Хятадад үйлдвэрлэсэн хуурамч жолооны үнэмлэхийг хураан авчээ

: 6 өдрийн өмнө / 2017-11-12 12:03:34

“Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралджээ.

Өнгөрсөн зургадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран энэ талаар “Мэргэшсэн жолооны үнэмлэхийг мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бусаар тараасан зөрчилтэй хатуу тэмцэж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Цаашид Замын цагдаагийн албатай хамтран хууль хяналтын байгууллагад хандаж, Автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана” гэлээ. Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон хяналтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх үүргийг нийт дарга нарт өглөө.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 49079 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
5 өдрийн өмнө / 103.10.21.106

Авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын тээвэр нийх зөвшөөрлийг маш их хүнд суртлын дараа аваад Хятадын талд бүртгүүлэхээр АТҮТ гэж маш их хүнд сурталтай, авилга авахын донтой хүмүүс байдаг. Өөрсдөд нь хахууль өгөхгүй бол хятадуудаар дарамтлуулдаг бололтой юм билээ.

зочин
5 өдрийн өмнө / 103.10.21.106

Ер нь мэргэшсэн жолоочийн сургалт гэдэг чинь Авто тээврийн үндэсний төвийн дарга нарын авилга авах ганц арга.Хятад, Орост ийм үнэмлэхтэй жолооч байна уу? Дэлгэрнаран даргаа.Энэ мэргэшсэн жолооны үнэмлэх гэдэг чинь Монгол иргэдийг ажлын байргүй болгох, хятадын хууль хяналтын ажилтан нараар тэднийг дарамтлуулдаг хэрэгсэл болоод байна.

irgen
6 өдрийн өмнө / 62.167.114.16

yamar muuhai luivarchid ve, iim umnaas bolj avaar osol tasrahgui baigaa shdee, shorond ni hii,,,

irgen
6 өдрийн өмнө / 62.167.114.16

yamar muuhai luivarchid ve, iim umnaas bolj avaar osol tasrahgui baigaa shdee, shorond ni hii,,,