Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 14:12:36

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Сүүлийн үед улстөрчдийн ааш аягийн талаар ярих боллоо. Таны хувьд УИХ-д гурван удаа сонгогдсон, сангийн сайд, бүлгийн даргаар ажиллаж байгаа туршлагатай хүн. улс төрчдийн зарчим ямар байх ёстой юм бол, тухайлбал та ямар зарчим баримталдаг вэ?

-Өнөөдрийн улс төрийн араншин өөрөө сонин болчихлоо. Нэг хэсэг нь айхтар шударга ч юм шиг, эсвэл бүхэлдээ хулгайч, луйварчин ч юм шиг. Нийгэм биднийг ойлгох нь байтугай бид өөрөө өөрсдийгөө ойлгохоо байчихсан байна. Улстөрч хүний хувьд “би ийм хүн” гээд өөрийгөө тодорхойлох нь сонин биш. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол өөрийн гэсэн бодолтой, хүнээрээ л байх. Түүнээс биш “Улааныг үзэж урван, шарыг үзэж шарвана” гэгчээр зангаа өөрчлөөд байдаггүй. Бид чинь социализмын үеийн бүтээгдэхүүн. Ёс зүй, дэг журам, жудаг гээд олон зүйлсийг бид үнэт зүйлээ болгож ирсэн. Тэр л хүмүүжлээр хүмүүжсэн учир надаас социализмын үеийн хүмүүжил илүү тод харагддаг байх гэж боддог.

Үүнийг би муу чанар гэж бодохгүй байна. Яагаад гэвэл бид эргэн санах үнэт зүйлстэй хүмүүс. Өнөөдөр улс төрөөс эхлээд бүх зүйлс яагаад ийм сонин байдалд орчихов оо гэвэл үндсэндээ бид энэ нийгэм, амьдрал, нам, найз нөхөрлөлийн хүрээнд байсан бүх үнэт зүйлсээ гээчихээд байна. Тийм учраас бид өнөөдөр гэнэт шинэ сэргэг юм ярихаасаа илүү хуучин байсан үнэт зүйлсээ сэргээхийн төлөө явах ёстой. Хэрэв тэгвэл энэ нийгэм болон улс төрийн өнгө аяс ч өөр болно гэж боддог.

-Одоогоос жил хагасын өмнө УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч баяраа тэмдэглэж байлаа. Харин жилийн дараа бүлэг нь хоёр хуваагдчихлаа. Бүлгийн даргын хувьд мэдээж эмзэглэж л яваа байх. 65 толгойг нэг чигт харуулна гэдэг амаргүй. Таниас их ухаан шаардаж байна уу?

-Манай намын дотор болоод буй зүйлсийг хүмүүс олон өнцгөөс харж байгаа байх. Мэдээж "65-ын бүлгээ базаж чадахгүй байна" гээд надад буруу тохож байгаа зүйлс бий. Би шүүмжлэл бүрийг сонсож байгаа. Аливаа зүйлд заавал шалтгаан байдаг. Энэ талцсан байдал бүлгийн даргаас болов уу, өөр хүчин зүйлсээс болов уу гэдэг нь олны өмнө ил шүү дээ.

Би 65-ын бүлэг дотроо “Та нар ард түмний итгэлийг дааж сонгогдсон улстөрчид. Хэн нь ч ялгаагүй тойрог бүрээс мандатаар сонгогдсон. Би компанийн захирал, та нар ажилчид биш. Учир нь та нар улстөрчид. Хууль тогтоох эрх бүхий байгууллагын хууль тогтоогчид. Та нарын үг үйлдэл, ухаанаас олон зүйл шалтгаална шүү. Би та нарыг нэг тогоонд базаж, нэг жимээр явуулах гэж хүчлэх албагүй. Тийм боломж ч байхгүй” гэдгийг хэлдэг. Үнэндээ 65 хүнийг та нар ингэ, тэг гээд хэлэх утгагүй. Харин энэ 65 хүн юунд захирагдах ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бидний дээр өөрсдийг нь нэр дэвшүүлсэн нам гэж байна. Тиймээс намынхаа Үндсэн хууль болох дүрэм, ёс зүйд захирагдах ёстой. Бүх зүйлд хүндэтгэлтэй хандах учиртай. Хэрэв ингэж явж ирсэн бол өнөөдрийн хагарал гарахгүй байсан. Би бодоод байгаа юм.

-Юу гэж?

-"Энэ 65-ыг дотор нь хэн хагалчихав аа" миний бодоход 65 дотроосоо өөрсдөө хагалчихаагүй юм шиг байгаа юм. Харин 66 дахь хүн хагалчихлаа гэж хараад байгаа. Тийм учраас улс төр хийхийн тулд улстөрч хүн ухаан зарах ёстой. Өнөөдрийн бидний алдаанаас дараа үе минь суралцаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна. Өмнөх үеэсээ суралцан ирээдүй рүү харж бодлоо цэгцлэн ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр эргээд хартал бид өмнөх үеэ сонсч байна уу гэвэл үгүй. Ирээдүйгээ харж, хандан ажиллаж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Залуу, дунд, ахмад үеийн гурван цагийн хэлхээ хэмээн шүлэг найраг шиг дуулж явсан бүхэн бараг алга болчихлоо.

Хоёр тал болж суучихаад маргаж, мэтгэлцэж байгаа зүйлс бий. “Бид эв зүйгээ олно. Нэг чигт явж байгаа” гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ би хэлсэн. Учраа олж л байна. Эв зүйгээ олж чадна. Ингэхийн тулд хүн бүрийн хичээл зүтгэл , сахилга бат, юу юунаас чухал. Өнөөдөр бидэнд нэг хэцүү зүйл байна. "Чи намын шийдвэрээс ухарлаа, чамд арга хэмжээ авнаа" гэхэд “Намын дүрэм журмаа зөрчөөд Засгийн газраа унагаагаад сөрөг хүчинтэйгээ нийлээд явчихсан хүмүүстээ эхлээд хариуцлагаа тооцчих” гээд ам тагладаг.

Засаг унах болсон үндсэн шалтгаануудыг бүлгийн даргын хувьд өөртэйгөө хамаатуулах гээд бодоод үзэхэд миний баримталж явдаг ёс зүй, зарчмаас өөрөөр явчихсан. Яагаад гэвэл бүх зүйл хууль дүрмийнхээ хүрээнд явах ёстой гэж би боддог хүн л дээ. Тэр утгаараа намын дүрмийнхээ хүрээнд бүх асуудал явна, эхлээд бүлэг дээр дараа нь Удирдах зөвлөл дээр яригдана бүр болохгүй бол Бага хурлаараа асуудлаа шийднэ гэсэн бүрэн итгэлтэй явсан. Харамсалтай нь надад ганц ч үг дуулгалгүйгээр эцсийн өргөн барих мөчид нь хэвлэлээс л мэдэх жишээтэй. Засгийн газраа огцруулах гэж байна гэсэн дэл сул яриа явж байсныг сонсож байсан.

Бид өөрсдөө намын дүрэм журамд захирагдаж чадахгүй юм бол хойшид хэнд ч шаардлага тавьж чадахгүй. Ингэснээр нам улам эмх замбараагүй, дүрэмгүй тоглодог байдал руу л хурдална даа. Нийгмийн араншин ч ингэж л өөрчлөгдөнө. Юу үнэн энэ үнэн шүү. Тиймээс эхлээд энэ нам хуучин хэвийн байдалдаа эргэн орохын тулд намынхаа дүрэм, журманд л захирагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар ч асуудлыг дүрмийнхээ хүрээнд ярилцдаг, тэндээсээ шийдвэр гаргадаг замдаа орно. Зарчим, ёс суртахууны үнэт зүйлд захирагдах ёстой. Үүнийг одоо л хийж чадахгүй бол биднийг амаргүй хувь заяа хүлээж байгаа.

-Та яриандаа 66 дахь хүний тухай дурдаад өнгөрлөө. Яг хэнийг хэлчихэв ээ?

-Ард түмний мэдэж байгаа хүнийг би заавал нэрлээд яахав ээ.
 
-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад маш олон хүний хүлээлт байсан. Харамсалтай нь тэр хүлээлтийн хэмжээнд ажиллаж чадсангүй гэдэг шүүмжлэл байна л даа. Яахав 100 хоног ажилласных нь дараа харах ёстой гээд байгаа ч үнэндээ Засгийн газрын нэр хүнд өмнөх Засгаасаа илүү уналаа шүү дээ. Та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх арай эрт байна. Нийгмийн уур амьсгалыг ажиглаж байхад өмнөх Засгийн газар нь дээр байжээ гэдэг өнгө аяс илүү харагдаж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайн ажилласан. Одоогийн засагт байгаа манай туршлагатай парламентч Ц.Нямдорж гишүүн сайд болоод удаагүй байхдаа “Өмнөх Засгийн газар маш хүнд нөхцөлд, маш сайн ажилласан байна. Өр авлагыг барагдуулах, эдийн засгаа сэргээхээс эхлээд олон зүйлийг хийж амжуулсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Хэдийгээр Ц.Нямдорж сайд гарын үсэг зурж, Засгийн газраа огцруулсан ч гэсэн шударгаар үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол тулхтай улстөрчийн л хэлэх үг. Харамсалтай нь өмнөх Засгийн газрын шадар сайд, одоогийн Засгийн газрын тэргүүн нь өмнөх засгийнхаа талаар дуугарахгүй байгаа юм. Мэдээж одоогийн Засгийн газраас нийгэмд асар өндөр хүлээлт байгаа.

Харин өнөөдөр бол нийгмийн хүлээлт унаж байна. Төсөв оруулж ирж байгаагаас эхлээд дотоодын зөрчил, намын талцал хуваагдал ч үргэлжилсээр. Ийм нөхцөлд ажиллах хэцүү. Үүнийгээ Ерөнхий сайд сайтар ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Би чуулганы танхимд Засгийн газрын тэргүүнд хандан “Өглөө кинон дээр Богд тамгаа барьчихаад “Би юу хийчихэв ээ" сууж байдаг хэсгийг сануулж хэлж байсан даа. Би Ерөнхий сайдыг “Би юу хийчихэв ээ” хэмээн бодож байгаа болов уу гэж найдаж байгаа. У.Хүрэлсүхэд ийм байдал үүсгэхгүйгээр Ерөнхий сайд болж намаа авах боломж хангалттай бүрдсэн байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Намын их хурлаас У.Хүрэлсүхийг намын даргаар сонгоно гэдэг хүлээлт маш өндөр байсан. Намынхаа дүрэм, журмын хүрээнд явчихсан бол манай нам ингэж хагарахгүй, төр жонхуурахгүй, бид үнэт зүйлсээ хадгалж үлдэх боломж байсан. Тэр цаг үеийг хүлээчих хэрэгтэй байсан юм.

-МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш түүн рүү дайрах танай намынхны дайралтууд ихэссэн. Тэр утгаараа ч гэдэг юм уу. Үнэндээ намын даргынхаа үгийг МАН-ынхан сонсохоо байчихсан юм биш үү. Намынхаа Их хурлаар энэ бүхэнд цэг тавьж чадах уу?

-Энэ их хурлаар ярих нэг сэдэв мөн. Үүний тухай ярина гэхээр дахиад л намын үнэт зүйлсийг ярих хэрэгтэй. Төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан хүнээ сайн нэртэй явуулж байсан түүх байна уу. Бараг л байхгүй дээ.Үе үеийн ерөнхийлөгч, их хурлын дарга , ерөнхий сайд нараа аваад үз. Эдгээр хүмүүсийг сайн нэртэй үдсэн үү гэвэл үгүй л болов уу. Өнөөдөр манайд яг энэ зүйлс үргэлжилж байна. Нам дотор тэрний хүн, энэний хүн гэж цоллодог. М.Энхболд даргыг хамгаалаад хэдэн үг хэлчихвэл Энхболдын хүн гээд унадаг. Энэ нэг гажигаас салчихаасай билээ. Энэ юу хэлээд байна вэ гэхээр хүнийг эрх мэдэлтэй, чадалтай тэнхээтэй байхад нь одоогийн хэлээр бол пялдагадаж пялдагадчихаад эрх мэдэл чадал тэнхээ сулраад ирэхийн цагт мурьдаг нь мэдлэг боловсрол тааруу, сул дорой, ёс зүй муутай хүмүүсийн мөн чанарын илэрхийлэл болоод байна. Энэ бол намын их хурлаар шийдэх асуудал биш ээ. Хүний төлөвшил ёс суртахуунтай холбоотой асуудал.
 
 -Ер нь бид хангалттай ярилаа.  Цаашид хэрхэх ёстой юм бэ?

-Бидэнд ам ажлын нэгдэл алга. Бид хангалттай ярилаа. Дээр хэлсэндээ янз бүрийн араншингаар ярьдаг улстөрчдийг харлаа гэж. Улс орноо хөгжүүлэхийн тулд улс төрчид хичээл зүтгэл гаргаж бодит ажил хийх хэрэгтэй.

Би парламентад орж ирээд 10 жил боллоо. Анх орж ирэхэд Таван толгойн тухай ярьж л байсан. Одоо ч ярьж л байна. Шийдвэр гаргах болохоор аль нэг бүлэглэл авах тухай маргаан дэгдээгээд тэр нь улс төр болоод ямар ч шийдвэр гаргаж чадалгүй өдий хүрлээ. Энэ Засгийг шийдчих болов уу гэж горьдож байна. Улс төрийн том шийдлийг гаргахын тулд зоригтой байх ёстой. Гэрээ хэлцэл тэр бүхнийг хэнтэй хийх нь сонин биш.. Хамгийн гол нь Монгол Улсад, Монголын ард түмэнд л ашигтай байх ёстой. Аль нэгэн компанитай гэрээ хэлцэл хийчихвэл би тэр компанийн эрх ашгийг хамгаалдаг хүн болчих болов уу гээд үхээнц царайлаад өөрийгөө хоохойлоод байвал шийдэл гаргаж чадахгүй. Ийм зүйлсийг шийдэхийн тулд Засгийн газар байдаг. Засгийн газар зоригтой шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Айх хэрэггүй. Гэхдээ зоригтой шийдвэр гаргаж байна гээд улс орон, ард түмнийхээ эрх ашгийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Бид үндэсний бахархал болсон үндэсний үйлдвэр, компаниа дэмжиж чадаж байна уу. Монголчууд “Говь” ХК-ийн тухай ярьдаг. Дэлхийн олон оронд “Говь” брэндийн дэлгүүрээ нээж улсынхаа нэрийг гаргаад явж байна. "Талх чихэр", "АПУ" МАК, Петровис гэх мэт бид үндэсний үйлдвэрлэлээрээ бахархаж байх ёстой.

Харамсалтай нь тэгж чаддаггүй. Энэ бахархал болоод байгаа компаниудын эзэд нь монголчууд шүү дээ. Монголын залуус дэлхийн том компаниуд болох “Сони”, “Самсунг”, “Кока Кола” гээд л биширч унаад байдаг. Тэгсэн мөртлөө өнөөдөр дэлхийн мундагууд руу дөхөж очиж байгаа компаниудаа бид төр засагтайгаа нийлж байгаад унагаж байна шүү дээ. Тухайлбал, Эм Си Эс байна. Сайн компани гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Ямар ч байсан бүтээсэн зүйлсийг нь харж байхад дэлхийн брэндүүдийг бидэнд мэдрүүлж чадаж байна. Кока кола, Тайгер шар айрагны үйлдвэрүүд, Скай ресортыг нь хар. Дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ Шангри Ла-г барьчихлаа. Таванбогд гэхэд KFC-г оруулаад ирлээ. Монголын эдийн засгийг чирч явдаг хэдэн том компаниа бид нураах гээд ноцолдоод байх ёстой юу, аль эсвэл эднийгээ дэмжээд явах уу гэдгийг бодох ёстой. Үүнийг хийх үүрэг Засгийн газарт байх ёстой. Улстөрчидтэй нийлээд доош нь хийж байхын оронд “Энэ компани монголд ийм үйл ажиллагаа явуулаад, татварт тэдэн төгрөг өгсөн байна. Энэ компанийн төлсөн татвараар цалин, тэтгэвэр өгч байна” гэдгийг ойлгуулж, тэднээр бахархах сэтгэлийг бий болгох ёстой. Ирээдүй хойч үеэ бид үндэсний компаниудаараа бахархдаг болгох хэрэгтэй. Түүнээс биш “Эд нар хулгайчууд шүү” гэдэг үгээр өв үлдээж болохгүй. Бид үндэсний компаниудаа хэр дэмжиж ажиллана тэр хэмжээгээр хөгжил урагшилна гэдгийг ойлгох цаг болсон.

-Удахгүй МАН-ын Их хурлаар дараагийн намын дарга сонгогдоно. Нийгэм хямарчихсан, нам нь талцчихсан энэ үед их л ухаалаг шийдвэр гаргах хүн чухал байх. Таны бодол ямар байгаа бол. Дараагийн намын дарга гээд хэд хэдэн хүний нэр ч гарчихсан байна. Таны нэр ч харагдана лээ?

-Хэн намын дарга болох тухай таамаг зөндөө л явж байгаа байх. Манай намын Их хуралд ганцхан онцгой бүрэн эрх бий. Намын даргыг шууд заалнаас нэр дэвшүүлдэг. 1309 төлөөлөгч бүгдээрээ өөрийгөө дэвшүүлчихэж ч болно. Энэ нь намын Их хуралд байдаг маш том эрх.

Удирдах зөвлөл гээд хэдэн хүн сууж байгаад шийдвэр гаргадаг шиг биш. Их хурлын төлөөлөгч болсон 1309 хүн маань олон талаас нь тунгааж байж Их хурал дээр гарсан нэрсээс сонголтоо хийх байх. Бид алдах эрхгүй. Их хурлаа хийх гэж байна. Нууцгүй хэлэхэд МАН орших уу, эс орших уу гэдгийн зааг дээр байна. МАН эв нэгдэлтэй хуучин шигээ хүчирхэг үлдэх үү, эс үлдэх үү гэдгийн зааг дээр байна. МАН гэдэг чинь Монголын төр л дөө.

Монгол төрийн ноён нурууг гудайлгачихалгүй авч явах том үүрэг МАН-д байгаа. Тийм учраас манай намын Их хурлын төлөөлөгчид энэ үүргээ маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Улс төрийн хүчнүүд төрөө авч явах гэж чадахаараа үзэж байна л даа. Парламент өндөр хөгжсөн орнуудын дэргэд манай ардчилал 27 жилийн түүхтэй нялх. Гэхдээ МАН, АН гээд үнэхээр Монголын хөрс суурин дээр ард түмэнд танигдсан улсаа аваад явчих улс төрийн хүчин гэвэл энэ хоёр нам л даа. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх ёстой. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх шаардлагатай. Ямар ч үед улсын эрх ашиг дээр нэгдмэл шийдвэр гаргадаг ёс суртахуунтай байх ёстой. Ингэж чадвал улсын хөгжил урагшилна. Намын Их хурал ард түмний энэ их хүлээлтэнд хариу өгснөөр өндөрлөх болов уу гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцэж байхад та Төрийн тэргүүнд хандан нэлээд ширүүхэн үг хэлж байгаа харагдсан. Төрийн тэргүүн цаашид ч хориг тавина гэж байсан?

-Ерөнхийлөгч хориг тавихын тулд Ерөнхийлөгч болдоггүй байх. Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал учир хүндэтгэлтэй хандаж байна. Би хориг тавьсанд нь тэр үгийг хэлээгүй юм. Бид Төрийн тэргүүнээ харсаар байгаад нэр хүндийг нь шалан доор ортол хэлүүлээд баймааргүй байгаа юм. Тийм учраас Х.Баттулга Ерөнхийлөгчийг улстөрч хүн учраас ойлгох байх, ойлгоод тодорхой түвшинд нийгмийн дотор байгаа шүүмжлэлийг хүлээж авах байх. Алдаа байна гэвэл үүнийгээ засч залруулах байх, цаашид ажил төрөлдөө анхаарах байх гэдэг утгаар нөхөр ёсны шүүмжийг нүүрэн дээр нь хэлсэн. Шүүмж гэхээсээ илүү бодит байдлыг хэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Би ингэж хэлэх үүрэгтэй. Бид нэг үеийн улстөрчид. Алдаа оноо байвал хэлж, ярьж засахгүй бол буруутдагийн жишээ олныг харсан. Ерөнхийлөгч маань Төрийн тэргүүний үүргийг хэрхэн ойлгодог нь өнөөдөр тодорхой бус байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Өмнөх чуулган дээр Тамгын газрын даргад нь хандаж хэлсэн. Үүнийг ойлгоогүй юм шиг болохоор нь чуулган дээр орж ирэхэд нь Ерөнхийлөгчид өөрт нь хэлсэн юм.
 
Э.ЭНХБОЛД
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
3 өдрийн өмнө / 103.9.90.50

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж 2020 он гэхэд төрийн албаар дамжаагүй хүнийг улс төрд оруулахыг болимоор байна. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн Үндсэн хууль, хүний эрх зөрчсөн заалтыг авч хаях хэрэгтэй! Үндсэн хуулиар хэн ч сонгох, сонгогдох эрхтэй шүү!! Үндсэн хуулийн цэц гэж мануухай байгууллага юуны төлөө ажилладаг юм бээ! Энэ бол Монголын төрийг хүчгүйдүүлж, мөнгөтэй тохиолдлын нөхдүүд төр барих, хулгайч луйварчдыг өөгшүүлж оюунлаг бөгөөд ажлын туршлагатай хүмүүсийг замаасаа зайлуулж эцсийн дүнд Монголыг хорлох гэсэн атгаг сэдэлтэй заалт шүү! 1 өдөр төрийн ажилд нухлагдаагүй хүн төр барина гэж юу байдаг юм бэ! 2020 онд төрийн албаны туршлагатай, оюунлаг хүмүүст төрийн эрхийг бариулахгүй бол Монгол улс СӨНӨНӨ! ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛСЫН ХЯМРАЛЫН ГОЛ ШАЛТГААН ЗӨВХӨН ҮҮНД Л ОРШИЖ БАЙГАА ЮМ. Хөгжлийг түүчээлж явах ёстой оюунлаг хүмүүсээ замаасаа зайлуулчихаад хулгайч, луйварчид улсар минь тоглоод дуусч байна !

зочин
3 өдрийн өмнө / 103.9.90.50

Үнэн шүү. Хаянхярваа гишүүн ёс зүйтэй, ноён нуруутай хүн. Уг нь ядаж төрийн албаар дамжиж ажлыг дороос нь дээш хийж ирсэн хүмүүсийгээ дэмжмээр байгаа юм. Одоо ер нь хаа сайгүй хүний үг сонсохоо больж, шударга зөв хүмүүсийгээ чичлэх болсон байна. Нийгэм ингэж гажуудахад өмнөхөөс одоог хүртэлх төрийн түшээдийн үүрэг роль их. Ялангуя АН-ын луйварчин түшээд! Тэд 2012 оноос эхлэн ТӨРИЙН ЖИНХЭНЭ УТГААР НЬ ТӨР БИШ БОЛГОСОН. З. ЭНХБОЛД, Н. АЛТАНХУЯГ, С. ЭРДЭНЭЭ МЭТЭЭС ХАРИУЦЛАГА АСУУ! 2016 онд ард түмэн, ялангуяа төрийн албан хаагчид МАН-д их итгэл тавьж байсан боловч АН-аас дор гэдгээ баталсан шүү! Одоо энэ төрд чинь ажил мэддэг, юмыг зөв өнцгөөс харж чаддаг хүн нэгээхэн бээр алга! Албан байгууллага яг л дайны талбар шиг байна. Хүмүүс зүрхшээж байна. Айж байна. Ажил хийхээс халширч байна. Шударга бус явдал газар авсан. Дан пялдагууд дарга нарыг тойрон эргэлдэж байна. М. Энхболдын үед томилогдсон бүх хүмүүсээ хайр найргүй сольж төрийн албаа зөв номонд нь оруул гэж зөвлөмөөр байна.

Зочин
4 өдрийн өмнө / 103.57.94.202

HUNII GARAAR MOGOI BARIULJ HUN HELMEGDUULEGCHID

Зочин
5 өдрийн өмнө / 217.210.13.78

Жинхэнэ монголын улс төрийг мафе болгосон хүмүүсийн 1 бол яалтчгүй хулгайч хаянхярваа шүү дээ их гэмгүй хүн болж гэнэ жинхэнэ Хорчин алуурчин шүү чиний үр удамтай монголын түүх тооцоо бодно муу алуурчин алтны хулгайч аа

Зочин
5 өдрийн өмнө / 66.249.82.80

Энхийн цагаан тагтаа болох гээд.хар турилаах болжээ МАН .

Зочин
5 өдрийн өмнө / 182.160.4.165

Аргагүй штээ, толгойноосоо өмхийрчихсөн юм чинь. Хариуцлагыг нь өнөөдөр бүх юмийг бусармагжуулж байгаа МАН хариуцах ёстой

Зочин
5 өдрийн өмнө / 103.212.119.151

ERH TEGSHIIG UGUISGEH NEGEN YAVDAL NEGEN ER ONTSGOI EHNER AVAHIIN TULD ONTSGOI YUMAAR N HANGAJ OGOHOOR BOLSONOOR HUDLAA N NOTLOGDSON

irgen
5 өдрийн өмнө / 202.21.102.226

Uls turiin zugees bodit baidliig yriad bhad l door ni huniig muulaad bicheed bha yumaa manaihan odoo oorsdiinhoo setgehuig oorchilmoor yumd aa. mongolchuud bid ewtei baimaar bna songoson humuusee ajliig hiilgemeer bna

irgen
5 өдрийн өмнө / 62.167.114.16

MAN nam l yaridag hymyys

irgen
5 өдрийн өмнө / 62.167.114.16

ene hynii neeh um hiiseniig medehgui um, ta nar eronhiilogchtei l temzej baigaa ard tymen, uls ornoo bodohiin orond

irgen
5 өдрийн өмнө / 62.167.114.16

ene hynii neeh um hiiseniig medehgui um, ta nar eronhiilogchtei l temzej baigaa ard tymen, uls ornoo bodohiin orond

irgen
5 өдрийн өмнө / 62.167.114.16

ene hynii neeh um hiiseniig medehgui um, ta nar eronhiilogchtei l temzej baigaa ard tymen, uls ornoo bodohiin orond

khongor
5 өдрийн өмнө / 202.9.41.239

uuriigee khichee,,nam dagasan salbadai

zochin
5 өдрийн өмнө / 66.181.169.202

hytsdag gar shuu

za chi boli
5 өдрийн өмнө / 66.181.184.113

bolioo chi