Синди Кроуфорд "Omega" брендийн сурталчилгаанд гэр бүлээрээ тоглолоо

: 198 өдрийн өмнө / 2017-10-10 13:53:47

Өдгөө 51 настай супер модель Синди Кроуфорд "Омега" брендийн нүүр царайгаар сүүлийн жилүүдэд ажиллаад байгаа билээ. Тэгвэл "Омега" брендээс түүний гэр бүлийнхэнтэй гэрээ байгуулжээ. Түүний 16 настай охин Кайя аль хэдийн загварийн карьераа эхлүүлсэн бөгөөд Кендалл Женнер, Жижи Хадид нартай зэрэгцэн загварын тайзнаа алхаж байна. Харин түүний хүү Пресли 18 нас хүрч байна. Синдигийн 2 дахь нөхөр Ренди залуудаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагтай. Тэд гэр бүлээрээ ямар нэгэн байдлаар загвартай холбооой хүмүүс билээ. Тиймээс "Омега" бренд өөрийн сурталчилгаандаа тэдний гэр бүлийг тоглуулжээ. Энэ тухай Синди ярихдаа "Бидний гэр бүл сүүлийн 10 жил Омега брендтэй хамтарч ажиллаж байгаа. Кайя бид 2 Омега брендийг суртачлах зорилгоор Перу улс руу хүртэл явж байсан. Энэ бренд бол манай гэр бүлийн хувьд их үнэ цэнэтэй зүйл" гэж хэлжээ.







Б.Чандмань


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
196 өдрийн өмнө / 122.201.25.46

wow сайхан гэр бүл юмаа, үнэн тасархай

зочин
197 өдрийн өмнө / 66.181.160.80

wow

Зочин
197 өдрийн өмнө / 202.70.34.98

үнэхээр сайхан гэр бүл юмаа. 2 хүүхэд нь ямар гоё гараа вэ, тасархай

шинээ
198 өдрийн өмнө / 110.70.55.39

Азтай сайхан эмэгтэй