Карандаш төсөлд хөрөнгө оруулаагүй 5 шалтгаанаа Г.Амартүвшин ингэж тайлбарлав

: 64 өдрийн өмнө / 2017-10-12 14:27:41

Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохиогдоод буй ABC телевизийн “Shark Tank” бизнесийн салбарын реалити шоу манай улсад зохиогдож, Монгол HD тв-ээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн цацагдаж эхэлсэн билээ.

Тус нэвтрүүлэгт хүний хэрэгцээг хангасан, өвөрмөц содон бүтээгдэхүүн танилцуулагдаж, бизнесүүд хөрөнгө оруулалт босгодгоороо онцлогтой.



Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Sharк Tank нэвтрүүлэгт танилцуулагдсан Карандаш төсөлд хөрөнгө оруулаагүй 5 шалтгаанаа Хас банкны ерөнхий захирал, Shark Г.Амартүвшин ингэж тайлбарлажээ.

1. Харьцангуй бага ашигтай бизнес. Гэтэл төрийн тендерт оролцож 10% хүртэл "зардал" гаргахад ашгийн хувь бүр буурахаар байсан;

2. Бизнесийн ёс зүйгүй харилцаанд орох нь таалагдаагүй;

3. Үндэслэлгүй өндөр үнэлгээтэй орж ирснээс гадна 2 тэрбум төгрөгийн үнэлгээ нь эхний жилийн цэвэр ашгийг 23 дахин үнэлсэн үнэлгээ. Ийм үнэлгээтэйгээр хөрөнгө оруулагч хангалттай өгөөж олоход хэцүү;

4. Миний тооцооллоор бодит үнэлгээ 500 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар харагдсан. Өөрөөр хэлбэл М.Цолмон, А.Туул хоёрын үнэлгээг 4 дахин буулгах шаардлагатай байсан;

5. Ер нь энэ бизнес хоёр мундаг бүсгүйд таарсан, гаднаас хөрөнгө оруулагч орох орон зай байхааргүй мэт санагдсан. Нэвтрүүлэгт оролцсноор борлуулалт нь хурдан өсч, бизнес нь тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

М.Цолмон, А.Туул хоёрт амжилт хүсээд, бизнес зөвлөгөө өгөхөд бэлэн гэдгээ дуулгая!

 

Мөн тэрбээр Уяач аппликэйшнд Chinbat Lkhagva захиралтай хамтран хөрөнгө оруулалт хийсэн таван шалтгаанаа дараах байдлаар тайлбарласан байна.

1. Багийн гишүүд нэгдмэл сонирхлоо нэгэн зорилго болгож, түүнийгээ бодит болгох алхмаа хийсэн нь;

2. Аппликэйшн нь платформ бизнес болон өргөжих, зөвхөн хурдан мориор зогсохгүй бусад малын бүртгэл, цахим худалдаа, төлбөр тооцоо хийх боломж;

3. Сошиал сувгийн нэг төрөл;

4. Хөрөнгө оруулагчийн эхний саналыг шууд хүлээн аваагүй нь эгдүүцэл бас хүндэтгэх сэтгэл төрүүлсэн;

5. Эцсийн үнэлгээг бодитой гэж үзсэн. Valuation per user зарчмаар.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
novshiin bank
63 өдрийн өмнө / 59.153.87.18

doodoh huntei sanal neg bid bas l ene has bankind baidgaa tavij tuugaad duuslaa ug ni evlereed tulchii jaahan hugatsaa uguuch gesen yum .haan bank bol ih l uyn hatan baina gene lee

Hhnm
63 өдрийн өмнө / 122.201.21.185

Hasbankaa hooj yvuul hogiin bank hunii bairiig shuuh deer ewlerie bairiig chin awaya gej ewlerliin geree hiichihie bairiig chin 8 huvi gargaj ogood zaraad oriig chin toluulie ta bairaa hyamd dun tawichih gesen gewch daraa ni 8 % hudlaa bolj hunii bairiig mash hyamd unelj awsan geed arai l hogiin bank

ter
64 өдрийн өмнө / 202.179.31.242

ter 2 busgui sanaa uul ni ih zugeer bna sh dee oorsdoo jaahan heel hahuul talaas ni yrchihlaa tegj bolohgui l dee

Зочин
64 өдрийн өмнө / 150.129.141.78

удахгүй Монгол хэл үгүй болох нь дээ.

Zochin
64 өдрийн өмнө / 66.181.187.20

Shark bish jaraahai bolohoor tatgalzaj baihgui