О.Баасанхүү: Нэг жилийн цэргийг сунгаж болдоггүй юм уу

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 17:14:15

Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, нэр дэвшигчээс хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Олон дотор дандаа муу хүмүүс томилогдлоо гэж бодоогүй. Үүн дотор нүдээ олж байгаа сайд бол Н.Энхболд гэж ойлгож байгаа.  Нэг жилийн цэргийг сунгаж болдоггүй юм уу. Ажил хийлгэе, бүтээн байгуулалтад оруулъя гэж ярьдаг. Хөл гараа олох гэсээр байтал явчихаад байна.  Хоёрдугаарт Зүүн хойд Азийн геополитик хурцадмал байгаа үед цэргийн гадаад бодлого ямар байгаа вэ. Хэрхэн үнэлж дүгнэж байна вэ" гэв.

Нэр дэвшигч Н.Энхболд "Цэргийн алба бол онцгой алба. Бид цөөхөн хүн амтай. Гэхдээ Үндсэн хуульдаа өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан учраас олон хүн зэвсэг эзэмшдэг, цэргийн талаар мэдлэгтэй байх ёстой.  Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. 

Цаашид би цэргийн албыг 2 жил болгоход болохгүй зүйлгүй гэж боддог.  Батлан хамгаалах яамны хэмжээнд явж буй үйл ажиллагааны 60-70 хувь нь гадаад бодлоготой холбоотой байдаг. Энэ нь өөрөө манай цэргийн хэргийн хөгжил, зэвсэг техникийн хангалт, бэлэн байх чадварт маш том тус дэм болж байна.  Ер нь цаашид манай батлан хамгаалахын үйл ажиллагаанд гадаад харилцаа онцгой чухал ач холбогдолтой гэж боддог" гэв.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих