Гал Гадотийн тоглох дараагийн кино юу вэ?

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 10:09:37

"Wonder woman" киноны гол дүрийн жүжигчин Гал Гадот  одоогоор 2018 оны сүүлээр гарах гэж байгаа "Wonder woman" киноны хоёрдугаар ангийн зураг авалтанд орж байгаа билээ. Харин энэхүү киноны зураг авалт дуусаад дахин нэг кино төсөлд оролцохоор болжээ. Mad River Pictures кино компани "Ruin" нэртэй, дайны дараах үеийн Герман улс ба нацистуудын тухай триллер кино бүтээж байгаа юм. Энэхүү кинондоо жүжигчин Гал Гадотийг тоглуулахаар гэрээ байгуулжээ.

"Ruin" киноны найруулагчаар Assassin's Creed киноны найруулагч Жастин Курзель ажиллах бөгөөд энэхүү киноны үйл явдалд дэлхийн II дайны дараа Герман улс руу нууцаар нэвтэрч байгаа нацистуудын нэгэн  хуучин командлагчийн тухай өгүүлнэ. Энэхүү гол дүрийн баатар өөрийн хийсэн гэмээ цайруулах зорилгоор хуучин хамт ажиллаж байсан хүмүүсээ нэг нэгээр нь цааш нь харуулж эхэлдэг.

Б.Чандмань

 

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих