Дуучин Бритни Спирсийн зурсан зураг 10 мянган доллараар зарагдлаа

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 11:47:47

2000-аад оны эхээр залуусын зүрх сэтгэлийг байлдан дугуулж байсан дуучин Бритни Спирс маш олон төрлийн авьяастай гэдгийг та мэдэх үү? Дуулхаас гадна гайхалтай бүжигчин, жүжигчин гэдгээ хэд хэдэн бүтээл дээрээ харуулаад амжсан билээ. Тэгвэл түүний бас нэг авьяас нь зурах юм байна.

Мэдээж тэр бол Пикассо биш гэхдээ өөрийн мэдрэмжээ цаасан дээр буулгахдаа тун гарамгай нэгэн юм. Тэрээ Лас вегаст болсон террорист халдлагад өртсөн хүмүүст туслахаар өөрийн зурсан зургийг дуудлага худалдаанд оруулсан байна. Нэгэн нэрээ нууцалсан эрхэм түүний зургийг 10,000 доллараар худалдан авчээ.

Олон нийт харин түүний зурсан зургийн доор "Би 5 настай байхдаа яг ийм зураг зурж байсан. Харин тэр 5 доллар ч хүрээгүй. Харин Шаргал үстийн зурсан зураг 10 мянган доллар хүрчихлээ" гэх мэт сөрөг сэтгэгдэлүүд үлдээсэн байна.




 

Б.Чандмань
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
5 өдрийн өмнө / 202.21.118.174

ЖИНХЭНЭ ОД ИЙМ Л БАЙДАГ БАЙНА ДАА.АЛДААН ДЭЭРЭЭ ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД БУЦААД ГАРААД ИРЖ ЧАДАЖ ЫБАЙГАА НЬ ОД Л ЮМ