Ким Кардашиян зургаар хайлт хийж болдог хувцасны аппликейшн гаргалаа

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 10:22:15

Инстаграм, Фейсбүүк ухаад сууж байхад хэн нэгэн таны яг хүсч байсан загварын хувцасыг өмсчихсөн байдаг уу? Сэтгэгдэл хэсэгт нь "Охин минь чи наад хувцсаа хаанаас авсан юм бэ?" гэж асуумаар л санагддаг биз дээ. Тэгвэл та тэгж асуухын оронд зүгээр л screenshot хийгээд Ким Кардашияны танилцуулж буй Craze Screenshop аппликейшнийг ашиглан ямар брендийн хувцас болох, түүнийг хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авч болох зэрэг мэдээллүүдийг харах боломжтой болжээ.

Мэргэжилтнүүд энэ аппликейшнийг хувцасны Shazam гэж нэрлэж байгаа юм. Shazam гэх аппликейшнээр дамжуулж та хаа нэгтээ сонссон дууныхаа нэр, уран бүтээлч зэргийг олох боломжтой байдаг бол Craze Screenshop аппликейшнээр дамжуулж та хувцасны шүүгээгээ чимэх боломжтой юм.

Одоогоор зөвхөн iOS үйлдлийн системд зориулсан хувилбараа танилцуулаад байгаа бөгөөд удахгүй андройд үйлдлийн сиситемд зориулсан хувилбараа гаргана гэдгээ мэдэгдлээ. Та тус аппликейшнийг энд дарж татах боломжтой.
 


Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих