Ерөнхийлөгч ​Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад дэмжих боломжгүй хэмээн мэдэгджээ

: 32 өдрийн өмнө / 2017-10-17 11:47:19

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр сайдад дэмжих боломжгүй хэмээн мэдэгдсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан баталлаа.

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийх үеэр тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхэд сайд нарын талаар зөвшилцөх бичиг явуулсан байна. Ингэхдээ бүх яамны сайд нар давхар дээлтэй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгааг сануулсан байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн Ч.Хүрэлбаатарын нэрийг хүлээн авч, дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн байна. Түүнийг уул уурхайн бизнес эрхэлдэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. УИХ дахь АН-ын бүлэг үүнтэй санал нэг байна. АН хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж, үндсэн чиг үүргийн сайдууд давхар дээлтэй байж болно. Бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсээр томилоорой гэсэн санал тавьсан ч үүнийг хэрэгжүүлсэнгүй" хэмээн ярьлаа.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих