Ким Кардашиян Парисын загварын долоо хоногт яагаад оролцоогүй вэ?

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 11:58:16

Өмнө жилийн Парисын загварын долоо хоногоор хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол Ким Кардашияны буудлын өрөөнд нь 2 хүн дайрч бүх үнэтэй зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг билээ. Кимийн хувьд одоог хүртэл тэр дээрмийн цочролоосоо гарч чадаагүй байгаа бөгөөд Парисын загварын долоо хоногийн өмнө албан ёсоор оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

Энэ жилийн Парисын загварын долоо хоногт Кардашияны гэр бүлийнхэнээс зөвхөн Кортни л оролцсон байна. Түүний дүү супер модель Кендалл Женнер аль ч загвар зохион бүтээгчийн шоунд оролцоогүй. Үүнийгээ эгчийгээ дэмжиж түүнтэй хамт байхыг хүссэн гэж тайлбарлажээ.



Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих