Суух бол шинэ "тамхидалт" юм

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 10:29:08

Ажлаа амжилттай дуусгахын тулд өдөрт 10-12 цаг сууж ажиллах нь таны ажилд амжилт гаргах ч таны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Германы эрдэмтдийн судалгаагаар удаан сууж ажиллах нь шинэ мянганы миллениал хүмүүсийн хувьд шинэ "тамхидалт" болсон байна. Учир нь 2-оос дээш цаг тасралтгүй суух нь хүний биед хэдэн хайрцаг тамхи татсантай адилхан хор учруулдаг байна. Мөн тэр хэмжээний донтолтыг үүсгэдэг байна. 

Судалгааны үр дүнгээс харахад хэтэрхий удаан хугацаагаар суух нь бүдүүн гэдэсний хавдар 24%, савны хавдар 21%, уушигны хавдар тусах магадлалыг 32%-аар тус тус нэмэгдүүлдэг байна. Хамгийн таагүй нь дасгал хүртэл үр нөлөөг нь арилгаж чадах ч суугаад л байх хүслээр өвчилдөг.

Тэгвэл хэрхэн энэ шинэ төрлийн тамхидалтаас гарах вэ?

Сүүлийн жилүүдэд барууны оффисийн ажилчид ажил дээрээ сандал ашиглахаа болж, ширээгээ өндөрсгөн зогсож ажиллах шинэ хэв маягтай болсон байна. Зогсоогоороо ажиллах нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөөс гадна ажилдаа арай бага хугацааг зарцуулах боломжийг олгодог байна. 



Б.Чандмань

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих