Увсынхан яагаад...? буюу “Хөөрхөн халиун”-ы шид

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 09:13:56

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний талаар амаа цангаж, гараа сарвайтал бичээд залхаж эхэлтэл ашгүй маргааш томилогдох сурагтай. Тэгэхгүй бол бараг дахиад УИХ-ын сонгууль зарлах биз. Үүнээс урьтаад цэгцрэх төлөвтэй ч сайдад яригдсан нэг л хүний тухай хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, сошиал медиа гэгчээр бүр онилж байгаад хараар шүршлээ. Тэр нь УИХ-ын гишүүн, эдүгээ Сангийн сайдад дэмжигдээд байгаа Ч.Хүрэлбаатар байв.

Түүнийг туйлын сайн хүн гэхгүй. Бүрэн мэдэхгүй учраас...Харин төрд 26 жил ажилласнаас сүүлийн 20 жилд  Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга гэхчлэн төрийн өндөр албанд, тэр тусмаа санхүү, төсвийн салбараас салаагүйдээ “бага Батмөнх” гэж өхөөрддөг болсныг анх сонсоод цочиж билээ. Манайхан өндөр нэр хүндтэй хүнээ дэргэд байгаа мэт хэлчихдэг болохоор тэгсгээд цочихоо больсон төдийгүй цөөн хэдхэн хүн л тэгж дууддаг юм билээ.

Сануулахад, АН-ын Засгийн газар өмнөх парламентын үед нэгэнтээ хөрвөөхөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдмогцоо “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гэж байсан. Өнөөдөр манай эдийн засгийн нөхцөл байдал  түүнээс ч хурцадмал байдалтайгаар шинэ Засгийн газрыг өлгийдөн авч байна. Тиймээс ч Сангийн сайдаар томилох гэж буй Ч.Хүрэлбаатарыг сүүлийн 20 жилийн төсөв санхүүгийн түүхэн гэрч, ажлаа өөрийн эд эс мэт мэднэ гэж үзэх хүн олон. Харин улс төрийн хүрээнд түүний сайныг мэдсээр байж маш сонирхолтой, явцуу шалтгаанаар адалж онцлох нь жигтэй харагдана.

Эхлээд Увсынх гэж гоочлов. Увсынх байхаар яадаг юм бэ. Монголын төрийн далбаа, төрийн дууллыг хүндэлж, энэ улс орны төлөө л гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа бол өөр юу хэрэгтэй гэж. Увсынхнаар яагаад Монголын ард түмэн төр бариулаад байдаг юм бол, яагаад тэдэнд илүү итгэсэн байдаг вэ гэдгийг харахад муу ажилласан, муухай хэрэг хийсэн тохиол нэрлэх хүн олдохгүй л болов уу. Монголын төрийг 40 гаруй жил удирдан жолоодсон Ю.Цэдэнбал агсныг одоо ч хайрласаар байгаа иргэд тэнэг гэж үү. АН-ын “туг” Н.Алтанхуяг,  Д.Дорлигжав МАН-ын Ц.Нямдорж нар өнгөрсөн 20 гаруй жилд өөр өөр намынх гэхээргүй нутгархаж атаархсан заримын гайхшийг бардаг байлаа. Хамгийн сүүлд гэвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Монгол Улсын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, МХЕГ-ын асуудал эрхэлсэн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын уригдан оролцсон ярилцлагыг үзлээ. Адармаатай олон асуултад хэчнээн тогтуун байж, яриасай гэсэн бүхэнд төрийн хүний ноён нурууг харуулав. Хэнд ч үл өсөрхөх, цаг цагаараа байдаггүйг тунгаасан хүний ёстой л “юм үзсэн” царай хэзээ ч хувирлыг үл үзүүлэх, хударгагүй үгийг эс унагах аж.

Ц.Нямдорж гэж мөн л салбартаа “Shark”, парламентад “Brend” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Харин аар саар муйхарлал, бардамнал түүний гялалзсан өнгийг үл ялиг гутаах болсон. Гэвч тэр нь одоохондоо “хор хөнөөл” багатай. Учир нь түүний төрд хийсэн ажил, байгуулсан гавьяа нь их тул өчүүхэн бараан талыг нь өнгөлдөг юм болов уу даа. Анх УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа л “Монгол төрийн төлөө” юугаа яатал зүтгэнэ ч билээ, хааяадаа хувирсаар одоогоор Эрдэнэт үйлдвэр ба нэг цамцны дэнчин дээр гацаад байгаа билээ. Гэхдээ л монголчууд түүний удирдсан чуулганы хуралдааныг бахтай нь аргагүй үзэж, гишүүдийн алдаа дутагдлыг хэлээд тавьчихаар нь ахыгаа дийлэхгүй аавдаа загнуулахад нь шавиа ханах мэт “Болж, бүр болохоо байгаад байсан юм” гэж ярьж суудаг. Одоо сандаачаад хаячихсан эрх зүйн орчин, нийгэмд өдөр тутам уулга алдтал цочроох болсон нийгмийн синдром, эрүүгийн нөхцөл байдал Ц.Нямдоржийг дахин хүлээн авахад хүргэж байна.

“Увсынхан ба монголчууд” гэж байж боломгүй Үндсэн хуулиас давсан бүдүүлэг үзлийн суртал ханхлах болсныг яг одоо л таслан зогсоох хэрэгтэй. Зогсоож чадахгүй бол дараагийн ястан хаанах бол гээд яс хавталзахад хүрч мэдэх юм. Магадгүй бусад ястанд байдаггүй онцгой чанар “Увс” нутагт амьдардаг дүрвэд болон бусад ястанд байдаг учраас Монголын ард түмэн тэднээр төр бариулахаар амирлан налайдаг юм болов уу.

Ойрын үед хараар будуулавч өөрөө л өөрийгөө хамгаалж яваа Ч.Хүрэлбаатар гишүүний тухайд гэм зэм тогтоогдохоос нааш хууль зөрчсөнд тооцох аргагүй тул Оюутолгой, алтны уурхай, сонгуулиар мөнгө тараасан эсэх зэрэг асуудлыг эдүгээ тоочих нь утгагүй. Харин сонгуулийн өмнө З.Энхболд Увс нутагт очоод хөөгдсөний тухайд өс зангидах гэж байгаа бол нутгийн төдийгүй улсын бахархал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцүүлээгүй, “Увсынханд орчуулагч хэрэгтэй” гэх хударгагүй үгийнх нь л хариу болохоос Ч.Хүрэлбаатар турхираад явж байгаагүй нь лав.

Увс аймгийн Давст сумын Ю.Цэдэнбалын иртэй шартай, Хяргасын Ж.Батмөнхийн эдийн засагтаа хайртай, шаардлагатай үед төрийн маргааныг эвээр урлаж чаддаг чанар аль аль нь харагддаг. Тэдний л адил оюутны ширээнээс багш, багшийн албанаасаа утасны харилцуураа тавихдаа л төрийн хүнд буулгыг хүндэтгэлтэйгээр үүрээд, нэр төртэй дааж яваа чанар бий. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Увсынхан намчирхаж талцдаггүй. Намаа мартан нутгийнхаа уулс шиг нэгнээ түшиж нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваагаараа бахархаж, нэгдэж чаддаг. Тиймээс ч Ч.Хүрэлбаатар болон “Увс” нутгаар овоглосон бүх хүнд “Хэцүү үе тохиолдвол Хөөрхөн Халиунаа аял. Төрийн шуурга дэгдвээс “Бүү март” киног олоод үзчихвэл сайхан уужирнаа” гэж сэм шивнэе.

“Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай...”

Эгээ л тарни шиг увидастай, тайтгарал агуулсан энэ дуугаа уялбал “Увсын хүн” таныг онилсон, хараасан бүхнийг тайвшруулж, хэл, сэтгэл, биеэр үйлдэх гурван муу үйлээс нь ангижруулах болтугай! ”Увсын хүн” төр барих “авьяастай, ард түмний итгэлийг хүлээх тавилантай ч юм билүү. Хамгийн сайн чанарыг л олж хардаг, ханийн минь Алтан нутаг аа...

Нийтлэлч У.Оргилмаа
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
31 өдрийн өмнө / 66.181.188.193

өөрсдийгөө цэдэнбал гуайн зиндаанд аваачиж байгаагаас тэнэгүүд болох нь батлагдана.

Баатар
31 өдрийн өмнө / 150.129.140.250

Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй л бол тэгээд л орхи. Увс гэж гадуурхсан бол Нямдоржийг зөвшөөрөхгүй л байсан. Хажууд нь Алтанхуяг байж л байна. Гол шалтгаан нь ялихгүй биш өнөөгийн үед зовлон болчоод байгаа уул уурхайн бизнестэй хүн ЗГ орж ажиллах нь лобби явуулах эрсдэлтэй гээд бгаа юм шдээ. Цаад Хүрэлбаатар чинь өөр нэг газрыг улсын мэдлээс буюу ард түмнээс булааж ухаад эхлүүл яаах юм. Номтойбаяр новш шиг.

дорж
31 өдрийн өмнө / 27.123.212.142

монгол гэдэг нэг овогтой, нэг хэлтэй, дэлгэсэн тэрлэг шиг нэг л сайхан нутагтай улсаа бид .дотроо толхилцож, хагаралдаж, эе эв эвдрэлцэж байвал гадныханы идэш болохын дохио болно.Монголчуудыг хараандаа байлгаж, ядуу зүдүү амьдруулж, яндашгүй баялагийг нь хуу хамах хязгаагүй шунал 2 хөршөөс даваад дэлхийн англи-саксон хэлтнүүдийг тайван хонуулахгүй байна цаана чинь. Дэлхий дээр болж буй дайн, үймээн самуун газрын дорхи баялагийн төлөөх шуналаас үүдэлтэйг бүгд л харж байна шүү. Эвтэй байхдаа хүчтэй бид.

Шавь
31 өдрийн өмнө / 202.9.40.10

Багшдаа баяр хүргье Монгол улсын эдийн засгийг санхүүг өлхөөн аваад явчих мэдлэгтэй чадвартай хүн багшдаа баяр хүргэж ажлын амжилт хүсье

Иргэн
31 өдрийн өмнө / 202.9.40.10

Хүмүүс Увс гэхээр л дургүйцээд байдаг юм харин ч Хүрэлбаатар манай улсын сан хөмрөгийг зөв аваад явчих туршлагатай мэдлэгтэй хүн шүү

Дэмжиж байна
31 өдрийн өмнө / 202.9.40.10

Ч.Хүрэлбаатар сангийн сайд яг тохирох хүн

амжилт
31 өдрийн өмнө / 202.9.40.10

Маш зөв хүн Сангийн сайд болж байна. амжилт

Зочин
31 өдрийн өмнө / 122.201.23.99

Сайхан бичиж, монголчууд эв нэгдэлтэй, хагаралдан хавиралдахгүй л бол юм дуулна аа.

зочин
31 өдрийн өмнө / 202.179.25.78

Н.Энхболд увс уу

ард
31 өдрийн өмнө / 150.129.142.90

Нэгэнт Ерөнхийлөгч дэмжээгүй тул Ч. Хүрэлбаатар одоо өөрийхөө сайн дураар сайдын суудлаасаа татгалзаач ээ. Чамайг төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч гэдгийг олон хүн мэднэ шдээ. Хүн ер нь ичих булчирхайтай байх хэрэтэй шдээ