Хүйтэнд хэрхэн өвдөхгүй байх вэ?

: 47 өдрийн өмнө / 2017-10-02 10:54:20

Хүйтэний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд гэлтгүй том хүмүүс томуу томуу төст өвчинд нэрвэгдэх магадлал ихэсч байна.

Бидний нэрлэж заншсанаар ханиад нь вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчин бөгөөд ханиадны үүсгэгч 100 гаруй төрлийн риновирус бүртгэгдсэн байдаг.

Ханиадыг огт тусахгүй байх нь боломжгүй хэдий ч тусах магадлалыг дараах аргуудаар багасгах боломжтой. Ханиад вирус нь халдвартай хүний хамрын хөндийгөөс найтаах, ханиах замаар агаарт цацагдаж, халдваргүй хүн түүнийг нь амьсгалснаар халдварладаг.

Үүнээс гадна ханиадны вирус халдсан эд зүйлсэнд гараараа хүрч, гараа угаалгүйгээр нүд, хамрандаа хүргэснээр дамждаг.

Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга нь маш энгийн. 

Гараа тогтмол угаах.

Ханиадны вирус гараар дамждаг учраас олон нийтийн газраар явсны дараа гараа савандаж /20сек/ угааж байх хэрэгтэй. Хэрвээ савандаж угаах боломжгүй бол спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа ариутгах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ гарыг сайн угаалгаж, хүүхдүүддээ гар угаахын ач холбогдлыг тайлбарлаж өгөх. 

Угаагаагүй, бохир гараараа аль болох нүүр, ам, хамрандаа хүрэхгүй байх. 

Ханиадтай хүнээс аль болох хол байх. 

Хэрвээ нэгэнт ханиад хүрсэн бол дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Ханиад хүрсэн бол аль болох хичээл сургуульдаа явахгүй, гэртээ сайн амарч, шингэн сайн ууж, тэжээллэг хоол хүнс сайн хэрэглэнэ. Та ажилдаа, хичээлдээ явснаас бусдад халдвар тараах аюултай. Тэд мөн гэр бүлийнхэндээ тараах гэх мэтээр ханиадыг улам газар авахад хүргэнэ. Хэрвээ та багш, эсвэл байгууллагын дарга, захирал бол ханиад хүрсэн хүмүүстэй аль болох чөлөө өгч, олон хүнийг халдварлуулахаас сэргийлэх хэрэгтэй. 

Ханиад хүрсэн хүн гэр бүлийнхээ гишүүдтэйгээ аяга, тавагаа солихгүй, үнсэхгүй, ханиаж, найтаахдаа хүмүүсээс аль болох хол байхыг хичээх хэрэгтэй. Ханиад, найтаах, нусаа нийхдээ салфетка хэрэглэж, хаяж байх хэрэгтэй. 

Ханиаж, найтаах, нусаа нийсний дараа гараа сайтар савандаж угаана. 

Мөн өөрийн гар хүрсэн эд зүйлсийг савандаж, угааж, ариутгаж байх хэрэгтэй. 

Ханиадны вирусын эсрэг эмийн эмчилгээ байдаггүй тул дархлаа халдварыг дийлтэл та сайн амарч, дархлаа дэмжих зүйлсийг хийх хэрэгтэй. 

Харин шинж тэмдэг 10-аас олон хоног үргэлжилж, өндөр халуурах, мөн шинж тэмдэг илүү хүндрэх юм бол эмчид хандах хэрэгтэй. 

Эх сурвалж:www.cdc.gov
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих