Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар Япон гаралтай зохиолч тодорлоо

: 43 өдрийн өмнө / 2017-10-06 10:56:19

2017 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг япон гаралтай, Их Британийн зохиолч Казүо Ишигүро хүртэхээр болсныг Шведийн ШУА мэдэгдлээ.

К.Ишигүро нь 1954 оны 11 дүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотод төрсөн бөгөөд түүнийг 5 настай байхад нь тэднийх Их Британи руу шилжсэн байна. 1970-аад оны сүүлчээр тэрбээр Кентийн их сургуулийг англи хэл, гүн ухаан судлалын чиглэлээр дүүргэж, дараа нь Зүүн Английн их сургуульд утга зохиол судлалын чиглэлээр сурсан байна.

Тэрбээр 1982 онд “Цайвартан харагдах толгод” нэртэй анхны романаа хэвлүүлж байжээ.

Энэ оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг түүнд авчрахад гол нөлөө үзүүлсэн “Өдрийн үлдэгсэд” романд хааны ордны үйлчилгээний албыг хариуцан ажилладаг хөгшин британи даамал өөрийн өнгөрснөөс өнөөг хүртэлх амьдралаа дурсан санаж байгаа болон дэлхийн II дайнаас өмнөх язгууртнуудын амьдралын тухай өгүүлдэг байна.

Тэрбээр зохиол бүтээлүүддээ юунаас ч үл хамааран үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бөгөөд гол төлөв хүний дотоод сэтгэлийн мөн чанар, өнгөрсний тухай, өнгөрсөнд ямар байсан хүмүүс өнөөдөр чухам хэн болоод байгаадаа гайхширч буй тухай, хүмүүс бид өөрөө өөрийгөө яаж хуурдаг тухай бичдэг ажээ.

Шведийн ШУА-аас өчигдөр гаргасан мэдэгдэлд “К.Ишигүро нь хүний сэтгэлийн хүч, сэтгэл хөдлөлийг гайхамшигтайгаар илэрхийлэн гаргадаг гарамгай зохиолч юм. Бид хорвоо ертөнцтэй харилцахдаа хэрхэн өөрийгөө хуурдагийг тэрбээр “илрүүлэн” бичиж чаддаг” гэжээ.

Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр фикик, хими, биологи-анагаах ухаан, утга зохиол, энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 116 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон байна.
 
2017 оны Физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр Альберт Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний долгион байдгийг туршилтаар баталж чадсан Америкийн гурван эрдэмтэн, Химийн салбарын Нобелийн шагналыг биомолекулыг хөдөлгөөн дунд нь хөлдөөж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй молекулын үйл хөдөлгөөнийг харах боломжийг судлаачдад олгосон крио-электрон микроскоп зохион бүтээсэн Швейцарь, Америк, Их Британийн гурван эрдэмтэн хүртэхээр болсон бол Биологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүний бие судлалын салбарын нээлтээрээ буюу “хоногийн хэмнэлийг хянах молекулын механизм”-ыг судалсан Америкийн гурван эрдэмтэн хүртэхээр болоод байгаа юм. 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
43 өдрийн өмнө / 5.48.252.91

Ene xynii bichsen zoxioliig olj unshix yumsan

od
43 өдрийн өмнө / 202.21.117.178

манай зохиолчид бол гайхалтай шүү дээ даанч жижиг орныг дэмжихгүй юм даа

б
43 өдрийн өмнө / 202.72.245.122

Өдрийн үлдэгсэд гэж орчуулахгүй Залруул Зохиолын санаа огт өөр ҮГ оноож таьих бол орчуулга биш

Зочин
43 өдрийн өмнө / 202.179.25.101

Английн зохиолч биз дээ