Лас-Вегаст буутай этгээд олон мянган хүн рүү гал нээж 50 хүн амиа алдлаа

: 46 өдрийн өмнө / 2017-10-03 09:17:45

Лас-Вегаст болсон кантри хөгжмийн наадмын үеэр нэгэн буутай этгээд олон мянган хүн рүү гал нээж 50 хүн амиа алдаад байна гэж "Би-Би-Си" агентлаг мэдээлэв. 

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон зуун хүмүүс тайзнаас буун зугтаж байгаа бичлэгийг цацан шууд харуулсан бөгөөд автомат буугаар үргэлжлүүлэн гал нээж байгаа нь сонсогдож байсан байна. 

64 настай Стефен Пэддокс гэгч хэргийг үйлдсэн бөгөөд Мандалэй Бэй зочид буудлын 32 давхраас хүмүүс рүү автомат буугаар буудсан байна. Цагдаа нар зочид буудал руу дайран орж, зэвсэгт этгээдийг хөнөөсөн бөгөөд түүнийг ганцаараа байсан гэж үзэж байгаа юм.

22:30 цагийн үед буюу гривинчийн цагаар 05:30 минутын орчимд буун дуу гарсан байна.  Уг хэргийн газраас хол байхыг цагдаагийнхан анхааруулж байгаа бөгөөд бууны суманд оногдон 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн  шархдан эмнэлэгт хүргэгдээд байна гэж эмнэлгийн төлөөлөгч хэвлэл мэдээллийн албаныханд мэдээлжээ. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих