Google корпораци зөөврийн компьютерийн салбарт хүч үзнэ

: 43 өдрийн өмнө / 2017-10-06 10:47:01

Өнгөрсөн лхагва гарагт Google корпорациас нэгэн том үйл ажиллагааг зохион байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан билээ. Энэ үеэр "Pixel 2 xl", "Pixelbook", "Home mini", "Google clip" зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг шинээр танилцууллаа. Эдгээрээс хамгийн сонирхол татсан төхөөрөмж нь Piхelbook нэртэй зөөврийн компьютер байсан юм. учир нь Google өмнө нь зөөврийн компьютерийн салбарт хүч үзэж байгаагүй юм. 



Энэхүү компьютер нь 360 хэм эргэх чадвартай, 12,3 инчийн дэлгэцтэй. Мөн ердөө л нэг кг хүрэхгүй жинтэй ба 10 мм зузаан тул хаана ч ашиглахад тохиромжтой байх болно. “Pixelbook” нь андройд үйлдлийн системтэй аппликэйшнийг дэмжин ажиллах бөгөөд “Google Adobe” болон бусад программ хангамж бүтээгчидтэй хамтарч “Lightroom” зэрэг өндөр үзүүлэлт шаарддаг программуудыг дэмжих нөхцөлөөр хангажээ. Энэхүү зөөврийн компьютер нь 128 гигабайтын багтаамжтай нь өмнө нь танилцуулж байсан 16 гигабайтын “Chromebooks"-ээс хамаагүй өндөр үзүүлэлттэй гэдгийг илтгэн харуулж байгаа юм.

Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих