Цэргийн алба хаагчид шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авлаа

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 15:04:22

Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 350 дугаар ангиийн бие бүрэлдэхүүн будаг нь ханхалсан шинэхэн  орон сууцаа хүлээж авлаа. Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй орон сууц хүлээж авахад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс оролцлоо.

Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 350 дугаар ангиийн байрлалд тус бүр 40 айлын орон сууцыг барих бүтээн байгуулалтын ажил энэ оны зургадугаар сарын 15-наас эхлэн явагдаж, өнгөрсөн долоо хоногт дууссан юм. Уг ажлыг “ҮНИЗМ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийсэнд ангийн удирдлагууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. “Тухайн анги, салбарын албан тушаалын орон сууц нэртэй боловч огт өөр ажил, мэргэжилтэй хүмүүс амьдрах, тухайн ангид хамааралгүй шат, шатны дарга нар байр авах зэрэг асуудал гарч байна. Үүнийг шийдвэрлэхэд цаашдаа анхаарч ажиллана. Ангийн байрлалд болон түүнд ойролцоо газарт албан тушаалын орон сууцыг ийнхүү сонгож босгосон нь ч үүнтэй холбоотой” гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр онцоллоо. 



“Манай ангийн түүхэнд нэгэн чухал өдөр тохиолоо. БХЯ, ЗХЖШ-аас бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, анги, салбарын бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байгаад маш баяртай байна. Ангийн албан тушаалын орон сууцанд амьдрах цэргийн алба хаагчдыг сонгохдоо амьдралын бололцоог нь харгалзан үзэж, орон сууц нэн шаардлагатай эсэхийг нь тодорхойлж олгох болно” хэмээн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Сүхбат ярилаа. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
5 өдрийн өмнө / 62.167.114.16

angiin alban tushaaliin oron suuz gene yy???? arai tetgevert garahaar ni gargachih um bish bizdee ????

irgen
5 өдрийн өмнө / 62.167.114.16

angiin alban tushaaliin oron suuz gene yy???? arai tetgevert garahaar ni gargachih um bish bizdee ????