Дуучин Тэнгэрийг хорьж шалгаж, дуулах эрхийг нь хассан уу?

: 34 өдрийн өмнө / 2017-10-15 12:12:47

Өмнөд Монголын Ордос нутгийн алдарт дуучин Сайнбаярын Тэмцэлт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож, үнэнийг илэн далангүй өгүүлж, монгол хүний сайн сайхны төлөө тэмцнэ гэсний төлөө шоронд хоригдон, шалгагдаж байцаагдсан бөгөөд, гарч ирээд ажлаасаа халагдлаа, дуулах эрхээ хасууллаа, эхнэр, хүүхдийнх нь ирээдүйд ч энэ бүхэн нь сөргөөр нөлөөлөх бололтой гэсэн мэдээлэл түгж байна. 

Түүний эрхийг хязгаарлаж, Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойд гэнэтийн бэлэг барьсан. Өмнөд монголчууд хайртай дуучнаа ойн баяр наадмын үеэр ямар уран бүтээл толилуулах бол гэж тэсэн ядан хүлээж байсан. Дуучин Тэнгэр ч монгол хүнийг магтан дуулахаар бэлтгэл сургуулиа хийсэн байжээ. Гэтэл түүнийг баяр наадмаар олон түмний өмнө ямар нэг байдлаар гарахыг хоригложээ. Дуулахаа хориулсан уран бүтээлчийг дагаж мөрдөн, хоригоо биелүүлж буй эсэхийг хянажээ.

Японы Шизуока их сургуулийн багш Огоонус Цогт буюу Акира Оно: “Тэнгэр гэрийн хорионд орсон нь үнэн. Яагаад гэвэл Монголын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоод баяртайгаар гэртээ очоод их олон юм ярьсан. Энэ нь нэг шалтгаан. Дараагийн шалтгаан нь Тэнгэрийн хорь гаруй жил дуулсан дууны шүлэг нь үндэсний үзэлтэй. Тал нутаг, мал сүргээ магтан дуулдаг. Гэхдээ улс төр бол байхгүй дуунууд. Одоо өвөр монголчууд мал сүрэггүй, нутаггүй, нутагт нь хятад хүн суусан. Одоо Тэнгэр урьдын дуунуудаа дуулаад явбал өвөр монголчуудын үндэсний үзэл сэргэнэ гэж хардсан” гэж “Өдрийн сонин”-д ярьжээ.

Тэрбээр 1960 онд Өвөр Монголын Ордосын Отог хошуунд малчин Сайнбаярын гэр бүлд төрсөн. Бүх Хятадын Хөдөлмөрийн жишээч, мөн Бүх Хятадын тавдугаар сарын 1-ний хөдөлмөрийн шагнал авсан. Хятадад гурван том дуучин тодруулж, “Дундад улсын гурван том морин тэрэг” шагналыг хүртээхэд дуучин Тэнгэр, хоёр хятад хүн шалгарчээ. 2005 онд Бүх Хятадын 10 том дуучныг жагсаахад бас багтжээ. Бас наян хэдэн онд Бүх Хятадын дөрвөн рок дуучны нэг болж байв. Бас төвийн телевизэд хамгийн урт үстэй, сахалтай нэгдүгээр хүн болсон аж. Тухайн үедээ төвийн телевизээр түүнээс өөр сахалтай хүн дуулдаггүй байлаа.

Бүх Хятадын Үндэстний дуу бүжгийн төв чуулганы дэд захирлын албыг 2009 оны наймдугаар сараас хашиж байлаа. Хан үндэстнээс бусад 55 үндэстний 500 гаруй уран бүтээлч энэ чуулгад ажилладаг.

Эх сурвалж: http://southmongolia.org
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ж
32 өдрийн өмнө / 202.72.245.122

Зүгээр л дууг нь дуулуулаад л сонсоод явж байхад боллоо,Лхагвасүрэн амаа цууртал бурсан даа.Хятад чинь том бодлоготой улс .

Сак
33 өдрийн өмнө / 43.242.243.148

Энэ балагт лхагвасүрэнгээс болж баина хаиран хоёр саихан эрхэм дээ

Зочин
33 өдрийн өмнө / 202.179.25.83

YAS UNDES UDAM UGSAA TES UUR HUMUUSTEI SAIN ZUURALDAAD BAI, TEGEED UDAHGUI GORIIN NI AMSATSGAA..

зочин
33 өдрийн өмнө / 202.55.191.99

нөгөө Баасанжав жүжигчин нь яаж байгаа . бас л 100 эрхэмээр ороод л нутаг руугаа явсан даа.

Зочин
33 өдрийн өмнө / 202.72.245.122

ИйМ Хятадыг өдөөн хатгасан нэвтрүүлэг их хийдэг.лхагвасүрэн энэ тэр гээд цаад Өвөрмонголчуудыг бодохгүй худлаа хөөргөөд л Хятадын бодлого хэцүү шүү дээ.

Зочин
33 өдрийн өмнө / 103.11.195.34

хар мөртэй Баатар шар сэмжилсэн Анужин хоёрт мөнгө л олж байвал хүн яах нь хамаагүй

mongol
33 өдрийн өмнө / 202.70.33.242

Uvurmongolchuudaa ta nar hairtai duuchnaa horiulchihaad zugeer suugaad baih yam uu hujaa nar ih davarch baih shiv dee

yree
33 өдрийн өмнө / 27.123.212.130

Tengeree naashaa mingold iree.end amidar.

tttttyuyrdhj
33 өдрийн өмнө / 27.123.212.130

Laitai yuma huurhii zuv uzeltei huniig huurteed bh yum .huurnuudiig alah yumsan

Нямка
33 өдрийн өмнө / 112.72.11.109

Монголчуудын сүүлчийн хядлагыг 300000 өвөрмонголчууд амссан.. хашаа хороотойгоо хятадад булаагдсан төрсөн ах дүүс маань ... сүүлд соёлын Хувьсгалын үеын өвөрмонголчуудын зүрхэнд нь ортол..шээс баастай нь Хольдог байсан.. мөрөн.тэнгэр тэр үеийн гэрч багачууд. Сэтгэлээс нь Үхсэн хойно нь сална..харин өнөөдрийн бид бол ах дүүсээ хужаагаар нь Дуудсан амиа бодсон.тэнгэр заяатай ч гэх шиг.( хулгай.худлаа ярьж үзээгүй гээрэй)их зантай.хөгийн бөөснүүд хэрвээ Тэмүүжэн хаан буцаад ирдэг бол Өнөөдрийн ах дүүсээ доромжлосон тахиан тархитангуудын гэдсийг нь хүүлэх байсандаа...сайн Хятадтай нь цуг новш гэж..

Дэлдэгч
34 өдрийн өмнө / 139.5.217.223

Хайранч сайхан хумунийг яачих нь энэ вэ??? Хятадууд тэгэж чадна шуу. Болдогсон бол монголжоо гэр хотолоор нь авчрах юмсан.

Зочин
34 өдрийн өмнө / 71.201.16.137

Монголоо гсн сэтгэлтэй хүн шүү. Нээрээ зарим зүйлийг бодолцох хэрэгтэй бсан байхдаа. Цаашдын уран бүтээлд амжилт сайн сайхныг хүсье

Зочин
34 өдрийн өмнө / 59.153.114.96

Хятадуудын мөн чанарыг хятадын 56 үндэстэн, дэлхий нийт таних болно

yu ch medehgui bol d
34 өдрийн өмнө / 202.70.46.210

Momgolchuud usan tarhitai yu ch medehgui iim l humuus yum tenger olon jiliin umnu neg yariltslaga ugsun yumaa medeh neg ni.mednee .ih l muu hun dee .barag momgol hun bish bolvuu daa.umnud mongoloo hairlalgui l yahav barag hytad boltson hogiin garuud ni mand yunii hamaatai

irgen
34 өдрийн өмнө / 62.167.114.16

ovor mongolchuudaa eldev ayultai umand oroh um hiimeergui umdaa hoorhii, yadaj tusalj chadahgui baij

Зочин
34 өдрийн өмнө / 103.229.123.142

BAATAR GEJ BALAGTAI PIZDA HUNIIG HOORGOJ BAIJ ELDEV YUM YRIULSANAAS TER .

Зочин
34 өдрийн өмнө / 39.7.53.47

er yah gej uvurudig orulj bgaan.novsh

Зочин
34 өдрийн өмнө / 103.229.120.9

Тэр нэвтрүүлэгт шал дэмий өвөр Монголчуудыг оролцуулжээ

Зочин
34 өдрийн өмнө / 150.129.142.244

тэр нэвтрүүлэг зохисон хүмүүс үүнийг бодолцох ёстой байсийн хүний амьдралаар тоглоод л хаячихлаа

Uuuuu
34 өдрийн өмнө / 202.70.43.202

Tenger mundag duuchin taniig hundeldeg shuu

Зочин
34 өдрийн өмнө / 202.179.24.48

MONGOLOOR BARAG YARIDAGGUIM BAILEESHDEE,MONGOLCH YUM UU YUUCH IIN BUU MED,YOSTOI CHUTGUR L MEDDEG BAIH.

Хүчирхэг Монгол
34 өдрийн өмнө / 202.70.46.216

Зүгээрээ тэд мөнхөд хүчтэй оршин тогтнож чадахгүй. Мөнх тэнгэрийн гэсгээлийг хүртэх л болно.