛ ОЛГОНО ЛЭЭ ККК 50 САЯЫН ХАРИУ

Шүлэгч2
60 өдрийн өмнө / 202.9.40.102

МОНГОЛЫН СОРУУД БОЛ ОГТ БАЙГААГҮЙ ЯАЙЖИЙСАН ХӨГШИН АВГАЙ НАР ХЭН Ч ТАНИХГҮЙ СУРАГГҮЙ ХЭДЭН ХҮҮХЭН Л БСН. БАВУУГИЙН ЛХАВГАСҮРЭН, ДӨНГӨТИЙН ЦООДОЛ, ШАРАВЫН СҮРЭНЖАВ, Ц.БАВУУДОРЖ, Г.АЮУРЗАНА, ӨЛЗИЙТӨГС МЭТ САЙХАН НАЙРАГЧИД ХААЧИВ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МАШ МУУ. ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ЭНЭ ТЭР НЬ ҮНЭН ДОЖНОЙХОН БОЛСОН. ТЭР ИХ МӨНГӨ АВСАН БОЛ АРАЙ ӨӨРӨӨР ХИЙХ ЁСТОЙ ШТЭЭ.

zochin
60 өдрийн өмнө / 150.129.142.9

heden sogtuu ulsuud l haragdana lee

Herlen
60 өдрийн өмнө / 112.72.11.119

Umnu ni B.Galsansukh tetgevriin hugshchuuliin tsuglaralt gej niitlel bichij l baisan shuu ene naadmiin talaar.Bas hamgiin sonirholtoi ni Mend-Ooyo gedeg hun l jil bolgon neg shagnal avdag ni gaihshiral turuuleed baigaam l daa.Mongoliin yruu nairgiig ene huneer delhii tusuuldug.Getel ni busad ni menejmentee hiigeed delhiin sonort shulgee hurgej chadahgui baigaa ni bidnii muugiinh tul ene huniig bas muu heleltgui ch yum shig

зочин
61 өдрийн өмнө / 202.9.47.177

манайхны сорууд байсан шүү. Тэр мөнгө төгрөгийг нь хэн мэдлээ. Монголын гэх сор найрагчид олноороо байсан. Залуус ч олон байсан. Ноцтой мэдээгээс эх сурвалжаа авч байгаа бол танай сайт хэцүүхэн л сайт байна даа

zochin
61 өдрийн өмнө / 59.153.113.138

manai soruud orooguid gaihaj l blaa

ШҮЛЭГЧ
61 өдрийн өмнө / 122.201.24.224

ЁСТОЙ ХУЦНА ДАА ЧИ