Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч намайг яагаад “зуулгасан” юм бол?!

: 33 өдрийн өмнө / 2017-10-16 14:11:11

Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх сонинд ярилцлага өгчээ. Зүгээр зөвлөх биш улс төрийн бодлогын зөвлөх шүү!

Тэр бээр ярилцлагадаа “…шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг” гэжээ.

Намайг үг сүггүй гүжирджээ. Муухай гүжирджээ. Муухайгаар зогсохгүй улс төрийн зорилгоор санаатай гүжирджээ. Намайг Ардчилсан Намаас зайлуулахыг намын шинэчлэлийн “гол нөхцөл” болгон “шаардах”-ын тулд гүжирджээ.

Ярилцлага авч буй сэтгүүлч “Монгол улсын шинэхэн Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн хувьд…” асуулт тавьж байгаагаа онцолсныг бодоход хариуцлагатай ярилцлага!

“Бүлэглэлийн засаглал” гээчийн зохиогч нь, загалмайлсан эцэг нь “Алтан гадас”фракц гэдгийг манай намынхан нийтээрээ мэднэ. Ерөнхийлөгч бүр ч сайн мэднэ.

Социалистуудын хуйвалдамтгай, урвамтгай,наймаачин сүнсийг тээгч“Алтан гадас” мэндэлсэн тэр өдрөөс Монголын улс төр Нарантуул зах шиг эрх мэдэл, албан тушаал наймаалцдаг зах болон хувирсныг ард түмэн андахгүй. Ерөнхийлөгч бас андахгүй.

“Алтан гадас “хэмээх сүржин нэрийн цаана бодлогоор хомсхон улстөрийн цадиггүй панзчид нуугддаг. Алтангадасчууд “Алтан гадас”-аа ч худалдчихдагийг Үндэсний Бодлогын Хорооны сунгаагаар бид харж л байсан. Ерөнхийлөгч бас харж л байсан.

Тэдгээр панзчид жилийн өмнөхөн Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг намаас хөөхийг манай намын шинэчлэлийн гол шаардлага болгон тулгаж байсан билээ. Тэдний шаардлага биелсэн сэн бол өдийд Баттулга Ерөнхийлөгч, Эрдэнэ Намын дарга болохгүй байсан нь лавтай.Тэр үед алтангадасчууд “Бүлэглэл”-тэй улс төрийн наймааны үнэ цэнээ тохирчихсон байсныгшинэхэн Ерөнхийлөгч мэдэхээр барах уу. 

Гэтэл, Ерөнхийлөгч маань өнөөдөр “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж”байна. Би Х.Баттулгад ямар ч гэм хийгээгүй. 

Бид хоёр 90 оноос өнөөг хүртэл сайхан нөхөрлөж ирсэн.Хувь хүнийхээ хувьд бие биеэ гомдоочихоор зүйл хийгээгүй санагдана.

Улстөрд ч хоорондоо эрх мэдэл булаацалдахаар тулж үзээгүй. Угаасаа биалбан тушаал булаацалдаж “үсдэлцэж” сураагүй. 

Би ерөнхийлөгчийн сонгуулиар, М.Энхболдтой хариуцлага тооцож “бүлэглэлийн засаглал”-ыг унагахыг нийслэлчүүддээ уриалж байсан. Миний уриалгыг 300 мянга гаруй хүн үзсэн нь сонгуульд зохих ёсоор нөлөөлсөн нь дамжиггүй.Гэлээ ч хариу болгож “бялууны үртэс” ч нэхээгүй.Тийм хүсэл ч үгүй.Би хөдөө фермер болох санаатай мачийж байна.

Гэх зэргээр яаж ч бодоод үзсэн шинэ Ерөнхийлөгч надад дургүйцэн “нохойгоор туулгах” хувийн шалтгааныг би олж харахгүй байгаа юм.Тэгэхээр “Алтан гадас”-аар дайруулж байгаа цаад шалтгаан хувь хүний харьцаанаас хэтэрсэн стратеги, бодлогын шинжтэй байж таарлаа хэмээн таамаглахаас өөр аргагүй. 

Би Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй бодлогын ноцтой асуудлууд бий. Түүнийгээ ч нуудаггүй.

Тухайлбал, цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийхийг маш буруу гэж би хувьдаа үздэг.Учир юу гэвэл чөлөөт эдийн засаг, түүнд суурилах улстөрийн ардчилсан тогтолцооны нэг чухал үндэс нь хөдөлмөрийн чөлөөт зах зээл юм. Бүтээн байгуулалтыг албадлагын хөдөлмөрөөр хийлгэвээс гарцаагүй чөлөөт эдийн засгийг сүйтгэж улмаар дарангуйлалд хүргэдэг. Тийм учраас, барууны ардчилсан улсуудад боолын, хоригдлын, цэргийн, захиргаадалтын зэрэг аль ч хэлбэрийн албадлагын хөдөлмөр эрхлэлтийг хатуу хориглох болсон нь энэрэнгүйн ёсны гэхээсээ илүүтэй ардчилсан эдийн засаг, улс төрийн тогтолцоог хамгаалах шаардлагаас үүдэлтэй билээ.

Бас гадаад бодлогын асуудлаар зөрөлдөж байна.

90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Зөвлөлт гүрнээс тулгасан нэг тулгуурт гадаад харилцаанаас олон тулгуурт,тэр дотроо хоёр хөршийнхөө тухайд тэнцвэртэй харилцаанд шилжсэн явдал юм.Монгол улс Хятадаар айлгасан Зөвлөлт маягийн гадаад бодлогоос татгалзсан.

Гэтэл сүүлийн үед мөнөөх улирч одсон Зөвлөлт маягийн гадаад бодлого Ерөнхийлөгчийн оролцоотой сэргэж байгаа нь санаа зовоож байна.

90 онд бид нэг их гүрнээс хараат байхын эсрэг тэмцэж байсныг ардчилсан хувьсгалын партизан болох Баттулга тун сайн мэднэ.Өөрөө ч энэ азтай завшааны тухай сайхан нийтлэл бичиж байсан юм.

Одоо болохоор Хятадын эсрэг “эдийн засгийн хориг” тавьчих шахуу зүйл ярьж байна.Өнгөц харахад инээдэмтэй мэт боловч алсдаа стратегийн ордуудыг зөвхөн оросын хөрөнгө оруулагчид тавьж өгөхөөс өөр гарцгүй байдалд оруулах аюултай.Тэгвэл эргээд нэг тулгуурт гадаад харилцаатай, гагц Орос гүрнээс хараат улс болно шүү дээ! Ийм хариуцлагагүй гадаад бодлогыг шүүмжлэхээс өөр аргагүй.

Бизнесийн эрхийн халдашгүй байдлын талаар мөн л санал зөрөлддөг. Төрийн эрх мэдэл эзэмшиж буй аливаа албан тушаалтан хүний хувийн өмч болоод бизнесийн нэр хүндэд хууль бусаар халдаж болохгүй гэдэг зарчим бол манай нийгмийн үнэт зүйл.Иргэнийхээ эдийн засгийн эрх чөлөөг зөвхөн хуулийн үндэслэл бүхий шүүхийн шийдвэрээр хязгаарлана.

Гэтэл Ерөнхий сайд асан С.Баяраас эхлэн УИХ-ын дарга асан Ц.Нямдоржоор үргэлжилсэн хүний хувийн өмч,бизнесийн нэр төрд халдах явдал Ардчилсан Намынханд халдварлахдаа хүрсэн.

С.Баяр, Ц.Нямдорж нар коммунист угшилтай намын гишүүд.Монголын коммунистууд иргэнийхээ хувийн өмчийг хурааж амьгүй албат болгосны горыг амсаж БНМАУ-ын эдийн засаг дампуурсан.Монголын эдийн засгийг аврах гэсэн зорилго л 90 оны ардчилсан хувьсгалынэдийн засгийн агуулгыг тодорхойлж байсан юм.

Өнөөдөр 90 оны өмч хувьчлалыг луйвар байсан гэх гишүүд УИХ-д цөөнгүй харагдаж байна билээ. Тэд давраад Мах импекс, Талх чихэр,Алтан тариа, АПУ, НИК гэх зэргээр хувьчлагдсан компаниудыг төрд нь эргүүлж авна гэсэн тогтоол гаргавал яах юм болж байна.

Луйвар луйвар биш эсэхийг,хууль бус мөн эсэхийг улстөрчид тогтоодоггүй зөвхөн шүүх тогтоодог юм. Шүүхээр луйвар гэдэг нь тогтоогдвол хураалгүй яах вэ.

Өмч хөрөнгийн асуудлыг шүүх бус улстөрчид яриад эхэлбэл цаанаа ямагт ямар нэгэн дээрмийн зорилго агуулж байсныг түүх нотолдог юм. Тийм учраас,төрийн индэр дээрээс хувь хүний бизнесийн нэр хүнд өмч хөрөнгө рүү халдахыг би сэжиглэдэг юм. Асуудал байгаа бол шүүхээс зугтааж улстөржөөд байлгүй, шүүхэд хандах хэрэгтэй шүү дээ! 

Тийм ээ! Ерөнхийлөгч бид хоёрт бодлогын зөрөө бий. Энэ бол нээлттэй нийгэмд байдаг л зүйл. Тэгэхээр үүнд эмзэглээд “Алтан гадас”-аар борвиноос зуулгаад байх хэрэггүй юм даа!

Э.Бат-Үүл
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
гайхах юм
32 өдрийн өмнө / 66.181.187.194

энэ 2 хүн өөр хүмүүстэй элбэлцдэггүй бол сүрхий нийтлэлчид юм гээч. Брежневийн гурван номыг өөр хүн бичсэн хэмээн ярьцгаадагсан. хэрүүл ч гэсэн нэг иймэрхүү соёлтой байхад болж л байна.

vvl
33 өдрийн өмнө / 202.9.43.133

p..zda zvgeer zail mongold cham shig hereggvi hvn baihgvi ene setgvvlchid tsagaan tolgoit buzariig bichihee bolio

kkkk za bolio
33 өдрийн өмнө / 202.70.46.230

S.erdene guai yamar hun baisniig zohiolchid mer ser bichsen l baidag uul maani yag l aav bolj dee.za harin ereend ochood heden mongol yanhan baigaag har muu umhii buural tolgoi mini orost bas heden mongol yanhan baina asuugaarai chiimu orosiig dagah uguigee chamgui bid uursdoo shiidnee

Zochin
33 өдрийн өмнө / 103.57.95.154

Энэ муу Бат үүл хүний мөс чанараа алдаад байгаа Овтшар даа...

Зочин
33 өдрийн өмнө / 217.172.229.74

Shoring or oh baihk

хаахроо
33 өдрийн өмнө / 27.123.212.131

Ээ бурхан мээн энэ батүүл гуй чин зоригииг алсан энэ тэр гээл улсууд ярдаг юм уилээ ёстой аймаар хүн гэсэнш дээ кккк

ганц юм гуйя энэ хүн
33 өдрийн өмнө / 27.123.212.131

Энэ хүн монголын улс төрд огтхон ч хэрэггүй

Зочин
33 өдрийн өмнө / 103.87.255.66

Сумочид үзэлцэж байхад шүүгч нь таргаа таргаа гэдэг. Тулгаа, Үүл 2 үзэлцвэл МАН,МАХН, ялангуяа Алтангадас таргаа, таргаа шүү дээ.Үүл жаахан зөнөөд,хэрүүлч болоо юу даа.90 онд чамайг. айл ухдаг, 98 онд Зоригийг алсан гээд л өчнөөн гүтгэж байхад даваад гарсан..Улс төрд энэ байтугайг үзээ биз дээ.Чи сонгуулийн үеэр Тулгын талаар тун ч муухай ашиглагдаж, эвлүүлгэгдэж байсан ш дээ.Тулгатай эр хүн шиг ярихын оронд чавганцын хэрүүл хийгээд, бас онолчирхоод.Сингапурын ЛИ Куныг унш.Ёс суртахуун задарч, хулгайч төрд гарсан үед чангалах зүйл байдаг л юм.Алтан тариа, Мах импекс,Талх чихэр гэх мэтийг босгоод л ирсэн.Шүдэнзний үйлдвэр,Харгиа,Ноос, арьс ширний үйлдвэр гэх мэтийг нураагаад Хятад руу зөөсөн.Өмч хувьчлал дандаа онодоггүй гэдгийг мэдвэл зохино.Алтан гадасынхны хатгалгыг битгий тоо.Жоомоо алах гээд гэрээ шатаачих ваа.

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.177.211

бичсэн байдлыг хархад зориг агсны хэрэг илэрч байгаа юм болов уу гэж ойлгогдхоор өдийд улс төргүйгэртээ хэвтэж баймаар юм элбэгдорж ч мөн ижил нэг л зүйлээр дарамталдаг байсан санагдаж байна ардчилалын хувьд чи ардчилагч биш шүү дээ чи зүгээр л олз хайсан нохой байсан шүү нэг үлгэр ярихаа боль зүгөөр зайлж үз баатар гуай

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.187.149

Бат Үүл гуай өөрөө гэмгүй хүн шиг олон юм ярих хэрэгрүй биздээ хүүхэдтэйгээ нийлж идсэн ууснаа дэлгүүлэхгээгүй бол амаа хамхиж бсаннь дээр биздэө

Зочин
33 өдрийн өмнө / 217.172.229.74

Bayartai

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.179.176

EELJ GEJ BAiDAG YM

Zochin
33 өдрийн өмнө / 223.38.60.194

BATYYL CHI Battulgad jijgerch bga bol hohino..chi bol ardchilalaas yldsen gants lider gedgee martaj yl bolno.tiim uchir ardchilsan nam bol chinii nam.hotnii noxod l ardchilaliig chini yu ch bish bolgox gej bna da

Zochin
33 өдрийн өмнө / 103.229.120.103

Ardchillin ankhdagch ruuga dairdag buruu E. Batuul heleh gesen yamaa henees ch aihgui heleh erhtei partizan shuu. Erunkhiilugch n. Bathuutei uzeh sanaa zorilgo baigaa yam shig anzaaragddag shuu . Erunkhiilugch ard tumnii ev negdlig hangaj ajillah ni chuhal shuu. Ts. Elbegdorj sain erunkhiilugch baisan yam bish uu . Tuikh l gerchilne de

zochin
33 өдрийн өмнө / 202.21.106.156

KHarin tiim baih ychirgui bilee.gaihaad baisan uym

зочин
33 өдрийн өмнө / 103.212.118.120

Элбэгдорж Батүүл та хоёр энэ ардчилсан хувьсгалын үр дүнгээс харахад чухамхүү ард түмэндээ юу бүтээж өгсөн юм бэ юуны учир чамд Улсын баатар цол олговдоо Учрыг нь олоход бэрх юм Зориг агсаны хэрэг юу л болоод байна даа Энэ талаар Батүүл дэлгэрэнгүй тайлбар ард түмэндээ өгөөчээ

Зочин
33 өдрийн өмнө / 103.10.23.135

EHleed obshoroo oruulj ireed daraa ni hutsaa

Zochin
33 өдрийн өмнө / 103.57.95.173

Bat uul mongoliin ardchilakd ih huvi nemer oruulzsan hun

хулан
33 өдрийн өмнө / 182.160.36.190

булган бид хоёр гэж адал балмад юм бичээч

Зочин
33 өдрийн өмнө / 202.179.24.120

Энэ улсын баатар гэхээр Монгол улсын баатарууд гомддог байх даа ...

Харүүл
33 өдрийн өмнө / 103.229.123.104

Борвиноосоо байтугай тархинаасаа зулгаалгаж байх ёстой хүмүүсийн нэг бол ээ базарваань улсын баатар гэх энэ цагаан толгойт мөн