Бага насны гурван хүүхдийг галын аюулаас аварчээ

: 4 өдрийн өмнө / 2017-11-14 09:33:42

Бага насны хүүхдүүд галд өртөж болзошгүй байсныг цагдаагийн албан хаагчид аварчээ.Тодруулбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороо 35 дугаар байрны .... тоотын тагтан дээрээс утаа гарч байсныг НЦГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ шалгажээ. Улмаар тус хороонд оршин суух Г-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг гаргаж амь насыг нь аварч уг галыг унтрааж ажилласан байна.

Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.      

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих