Амазон өсвөрийнхөнд зориулсан тусгай аккаунт гаргалаа

: 32 өдрийн өмнө / 2017-10-17 12:38:05

Өсвөр насны хүүхдүүд амазон сайтаас худалдан авалт хийхийн тулд аав ээжээсээ гуйж, тэдний аккаунтаас бараа захиалдаг байсан. Учир нь ямар нэг үнэтэй бараа бүтээгдэхүүнийг 13-17 насны хүүхэд захиалах боломжгүй байсан юм. Харин саяхан Амазоноос өсвөр насныханд зориулсан тусгай үйлчилгээ гаргасан нь өөрийн аккаунтаа эцэг эхийнхээ аккаунттай холбоод ямар нэг үнэтэй бараа бүтээгдэхүүн авах болсон тохиолдолд эцэг эх рүүгээ хүсэлт явуулах боломжтой болжээ. Хүүхдийнхээ авахыг хүссэн барааны жагсаалтыг харж байгааг боломжтой гэж үзсэн барааг эцэг эхчүүд зөвшөөрснөөр Амазоноос захиалгыг идэвхижүүлэх юм. 



Энэхүү аккаунтын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.amazon.com/forteens холбоосоор аваарай!

Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих