Ким Кардашияны үсчинг одууд булаацалдах болов

: 32 өдрийн өмнө / 2017-10-17 14:58:49

Fashionista загварын сэтгүүл Ким Кардашияны хувийн үсчин Крис Эпплтонтой урьжээ. Сэтгүүлийн редактор түүнээс Ким Кардашияны алдарт "сул ороосон далайн эргийн үс"-ийг хэрхэн бий болгохыг үзүүлээч гэж хүсчээ. Түүний хүсэлтийн дагуу Крис модель Зой Элисийн үсэн дээр тус засалтаа хийж үзүүлсэн байна. Бичлэгийн эхэн хэсэгт Крис бидний сайн мэддэг юм шиг мөртлөө байнга гаргадаг энгийн алдаануудын тайлбарлаж, яаж түүнээс сэргийлэх талаар хэд хэдэн зөвлөгөө өгсөн байна. 

Крис бол Холливуудын оддын дунд маш алдартай үс засалтын мэргэжилтэн бөгөөд түүнийг Ким Кардашияны үсэн дээр ажиллаагүй байгаа үед нь дуучин Женнифер Лопез, Кети Перри зэрэг алдартнууд хөлсөлж авдаг байна.



Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих