Pokemon go-ийг бүтээгчид Харри поттерийн тоглоомыг танилцуулна

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 12:06:28

Хагаса бодит орчин суурилсан Pokemon Go тоглоомыг бүтээсэн Niantic Labs компани цоо шинэ тоглоом танилцууллаа. Энэ нь Warner Bros кино компани ба Ж.K.Роулинг нартай хамтран "Harry Potter: Wizards Unite" гэх шинэ тоглоом юм. Энэхүү тоглоом нь яг л Pokemon Go-тэй адил байхаар бзтээгдсэн бөгөөд ид шидийн ертөнцийг хагас бодит болгох гэнэ.

Niantic Labs компанийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ "Тус тоглоомын тоглогчид гар утсаараа дамжуулан хагас Харри Поттерийн ертөнцөд очих ба шинэ шившлэг сурч, ер бусын амьтадтай учирч, домогт баатруудтай хамт жинхэнэ адал явдлыг бүтээх болно" гэжээ

Одоогоор "Harry Potter: Wizards Unite" тоглоом яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа ч 2018 он гэхэд олон нийтэд нээлттэй болгохоор зорьж байгаа гэнэ.

Б.Чандмань

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих