Дуучин Рианна Оймсны цуглуулгаа танилцууллаа

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 10:57:04

Дотуур хувцас, оймсны Stance брэнд дуучин Рианнатай хамтарч 2017 оны наймдугаар сард нэгэн оймсны цуглуулгыг гаргаж байсан. Харин одоо Зул сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан дахин нэг шинэ цуглуулгыг гаргажээ.

Уг цуглуулгад улаан, цагаан, хөх ягаан ба beige өнгийн судалтай, Рианнагийн Instagram-ын аватар дээр байдаг зурмал хүний дүрстэй, мөн «Thottie or Nice» бичигтэй оймснууд багтсан байна.

Цуглуулгад нийт 10 оймс багтаж байгаа бөгөөд нэг оймс нь дунджаар 14-24 ам.долларын үнэтэй байна.
 


Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих