У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа хаачих вэ?

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 11:51:53

Саяхан сошиалаар хөгжилтэй, мөртлөө хоржоонтой үнэн гэмээр яриа явсан. Ардын намыг анх байгуулчихаад Бодоо, Данзан хоёр лам дээр очжээ. Бодоо өөрөө шаггүй номтой шашны зүтгэлтэн учир Данзангаа дагуулан мэргэн ламаас Ардын намын хувь заяаг асуусан хэрэг. Төлөг буулгасан лам:

-Ардын нам 100 наслах юм байна. Нэр нь “Сүх”-ээр эхэлсэн хүн байгуулаад, нэр нь “Сүх”-ээр төгссөн хүний үед дуусах юм байна гэж хэлсэн гэдэг. 

МАН-ын 100 жилийн ой 2021 онд тохионо, тэр үед нэр нь “Сүх”-ээр төгссөн хүн намын дарга байна гэж үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх байж болохоор таараад байгаа юм. Үйл явдал ч тэр зүг рүү хөтөлж байна. У.Хүрэлсүх МАН-ын даргад өрсөлдөх үү, өрсөлдөнө. 

Өөр нэгэн үг бий. Могой тасравч гүрвэлийн дайтай гэсэн нэгэн үгийг С.Баяр улс төрийн өнгө аяс оруулж өөрийнхөөрөө “орчуулсан” байдаг. МАН 2012 оны сонгуулийн өмнө МАН ба МАХН гэж хуваагдсан. Энэ хуваагдлын дараахь МАН үндэсний хэмжээний намын байр сууриа алдаагүй нь үнэн. С.Баяр үнэн хэлжээ. Харин МАН одоо дахиад хуваагдвал жинхэнэ гүрвэлийн дайтай үлдэнэ.  Үйл явдал бас тэр зүг явж байна. МАН-ын бүлэг өнөөдөр  хоёр хуваагдсан уу, хуваагдсан. 

Хамгийн сонирхолтой нь 2012 онд МАН хоёр хуваагдахад тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх ажиллаж байжээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдахад У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж таарч байна. Тэр үеийн МАН-аас МАХН-ыг төрүүлсэн хүн нь У.Хүрэлсүх байсан бол, өнөөдөр намын бүлгээ хоёр хуваан байж Ерөнхий сайд болсон нь бас л У.Хүрэлсүх байж таарав. 

2012 онд намаа хоёр хувааж Тэрбишдагва, Шинэбаяр, Улаан, Чулуунбат агсан нарыг МАН-аас хөөж байсан У.Хүрэлсүх тухайн үедээ “хэрвээ нам сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” гэж байв. 

Харамсалтай нь МАН сонгуульд ялагдсан, У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын гишүүнээсээ “татгалзаж” хариуцлагаа хүлээсэн юм. Төд удалгүй Австрали руу явсанаар хэсэгтээ сураг алдарсан. 

Үүний дараа нам нь АН-ын урилгаар засагт багтахад МАН-аас хамгийн өндөр суудалд буюу Шадар сайдын суудалд У.Хүрэлсүх суусан юм. Түүний Австралиас эргэж ирсэн шалтгаан энэ. 

Одоо У.Хүрэлсүхийн засаглалын үед 33 болон 32-ын бүлэг эвлэрэхгүй МАН ахин задарвал яах вэ. МАН жинхэнээсээ гүрвэл болох уу. Төлөгч ламын хэлснээр 100 жилийнхээ ой дээр буюу 2020 оны сонгуульд навс ялагдвал У.Хүрэлсүх хаачих вэ. Ахиад Австрали явах уу. 

Нэг зүйл баараагүй, бас нэгэн зүйл бараг тодорхой байгаа. У.Хүрэлсүхийн засаглалын үед МАН-ын өнөөдрийн задрал зогсохгүй, эвлэрэхгүй үргэлжилсээр МАН 2020 оны сонгуульд ялагдах нь бараг тодорхой. 

Х.Түвшин   
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Munkgjargal
3 өдрийн өмнө / 202.9.42.2

Hudlaa ymar undeslelgui yum yrij humuusiin tolgoi erguulhee bolij uz! Enend chini huurtahaa bsan

4 өдрийн өмнө / 66.181.161.64

Зочин
4 өдрийн өмнө / 66.181.161.64

Hi
4 өдрийн өмнө / 66.71.253.233

Hi

Nomin
4 өдрийн өмнө / 112.72.12.73

Uls eh orond mini yu l bolood bna daa

Nomin
4 өдрийн өмнө / 112.72.12.73

Uls eh orond mini yu l bolood bna daa

Nomin
4 өдрийн өмнө / 112.72.12.73

Uls eh orond mini yu l bolood bna daa

Nomin
4 өдрийн өмнө / 112.72.12.73

Uls eh orond mini yu l bolood bna daa

yaana daa
4 өдрийн өмнө / 112.72.12.73

yaana daa heduulee

yaana daa
4 өдрийн өмнө / 112.72.12.92

yaana daa heduulee

Зочин
4 өдрийн өмнө / 202.179.8.186

энэ 100 гаад жилийн өмнө амьдарч байсан Х.Түвшин гдг нөхрийг харах юм сан. Бодоо Данзан 2 чин МАН-ыг байгуулсан гдг дээ. Сүхбаатар сүүлд орсон. Бараг намын дарга ч биш. Бүх цэргийн жанжин бсан бхаа. 60 тэрбумын гар хөлийн үзүүр л биз дээ. одоо 11 сарын 20 дуустал У.Хүрэлсүх рүү дайрах нь дээ.

Зочин
4 өдрийн өмнө / 66.181.176.107

Монгол өнөөдөр диктатураар эвлэрэхгүй нь тодорхой.Харин хор найруулснаар хэсэг хугацаанд хэн нэг хоолоо олж магадгүй.Намыг ч засгийг ч задлагч бол яах аргагагүй Шанаасүх,тэр намын нэрийг сольж энэ намын уналтыг эхлүүлсэн.Энэ намд үүнээс өөр олигтой овлигтой хүн алга уу.Ийм овлиггүй,ард түмнийхээ өмнө гишүүнтэйгээ хэрэлдээд булайгаа дуудалцдаг этгээдэд хоёр том эрх мэдлийг яав ч зэрэг эдлүүлж болохгүй.Чингэвээс уруудал доройтлыг улам дэврээж улс орноо самрах болно.Үүнийг намын хурлын төлөөлөгчид эрх биш анхаарах биз.Төлөөлөгчид найруулсан хоронд бүү хордоосой.Эл саналаас манай ирээдүй хамааралтай шүү.

зочин
4 өдрийн өмнө / 66.181.185.150

хурэлсухэд амжилт хусе хумуус муулах тусам од шиг гялалзана шуу

MANgar
5 өдрийн өмнө / 122.201.22.94

Ter n deer de? Hurelsuh oodtei er bish shu de! Zugeer l 1 officer zantai julik shu de! UIH-d shudragaar yalaagui Hentiin sumiin tovuudiin klubuudiin ariin oroond solison sanaliin huudasaa uldeegeed martaj baisan MANguu shu de! Sain saihan zuiliig jinhene mangaruud l husej huleeh baih da!

Иргэн
5 өдрийн өмнө / 66.181.189.187

МАН Засгаа унагаах ямар ч шаардлага байгаагүй. Зөвхөн сандал суудлын хуйвалдаанаар түүхэн шившиг болох алдаа гаргаж, улс төрийн хүчний үнэт зүйлсээ гишгилсэн нь одоо эвлэршгүй хагаралд хүргэж байна. МАН-ын жирийнигишүүд дэмжигчид халаглан харуусч, АН, бусад өрсөлдөгч, үзэн ядагчид баяр хөөрөөр дүүрч, МАН-ыг элдэвээр хэлж доромжилон чарлалдаж явах болов. 2020 оныхоо сонгуулийн ялагдлыг МАН 2 жил гаруйн өмнө өөрийн гараар авчрав. Энэ бол улс төр, намын эрх ашгийн үүднээс харвал гутамшиг!

Алтан
5 өдрийн өмнө / 66.249.82.78

Яасан гэнэн хонгорууд вэ.Хүрэлсүх хэнээс болоод эдийн засаг доройтов гэж л ярьж байгаа.Яг үндэс нь юунд доройтлын эхлэл хаана байна гэж ярьсан уу

bold
5 өдрийн өмнө / 122.201.20.157

Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа.... Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал... Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй...

Зочин
5 өдрийн өмнө / 182.160.34.80

АН СҮЙРСЭН. тэгэхээр МАН гайгүй ээ

Зочин
5 өдрийн өмнө / 66.181.181.228

MONGOLIIN GUCHIN GER BULD SANGIIN YAM MONGOL BANK ORNO

Зочин
5 өдрийн өмнө / 43.228.131.229

Түвшин энэ жижигхэн монголд жижигхэн улс төр ярьж байснаас дэлхийн дэвжээнд ядаж Трампын хажууд энэ агуу мундаг авъяасаа гаргавал цөмийн дайнаас эх дэлхийгээ аврах юм даа.