ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохыг УИХ-ын гишүүдийн 88.1 хувь нь дэмжлээ

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 14:03:26

УИХ-ын чуулганаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохыг УИХ-ын гишүүдийн 88.1 хувь нь дэмжлээ.


Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Засгийн газраас офшор бүсийг батлахдаа офшор бүс гэж үзэх ямар ч үндэслэлгүй улсуудыг нэмсэн байна. Офшор бүсийн шаардлагыг хангасан Сингапур, Швейцарь, Малайз зэрэг улсыг хассан байна. Энэ асуудлыг Засгийн газрын танхим бүрдэнгүүт оруулна" гэлээ.



Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Г.Занданшатарыг орон нутгийн хөгжлийн асуудалд анхаараарай гэж хэлмээр байна.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаадлагатай. Мөн боловсон хүчний асуудлыг хэвтээ түвшинд оруулах хэрэгтэй. Сүүлийн үед хөрөнгө оруулалт эрчимжиж байна. Гэвч аймаг, сумдын төр захиргааны байгууллагуудад хөрөнгө оруулалт дутуу байна. ЗГХЭГ бол төрийн менежерийн ажил гүйцэтгэнэ" гэлээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих