WeChat аппликейшний автомат орчуулга "хар арьстан"-г "ниггер" гэж орчуулсандаа уучлал гуйлаа

: 10 өдрийн өмнө / 2017-10-12 11:17:19

Хятадуудын дунд хамгийн их ашиглагддаг сошиал медиа сүлжээ бол WeChat билээ. Тэгвэл өчигдөр өглөө Анн Жеймс гэх нэгэн хар арьстан хүн Хятад найзруугаа WeChat-аар мессеж бичжээ. Тэрээр өөрийн мессежиндээ "би хоцрох нь байна шүү" гэж бичсэн байна. Харин түүний найзаас нь "Ниггерүүд хоцорсоор л байна" гэсэн хариу иржээ. Жеймс хятад хэл мэдэхгүй тул WeChat-ийн автомат орчуулагчийг ашиглаж байсан бөгөөд автомат орчуулагч ингэж орчуулсан байна. Уг нь түүний хятад найз  "黑老外还是迟到" гэж бичсэний laowai (老外), heilaowai (黑老外) гэдэг нь "хар арьстай гадаад хүн" гэсэн утгатай юм. Харин түүнийг нь автомат орчуулагч "ниггер" гэж орчуулжээ.



Хар арьстай хүмүүсийг "ниггер" гэж дуудах нь тэдний хувьд маш бүдүүлэг хэрэг бөгөөд маш олон улсын иргэд ашигладаг томоохон хэмжээний сүлжээ болох WeChat-ийн хувьд ийм том алдаа гаргах нь байж боломгүй асуудал юм. Энэхүү асуудал нь олон нийтийн сүлжээнд маш том асуудал болсон бөгөөд хүмүүс WeChat-ийн автомат орчуулагчийг "Рацист" буюу "арьс өнгөөр ялгаварлагч" гэж хочилсон юм. Харин WeChat компаниас албан ёсоор уучлал гуйж энэхүү тохиргоог тэр дор нь өөрчилж, дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амалсан юм.

Б.Чандмань

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих