Монгол Улс ногоон хөгжлийн үндсээ бусад орнуудад үлгэр дууриалал болгохуйц тавьж байгааг онцлов

: 217 өдрийн өмнө / 2017-09-21 11:27:27

Монгол Улсад НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн 7 хоног буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт Монгол  Улс анхны гишүүнээр нь 2013 онд нэгдэн орсон бөгөөд хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна. Уг түншлэл Монгол Улсад ногоон хөгжлийн үндэс суурийг тавихад  үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын хэрэгжүүлсэн туршлага нь түншлэлд нэгдсэн бусад улс орнуудад үлгэр болохуйц сайн туршлага болж байгааг НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей хэвлэлийн хурлын үеэр онцолсон.  Түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллагууд болон хандивлагч орнуудын зүгээс Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Мөн ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөж, институцийн чадавхыг бүрдүүлж, бэхжүүлсэн гэж үзсэн байна.

Тус хөтөлбөр нь ногоон хөгжилд хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Монгол Улсын хувьд тулгамдаж буй асуудал бол 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 кг байгалийн нөөц ашигладаг буюу  хүлэмжийн хийн ялгарлын эрчим өндөр байгаа явдал юм. Гэтэл дэлхийн дундаж нь 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 2 кг орчим байгалийн нөөц ашигладаг байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Mrs Lee.
216 өдрийн өмнө / 105.112.39.43

Сайн байцгаана уу. Надаас зээл авах талаар хүн бүр энд байна уу? Би энэ форумд зөвөөр гэрчилсэн өөр өөр зээлийн зээлдүүлэгчдээс хэд хэдэн удаа шалгаруулсаны дараа би үнэн бодитоор болон хэрэглэсэн гэрчлэлийг бодож байсан боловч тэд хэзээ ч зээл өгч байгаагүй гэж бодсон. Би бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл хэрэгтэй байсан бөгөөд зээлдүүлэгч нарт зээл өгч амжаагүй хэд хэдэн зээлдүүлэгчдээс зээл авч байсан. Миний найз намайг Ноёнтод танилцуулах хүртлээ Хэн надад туслахыг амласан бөгөөд ямар ч сааталгүйгээр амласан амлалтаа биелүүлсэн юм. Ноёнтой уулзах хүртлээ найдвартай зээлдүүлэгчид одоо хүртэл найдвартай байсан гэж би хэзээ ч бодсонгүй Урамшуулал нь надад тусалж, миний итгэлийг өөрчилсөн. Таныг ямар нэгэн байдлаар яаралтай, яаралтай тусламж хэрэгтэй байгаа эсэхээ мэдэхгүй байгаа тул Ноёнтой холбоо барина уу. Гишүүд и-мэйлийнхээ хамт collinswillamsloanfirm@gmail.com