Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардлаа

: 5 өдрийн өмнө / 2017-11-13 15:07:13

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар МҮЭ-ийн холбооны XXII их хурал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Тус холбооны Их хурлаар МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын дарга, удирдлага нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнчлэл, удирдах сонгуульт албан тушаалаас түдгэлзэх, МҮЭ-ийн холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах болон сонгуульт ажлыг сүүлийн дөрвөн жил хийгээгүй, намын харъяалалгүй байх зэрэг заалт оруулсан талаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо. 

Тэрээр, "УИХ-аас 2018 оны Улсын төсвийг хэлэлцэхдээ Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх талаар ярьж байна. Ингэж шилжүүлэх нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчих гэж байна. Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл байдаг. Гэтэл уг зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа хуралдаагүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангахыг УИХ, Засгийн газраас шаардаж байгаагаа илэрхийллээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө бус иргэдийн мөнгө. Тиймээс тэдний эмчилгээндээ зарцуулах ёстой мөнгийг эрүүл мэндийн байгууллагууд ажилчдын цалин хөлс, байгууллагын урсгал засварт ашиглах ёсгүй" гэдгийг энэ үеэр хэлсэн юм.


 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих