I Phone X гар утас бол хамгийн үнэтэй бас хамгийн хэврэг гар утас

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 10:34:04

Худалдаанд гараад удаагүй байгаа I Phone Х гар утасны бат бөх байдлыг цахилгаан хэрэгслийн баталгаа олгодог "Square Trade" компани шалгаж үзэхэд итгэмээргүй муу үр дүн гарчээ.  Тэд  iPhone X ухаалаг утсыг 180 см өндрөөс бетон гадаргуу дээр нүүрэн хэсэг, ард болон ирмэгээр нь унагаж үзжээ. Тэгэхэд утасны дэлгэц ба арын шил хагарч, OLED дэлгэцэнд доголдол үүсч, FaceID ажиллахаа больсон байна. Apple корпорацийн өгч байгаа мэдээллээр бол I Phone X гар утасны дэлгэцийг маш сайн чанарыг шилээр хийсэн гэсэн ч ийм үр дүн гарсан байна.

"Square Trade" компани туршилтын үр дүнгээс үндэслэн iPhone X утсыг "Хамгийн хэврэг, өндөр үнэтэй бас засварлахад ч хамгийн үнэтэй iPhone" гэж тодорхойлсон байна. Сануулж хэлэхэд iPhone X утасны дэлгэцийг засварлахад 249 ам.доллар болох бол бусад төрлийн гэмтлийг засварлахад нийт 549 ам.долларын үнэтэй болох гэнэ.



Б.Чандмань
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
4 өдрийн өмнө / 202.179.26.225

Наймаачид бараа оруулж ирэхдээ худалдах үнэ,чанар ер нь бүх талаас нь бодолцох л ёстой