Толгойгүй Монгол ялна!

: 32 өдрийн өмнө / 2017-10-17 19:40:18

Монгол улсын Үндсэн Хуулийн Гуч дугаар зүйл.

1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ илэрхийлэгч мөн.

Мордохын хазгай. Монголоо жинхэнээр нь ялуулахыг хүссэн иргэд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Чингэхдээ Монголчууд түүхэндээ эв нэгдэлтэй байхдаа л ялж байсныг өрсөлдөгчид, өөрийнх нь дэмжигчид бүгд хэлж ойлгуулж сануулсаар байтал хамгийн ихээр хагалан бутаргагч З.Энхболдыг ЕТГ-ын даргаараа тавьсан нь олон нийтийг гайхшруулсан байдаг. З.Энхболд нь яагаад 'хагалан бутаргагч' вэ гэдгийг дахин сануулъя.

Өөрийн нам дотроо хэрхэн Н.Алтанхуягийг болон намынханаа самарсанг энэ удаа орхиод Монгол Улсын Ерөнхийлөгчийн албатай холбоотой хоёр баримт оруулъя.

1.    Аль ч үеийн төрийн тэргүүнүүдийн хийж зүрхлээгүй, цаг боломж нь таараагүй маш том чухал үйл хэрэг болох цагаач хятдуудыг нутаг буцаасан Монголын төрийн хүн, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг хөндөж тавьсан УИХ-ын гишүүний микрофоныг хамааралгүй зүйл ярьж байна гэх нэрийдлээр хаасан.

2.    Монгол төрийн сайдыг машиныхаа арын багажиндаа “чихчихсэн” явж байдаг “рекет”-үүдээс Монголын төрийг цэвэрлэсэн Нямдорж гишүүний хэлсэн үгийн нутгийн аялгыг “орчуулах” нэрийн дор даапаалж байсан нь олон нийтийн дургүйг ихэд хүргэж байсан.  

Зөвхөн энгийн 2 жишээнд бүдэрч Увс аймгаас сонгуульд ялж чадаагүй арилсан түүнийг өс хонзон өнөөдөр ч түүнийг тайван амраахгүй байгаа нь тодорхой болж байна. Тэрээр ялагдсан хариугаа өөрөөсөө хайхын оронд намын тохиролцоогоор ЕТГ-ын дарга болж аваад Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ илэрхийлэгчийн суган доороос хагалан бутаргалтын “салаавчийг” удаа дараа үзүүлж байна. Хөөрхий Н.Алтанхуяг өөрийг нь барьцгүй “хавирч” байсан нөхдийнхөө дунд орчихсон Бат-Үүлийгээ сэлэмдээд сууж байхыг харах азгүй АН-ын гишүүнээ хэмээн халаглах партизантай ч тааралдлаа.

 Шударга өрсөлдөгчөө тэтгэхүй. Монголын Нууц Товчооноос иш татахад ... “Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ”

Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ эрхэмлэгч хүн бол өнөө цагийн “Чингис Хаан” билээ. Хэрвээ тийм ахул өөрийнх нь дутагдлыг хэлж чаддаг түүнийг гаргаж асууж чаддаг шударга нэгнийг тэтгэж түүний зүрх сэтгэлийг татаж байж гэмээ нь холын зорилгод хүрэх бөгөөд Монгол улс жинхэнээсээ “ялах” байв. Чингис хаан байсан бол Хүрэлбаатарыг өөртөө татаж дэргэдээ байлгаж байгаад “Төмөр замын” гэх мэт асуудлаа нэг мөр шийдэж чадсан бол дараагийн сонгуулиар дахин ялах эхлэлээ тавих байсан бизээ. Харамсалтай нь тэрээр өөрийнх нь “Зэв” байж чадах нэгнийг Жамухыг барьж амь гуйдаг дагуулуудын ижил хүмүүсийн үгэнд орж цавчихаар оролдох ч гэж. Бөх хүн гэж бөх л байх юм даа.

Хаа очиж өөрийн гэснээ өмөөрдөг, өрлөг нөхдөө тэтгэдэг байрын залуу ЕС болсон. Түүнд зөв нүүдэл хийвэл ч их ирээдүй харагдаж байна. Гагцхүү цаг хугацаа л харуулна даа.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Монгол
19 өдрийн өмнө / 202.179.25.79

Цэдэнбалын хэлмэгдүүлсэн хүний тоо Чойбалсангаас хол давсан шүү. Тэдний үр хүүхэд одоо амьд байна. Амаа мэдэж яриарай. Чойбалсан мал нийгэмчлүүлэхгүй гэж эсэргүүцснийг Цэдэнбал удаа бараа матаж, Чойбалсанг Хохолуудаар хоёр бөөрийг нь авхуулсан шүү дээ. Тэр үед одоогийн энэ Укрианууд буюу хохолууд Зөвлөлтийг захирдаг байсан. Цэдэнбал бол тэ:дний хошного долоогч байсан. Бусад соц. орны удирдагч нар хувийн өмчөө ямар нэг байдлаар хамгаалаад, иргэдээ хэлмэгдүүлэлтэд бага өртүүлсэн. Гэтэл Цэдэнбал тэдний хэлсэн болгоныг 100 гаруй хувиар биелүүлж, иргэдийнхээ хөрөнгийг хурааж, амьдралыг нь хэлмэгдүүлсэн.

Hm
20 өдрийн өмнө / 109.30.223.117

Erenhiilegch oestoi bodlogogui yum hiilee dee.Z.Enhbold bol Atd tumnii dund ner tur ni unachihsan jinhene horolmaash dee

irgen
20 өдрийн өмнө / 103.26.193.108

gitleriin suns amilsanaas mongold gan gachig hun amitan buunuuruu uhej bna da yana ta ene uvul mongolchuud

Д ОЮУН
20 өдрийн өмнө / 27.123.214.93

МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС МОНГОЛ ОФШШОРЧДЫГ ЯЛАХ ҮНЭРЧ АЛГА БҮХ ЗҮЙЛ БҮТЭЛГҮЙТЭЖ ХУЛГАЙ ЛУЙВАРЫН БҮЛГИЙНХЭН БҮГД Л ӨӨРСДИЙН БАЙР СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ НАМАА БОДОХООС УЛС ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭХ ГЭГЭЭЛЭГ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ХАЙРАН АРД ТҮМНИЙ ИТГЭСЭН СОНГОЛТ СОНГОЖ БОЛСОН ЮМ ЧИНЬ БУУЛГАЖ ТЭМЦЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

zochin
25 өдрийн өмнө / 103.229.120.231

hajuud ni bj bgaad harsan hun shig setgegdel bichij bh shiv dee

Зочин
28 өдрийн өмнө / 202.9.42.47

Том том үйлдвэрийг ТӨХ дарга байхдаа хувьчилж өгсөний шанд "дээшээ суу" албан тушаал авсан гэж харагдаж бна

Сайхан Монголын төлө
30 өдрийн өмнө / 124.158.74.120

Энэ новшийг Монголын минь ариун шударга байх ёстой төрөөс холдуулах аавын хүү байхгүй гэж үү... Баттулга яагаад энэ хүнийг дагаад байгааг ойлгохгүй юм. Сүүлдээ амнаас гарах үг бүр нь энэ новшийн хяслантай хорон үгээр баяжих гээд байгаад харамсаж байна. Социализмаас үлдсэн өнгөтэй өөдтэйг нь сорчилж аваад хусмыг нь няслах төдийд төрд байгаа нөхдүүд үг хэлгүй мэт болж байгаад гайхах зүйл огт алгаа

зочин
30 өдрийн өмнө / 112.72.11.102

Цаг хугацаа үнэнийг тодорхойлно Хязгаар нутагт төрж өссөн хүн хүмүүжил сайтай байдаг гэж бодох юм даа

Алтан
31 өдрийн өмнө / 66.249.82.192

Сэтгэгдэл бичиж Энхболдыг өмөөрч буй хүмүүст:Энхболдыг юу хийж байсныг мэдэхгүй,эсвэл мартчихсан нөхдөд хэлэхэд монголчуудын хувьчилахгүй гэж байсан хүнсний үйлдвэрүүдийг хувьчилсан,бүх үйлдвэрийг устгасан хувалз шүү

irgen
31 өдрийн өмнө / 66.181.188.57

Z Ehhbold shig tolgoitoi hun Mangaruud dotor baihgyu Yag ataarhaj uhlee

irgen
31 өдрийн өмнө / 62.167.114.16

Eronhiilogch enyygeer haalguulaad baihgui baihaa

Зайлуул
31 өдрийн өмнө / 202.9.40.10

Энхболд жинхэн урд зүгийн бодлого тууштай хэрэгжүүлэгч юм бишүү. Зайлуул Зайлуул

Хал хал
31 өдрийн өмнө / 202.9.40.10

Ерөнхийлөгч маань Тамгын газрын дарга Энхболд, Зөвлөх Алтанхуяг, Дагвадорж, Пүрэвдагва гэх мэт нөхдүүдээс болж нэг л дуусан шүү

suren
31 өдрийн өмнө / 103.229.121.33

uneheer Enhbold hagalan butargagch haalt tushaa

Zochin
31 өдрийн өмнө / 66.181.178.91

З.Энхболдыг ард түмэн эсэргүүцэж байна Ерөнхийлөгчөө, Та хоёр өс хонзонгийн ажлаас өөр бодолгүй байна уу

Зочин
32 өдрийн өмнө / 103.57.92.193

UURHAIN NOOTSIIG HENCH ZUV BODOJ GARGAJ CHADDAGGUI

Зочин
32 өдрийн өмнө / 202.9.42.85

З.Энхболд чинь " Эсмэл сайд " шүү дээ. Энэ хүнээр гал тогоогоо бариулж байгаа Ерөнхийлөгч юм ойлгохгүй юм даа. Гал тогоо барьж байгаа хүн бусдыг хордуулах хамгийн амархан даа. Төрийн тэргүүн чинь З.Энхболд байхаа

hmn
32 өдрийн өмнө / 59.153.113.208

Yag hen ni Erunhiilugch bolson yum? yagaad ingeed bdiin? zugeer ev negdliig behjiuileh deeree ajillajmboldgumuu?

Зочин
32 өдрийн өмнө / 202.21.106.155

hahaha mcs-nhen uheh gej baigaa ni unen l dee