С.Чинзоригийн сайд байх “хорхой” дарагдаагүй явна

: 32 өдрийн өмнө / 2017-10-17 11:34:10

Сайд байх ёстой хүн гэж байдаг юм шиг байна. С.Чинзориг гэж Өвөрхангайгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар “тодорчихоод” байгаа.  Өөрийгөө энэ яамны сайд байх ёстой хүн, энэ салбартаа бол “наамбар ван” гэж тооцдог бололтой юм. Тэр урьд нь тус яамны дэд сайдаар нэлээдгүй хэдэн жил ажилласан нь үнэн. Бас дараа нь 2014 онд Хөдөлмөрийн сайдаар нь ажиллаж байв. Ерөнхийдөө бол сайдын албан тушаалын  “хорхой” нь дарагдсан баймаар нэгэн. Гэхдээ яахав, хүсэмжлэх нь хүний эрх юм болохоор сайдын албан тушаалд дургүй хүн гэж хааашаа харсан юм байхав. Хамгийн гол нь сайд болж болно, харин тухайн эрхэлсэн салбартаа ямар ул мөр, иргэддээ чиглэсэн ямар шийдэл, үр дүн үлдээсэн бэ гэдэг нь гол шалгуур. Энэ эрхэм УИХ-ын гишүүнээс эхлээд салбарын сайдаар хэдэнтээ ажиллаа.

Улстөрд ингэж өнжин хонон байсан хүн өөрийн гэсэн автортай  олон  ажилтай, тэр нь иргэдийнх нь сэтгэлд хэдийнэ хүрч хоногшсон баймаар. Харин С.Чинзоригийн гэх ямар том шийдлийг нь монголчууд мэддэг, барин тавин нэрлэдэг билээ.  Санаанд торох юм нэг л бууж өгөхгүй байна. Мэдэхгүй, анзаараагүй байж магад. Гэхдээ л иргэн хүнд мэдрэгдсэн байх учиртай биш үү. Тэр дундаа хөдөлмөр нийгмийн хамгааллын аливаа  шийдэл иргэддээ шууд хүрдэг гэдэг утгаараа хамгийн түрүүнд нэхэгддэг, мэдрэгддэг. Харамсалтай нь нэрлэчихмээр, онцолчихмоор  том шийдэл санаанд буухгүй л байна.  Мэдээж тойргийнхон бол илүү л юм хэлэх байлгүй дээ.

2016 оны сонгуулийн дараа Малчдын тэтгэврийн насыг наашлуулж 55 болгосон. Энэ бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг амлалт байв. Энэ хуулийг боловсруулахад түүний оролцоо багагүй байсан байх.  Гэхдээ энэ хууль дэндүү популист хууль гэдгийг хэлэх учиртай.  Дэлхийн нийтийн тэтгэврийн насыг цаашлуулах чиг хандлагыг сөрсөн, дотоод талдаа иргэдээ алагчилсан ийм хууль.

“Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийг санаачлагчдын нэг нь С.Чинзориг. Уг нь хэрэгтэй хууль гэж олон нийт харж байсан ч хамрах хүрээ хязгаарлагдмал, нэгэнт санаачилсаных боломжийг бодит утгаар нь олгож чадаагүй гэсэн гомдол байх юм билээ. Олон гарц боломжийг олж харж тусгаагүй, хязгаарлагдмал хүрээнд эргэлдсэн гэлцэх юм билээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Халамжийн ерөнхий га
32 өдрийн өмнө / 66.249.82.78

Халамжийн ерөнхий газрын дарга Нямдавааг хурдан хусаарай

Адар
32 өдрийн өмнө / 183.177.100.2

Санжмятав сайд хамгийн олон хүн жинхэнэ ёсоор нь томилоогүй. Түүнээс үүдсэн будилааныг энэ хүн дээр тохиох нь шударга гэж үү? С.Эрдэнэ ажилгүй байсан Ардчиллын партизанууддаа зориулж хууль батлуулчихаад ардын баатар болоод явааг юу гэхэв.Тэрний дэргэд энэ хүн чинь монголын малчид, ээж эхчүүд,эмзэг хэсгийнхний бодсон олон хууль тогтоомж гаргасан юм шүү.

Адар
32 өдрийн өмнө / 183.177.100.2

Мах иддэг бол монгол хүн малчдаа ингэж доромжлохгүй байх аа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан хууль харин ч нүдээ олсон бодлого. дээр нь эхчүүдийн хүүхдээ асарсан хугацааны шимтгэлийг тасалдуулахгүй байх, хүххэд асарсан хугацааг өсгөн тэтгэвэр тооцох зэрэг олон чухал санааг энэ хүн л хууль болгож гаргасан шүү дээ. хүний хийснийг дүгнэж чадахгүй бол ядахдаа дуугүй байж сурах хэрэгтэй дээ.

зочин
32 өдрийн өмнө / 180.149.67.118

Чинзориг гишүүн урьд нь олигтой юм юу ч хийж байгаагүй. Уйлан донгодоод л шүлсээ үсчүүлээд л энэ суудлын төлөө зүтгэх байх. Урьд нь хамгийн олон хүн халж нутгийн хүмүүсээр албан тушаалаа дүүргэж байсан түүх харин энэ хүнд бий шүү. Өвөрхайнгайн яам болно доо. Өөрөө нутгийн зөвлөлийн дарга хүн

Зочин
32 өдрийн өмнө / 202.9.43.140

Суудлын бөглөө биз дээ.

Зочин
32 өдрийн өмнө / 202.9.43.140

Суудлын бөглөө биз дээ.