Сумогийн дэвжээнээс хямдхан МИНИЙ ЭХ ОРОН

: 4 өдрийн өмнө / 2017-11-14 10:29:24

Сумо. Энэ үгийг мэддэг болоод монголчууд 25 жил болжээ. Яг энэ түүхэн цаг үеийг монголчуудын нүд чихэнд амилуулж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочноор Далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын хүү Даваажаргалыг урьжээ. Тэр үнэхээр нүдээ олсон содон гоё зочин байлаа. Нэвтрүүлэг 3 цаг 30 минутын туршид үзэгчдийг суудлаас нь босгож суваг солиулаагүй гэдэгт итгэж байна. Түүний амьдрал, явж туулж ирсэн замнал, хувь хүний дотор мөн чанар, хүсэл эрмэлзэл, эмзэглэл, мухардал гээд хүний сэтгэл зүрхний бүхий л өнгө будгийг тус нэвтрүүлгийн багийнхан гайхалтай тодруулжээ. Омогшиж, онгирч, бахдаж, баярлаж, догдлон байж түүний хөрөг нэвтрүүлгийг үзэж дуусгав. Гэтэл энэ бүхний төгсгөлд яагаад ч юм гуниг төрж Хакуход гомдож ердөө л ийм хананд тулах гэж амжилтын оргил өөд хөлс хүчээ шавхасан юм уу, ердөө л сумогийн дэвжээний үнэ цэнэ, нэр хүнд, ёс жаяг, ил далд дарамтын төлөө эх орноо орхих хэмжээний нүүдэл хийх байсан юм уу, ердөө л иргэншлээ солиод л бүхнийг цэгцэлж байгаа юм уу хэмээн асуумаар болоод нэвтрүүлэг жаргав. “Сумо намайг хүмүүжүүлсэн” гэж та хэлэв. Тийм байх.

“Ганцхан ширхэг далбаа дэвжээн дээр гарч ирэхэд 60 мянган иен буюу 600 ам.доллар байдаг. Нэг дугтуйнд 300 ам.доллар байдаг. Үлдсэн 300 ам.долларынх нь 50-ыг нь сумогийн холбоо үйл ажиллагааныхаа зардалд авчихдаг. 250 ам.доллар нь тухайн бөхийн нэр дээр сумогийн холбоонд хадгалагддаг. Хадгалагдсан хэмжээгээрээ татвараа төлдөг. Ийм нарийн системтэй” хэмээн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал яриандаа дурсав. Сумочдын ялалтынхаа ард гар сунган авдаг боодолтой энэ мөнгө бол сумогийн үнэ цэнэ, амжилтын мялаалга. Үүгээр ч хэмжигдэхгүй үнэт зүйлийг арлын японы үндэсний бөхийн дэвжээ түүнд олгосон учраас өнөөдрийн М.Даваажаргал гэж Монгол хүүгийн ухаан бяр тэгширжээ. Ийн бодлоо ч түүнийг бүтээлцсэн япон хэв загварын үнэ цэнэ Монгол эх орных нь үнэ цэнээс үнэтэй байж боломгүй. Хакухогийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд дурдсан  “японы иргэншилтэй болно” гэх яриаг сонсуут сумогийн дэвжээнээс ч хямдхан миний эх орон юмсан уу хэмээн гуниглан бодсоноо нуухгүй ээ.

Яагаад монголчууд үнэ цэнэтэй байгаагийнхаа төлөө, амжилт гаргаж хүч бяраараа цойлж байгаагийнхаа төлөө, эх орныхоо нэрээр овоглож ард түмнийхээ бахархал омогшил болж байгаагийнхаа төлөө бусдын нүдэнд илүү харагдах ёстой гэж. Яагаад Монгол хүн хувь заяагаар ч байдагсан уу, хууль журмаараа ч зохицуулагддаг уу харийн нутагт амьдарч ёс заншлыг нь мөрдөж амьдралынхаа хэсэг хугацааг зориулсныхаа төлөө тухайн орныхоо иргэн болж үлдэх шийдвэр гаргатлаа “мухардах” ёстой гэж. Хэдийгээр “иргэншил бол цаасан дээр л бичигдэх зүйл. Зүрх сэтгэл нь монголынх шүү дээ” гэх хүмүүс байгаа ч уучлаарай, тиймхэн бодлоор хязгаарлагдаж бүтэн үлддэг баялаг гэж хаана ч байдаггүй шүү гэмээр санагдана.

Тэгвэл иргэншлээ солих тухай ам нээсэн жишээ ганц Хакухо биш юм. Урвуулах гэсэн, худалдаж авах гэсэн, амьдралыг нь диваажин болгоё, манай иргэн болчих гэсэн санал манай хэд хэдэн залуу тамирчдад ирсээр л байсан шүү.

Тухайлбал, бөмбөрцгийн хамгийн баян орон гэгддэг Канад, Саудын Араб, Кувейтээс Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт санал тавьж манай улсын иргэн болооч хэмээсэн байдаг. Түүнээс гадна мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга   Хашбаатарын Цагаанбаатар, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нямхүү нарт ч ийм санал хэд хэдэн удаа ирсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэргэслээр шуугиж байлаа. Манай улсын хувьд буудлагын спортын гавьяат тамирчин Г.Мөнхбаярыгаа Германд алдчихсан бол Г.Отгонцэцэгээ Казакстаны нэрийн өмнөөс тив дэлхийн жудогийн дэвжээнээ хүч бярыг нь сорьсоор байгаа. Мөн л нэг жишээ. Монголын хүндийн өргөлтийн нүүр царай болсон М.Анхцэцэгт АНУ, Казахстан, Узбекистан, Солонгосын талаас хүсэлт ирүүлсэн байдаг. Тэр дундаа Солонгосын тал тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон амласан нь биднийг сандаргаж байлаа. Тиймээ энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэмцээний зардалгүй хандив гуйж нүүрээ улалзуулдаг манай тамирчдад атгаж болох л үнэ цэнэ байлаа. Сардаа л  20 гаруй сая төгрөгийн цалин аваад л төвөггүй амьдарч болно гэсэн үг. Гэтэл манай тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй залуус эргэлзэх зүйлгүйгээр ядруухан эдийн засагтай, хайр халамжаар маруухан эх орноо сонгож Монгол хүний үнэ цэнийг бидэнд ойлгуулсан.  Яг эдэн шиг эх орныхоо үнэ цэнийг нэгдүгээрт тавьж болоогүй юм уу аваргаа. Нэг ч гэсэн Монгол хүн монголоороо үлдэж дэлхийн энтэй амьдарч олон олон хүчтнийг өлгийдөн авсансан бол юутай сайхан. Нэг ийм үг санаанд бууж байна. Малгай тавьбал манайх…гэж.  Сумогийн дэвжээнээс хямдхан хөөрхий МИНИЙ ЭХ ОРОН.

Эх сурвалж: http://niigmiintoli.mn

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
4 өдрийн өмнө / 103.212.119.156

Nevtruuleg uzej baihad Hakuho avarga yaponii irgen boloh talaar yu ch dugaraagui yria ch ugui.Asa avarga harin ter asuudaliig yarisan ni tun oilgomjgui sanagdsan.Asa yarij baihad hakuho avarga ene odoo yu yariad baina aa gesen bairtai baina bilee.

Бат
4 өдрийн өмнө / 59.153.112.68

Цагаа олсон зөв нийтлэл өнөөдөрийн залуус эх орноо голсон том хүмүүс болж..хэний буян хүн болсон юм.

Ганаа
4 өдрийн өмнө / 103.10.22.92

Энэ хүн өртэй бол аав ээждээ л өртэй байх. Өнөөдрийн алдарт хүрэхэд манай улс болоод хувь хүмүүсийн дэмжлэг байхгүй. Бор зүрхээрээ хөлсөө гаргаж харийн нутагт амьдарч харин ч өөрийн хүчээр монголын нэрийг дэлхийд мандуулж яваа хүү шүү.Бичээч гуайн бичсэн бусад хүмүүс өөрлдөө. Улсын хөрөнгөөр сурч боловсорч улсаас цалин зохих хангамж боломж эдлэж амжилт гаргасан хүмүүс шүү.Монгол улсыг, монгол хүнийг, монгол эр хүний болоод монгол бөхийн эд хав бяр чадалыг дэлхийд хангалттай сурчиллаашдээ. Юунд нь бухимдацгаана вэ? Энэ хүнд монгол гэдэг нэрийг ашигласан юм огт байхгүй. Харин халх даяар дуурсагдах аварга аавын нэрийг ашигласан зүйл бол бий байхоо...

Алдараа
4 өдрийн өмнө / 202.179.25.89

Харийн орны хүн болж байгаа хүнээс хөдөлмөрийн баатараа хурааж авъя.Тэр дэвжээний эзэн болохын төлөө хөлсөө дуслуулсан гэж бодохоор харамсмаар байна.

Zochin
4 өдрийн өмнө / 103.57.93.21

Hn, Ene muuhai niigemd irj stressdj bsnaas ter saihn hudulmur vneldeg niigemd amidarch bsn deer awargaa!!!!!!tegehin tuld tednii huilid zahiragdj irgen bolohoos uur yadiin,mash saihn newtrvvleg blsn bn le, ehner chni yamar halamjtai yum,yamarch huurhun hvvhdvvdtei yum,tanai ger bvld az jargal hvsie

zochin
4 өдрийн өмнө / 124.158.126.197

yu gj mongoloo martah yumbee

зочин
4 өдрийн өмнө / 66.181.178.148

МОНГОЛ гэдэг нэрийг ашиглаж амжилтын оргилд хурчихээд эцэс суулдээ ОО-н цаас шиг хаяж байна. Жудаггуй хуутэй юм байна шуу. Чиний энд янз янзаар тансаглах яах вэ?Менхбат аа.

Зочин
4 өдрийн өмнө / 112.72.12.77

монгол хүн монголоороо л байгаа шүүдээ зөв яваа нэгэндээ сайн сайханыг ерөөх хэрэгтэй монгол орон минь сайхан ч энэ төрд байгаа цаддаггүй хувалзнуудыг цэвэрлээгүй цагт монгол хүн эх орондоо сэтгэл амар сайхан амьдарна гэхэд хэцүү чадаж байгаа залуучууд нь сайхан нийгэмд амьдрахад яадгийн зөв дэмжиж байна

Монгол хүн
4 өдрийн өмнө / 103.87.255.66

Энэ самуурайгаар Монгол дутах уу. гонжийн жоов удахгүй нэг монгол очоод үйрүүлээд өгөх байлгүй

Зочин
4 өдрийн өмнө / 66.181.160.119

daanch aharhan bodoltoi hun yumda........ yu ch gehev uhaan muutai amitan yumda....

Жинхэнэ Монгол
4 өдрийн өмнө / 103.10.22.37

Доор бичсэн дагз Монголд. Эйнштейн чинь эх оронгүй байсан ш дээ. Германд төрсөн жүүд Германаас хөөгдөөд дэлхийгээр тэнээ биз дээ. Израйл улс сураг ч үгүй байсан шүү.Монгол шиг геополитиктой оронд давхар иргэншилтэй байх зохимжгүй.

zzz
4 өдрийн өмнө / 66.181.160.106

Aguu hun! Mani met ni shuuh yum bish. Irgenshilee soliloo geed mongoloo orhiloo geh ni utgagui oroosgol oilgolt. Ene mongol hun mongol avargiin huu eniig mani metees iluu uhamsarlaj sanaj yavaa. Irgenshilee soliloo geed mongoloo geh setgel ni huvirahguiee. Hamag hiij buteeh zaluu nasaa ene sportod zoriulsan ur shumiig ni tultal uzeh heregtei bh. Mongold irlee geed yah ve! Mongol bohoor barildah bolomjgui amjilt gargah nas ni ongorson. Asa avarga shig ali neg maf (jenko)-iin nohoi bolohuu!? Dadaj mergeshsenee hiigeed daraa daraagiin mongol avargiig toruulj bval ter ni onoogiin buurai mongold tom dem busuu?!

Монгол
4 өдрийн өмнө / 103.10.22.37

Зөв л бичиж. Яахав дээ тэр удамт цус нь жижиг арал дээр шахцалдсан япончуудын цусыг сэлбээд дуусна биз. Эх орон ганц л олдно. Амьжиргаагаа бодоод явахаас л биш. Хүн л юм чинь. Алс хэт нь яах болдоо гэдгийг л бодоосой билээ. Энд эх орондоо, энэ сайтын коммент дээр монголчууд уралцах нь ч яахав,

зүгээр орхи
4 өдрийн өмнө / 103.229.122.94

уурхай уул ус зараагүй хүчээрээ мөнгө олж Монголыг алдаршуулж байнаа хүн хаана амвдрахаа өөрөө шийдэж болно биз дээ утаа униар авилга хов хэрүүлд умбасан газар ирээд жаргах уу хүүхдүүд нь зөв боловсрол хүмүүжил олж авах уу ядаж л яшка нар энэ гэр бүлийг зүгээр орхих уу та нар ч шийддийн биш ээ

Зочин
4 өдрийн өмнө / 106.2.231.28

Амныхаа зоргоор битгий бурцгаагаад бай Даваажаргалын зөв

Монгол
4 өдрийн өмнө / 66.181.165.93

Иргэнээрээ үлдвэл эх оронч,японд үлдвэл эх иоронч биш байх нь л дээ,Давхар иргэншлийн хууль яаралтай батлаявЭйнштейн 4 улсын иргэншилтэй байсан.Хакухо кап гээд ямар ч "иргэншил"-тэй монголоос илүү монголдоо тустай ажил хийж байна.

Тиймээ
4 өдрийн өмнө / 202.55.191.99

Тиймээ тэр монгол. Тэгэхдээ сумочин монгол.Сумоогоо сонгоол явчлөө. Харин Монголыг биш.Харамсалтай. Уул нь тэр Монголоороо хэвээр үлдсэн бол нилээн хэдэн Монгол хоолтойгоо хоцрох байлаа.

ХАРАМСАЛТАЙ
4 өдрийн өмнө / 202.21.100.210

УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ИРГЭН ДАВААЖАРГАЛЫГ ЗАРЧИХАЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. "МОНГОЛ ЯЛНА" ГЭЖ ГАРЧ ИРЧИХЭЭД ИРГЭНЭЭ ЗАРААД ЭХЛЭВ ҮҮ ДЭЭ

гоё
4 өдрийн өмнө / 203.91.118.42

монгол аваргын шавь нар гээд боддоо гоё байгаа биздээ. ер нь иргэншлээ солихоос монгол цусаа солихгүй

zochin
4 өдрийн өмнө / 202.170.84.83

neeree mongo mongol hoeroos l songoltoo hiilee. uuchilaarai bi mongol hun geed helchihsen bol mongolchuudiin eh oronch setgelgee yamar ih deeshleh baivaa. Odoo bol nadad ih mongo ogno gesen bolohoor geed gadagshaa tsuvaad baij dee

Өвөө аав
4 өдрийн өмнө / 117.111.8.44

Харамсаж бас мөөёөө аваргыг өрөвдөж бна монгол бөхын их аварга маань хүүгээ ийм алхам хийсэнд зүрх нь зүсэгдсэн байх монгол хүнийг ухамсарай эх лронч үнэ цэнтэй хүн болгохыг төр засаг анхаарах цаг болжээ цөөхөн монгол маань хувийн эрх ашигаа бодоод нутагаасаа яваад бвал монгол минь яахуу хужаагаар дүүрэллээ иргэнээ иргэншилээ солихыг монгол зөвшөөрөхгзй хууль батлах цаг нь болжээ монгол эх орон минь араб шиг сэргэн мандах цаг ойрхон байна

Өвөө аав
4 өдрийн өмнө / 117.111.8.44

Харамсаж бас мөөёөө аваргыг өрөвдөж бна монгол бөхын их аварга маань хүүгээ ийм алхам хийсэнд зүрх нь зүсэгдсэн байх монгол хүнийг ухамсарай эх лронч үнэ цэнтэй хүн болгохыг төр засаг анхаарах цаг болжээ цөөхөн монгол маань хувийн эрх ашигаа бодоод нутагаасаа яваад бвал монгол минь яахуу хужаагаар дүүрэллээ иргэнээ иргэншилээ солихыг монгол зөвшөөрөхгзй хууль батлах цаг нь болжээ монгол эх орон минь араб шиг сэргэн мандах цаг ойрхон байна

Зочин
4 өдрийн өмнө / 203.91.118.180

хувь хүний үзэл бодлыг хүндэтгээрэй иргэд ээ,дандаа бусдад өөрийн үзэл бодлоо тулгадаг,доромжилдог,дарамталдаг энэ соёлгүй бүдүүлэг муухай зангаас чинь болж манай олон иргэд гадны иргэн болж,гадаадынхан Монголоос зугтаж байгаа шүү...

Зочин
4 өдрийн өмнө / 202.131.230.251

odoo ovgoo solij naad hairlaj hundeldeg taihoi avargaaraa ovgol

mgl
4 өдрийн өмнө / 202.9.40.13

M.Davaajargalaa chi zgr ch neg mgl hun bish shuu Aaviinhaa ner nuuriig bod Zgr l tsaasan der bichigdeh zuil yum bol torson etsgiinhe neriig zgr tsaasan deer bichigdeh zuil geed solichihgui l bh

zochin
4 өдрийн өмнө / 27.123.214.86

Davaajargaliig buruutgah setgel torohgui bna. Harin eh ornoo hudaldaj ideed bgaa hvmvvsees l aij bna daa.

Би
4 өдрийн өмнө / 172.58.40.190

Дагваа аварга маань хамаагүй дээр санагддаг. Гэнэн цагаахан ч юм шиг, үгээ хамаагүй хэлдэг. Энгүй хүчтэн ч заримдаа төрхгүй жаахан хүү шиг. Алдаа оноотой ч Монголоо гэсэн сэтгэл нь харин хувирашгүй. Мөөеө аварга хүүгээ Дагвадоржийн талд нь ч хүрэхгүй хүмүүжүүлсэн ажээ.

Би
4 өдрийн өмнө / 172.58.40.190

Дагваа аварга маань хамаагүй дээр санагддаг. Гэнэн цагаахан ч юм шиг, үгээ хамаагүй хэлдэг. Энгүй хүчтэн ч заримдаа төрхгүй жаахан хүү шиг. Алдаа оноотой ч Монголоо гэсэн сэтгэл нь харин хувирашгүй. Мөөеө аварга хүүгээ Дагвадоржийн талд нь ч хүрэхгүй хүмүүжүүлсэн ажээ.

Цагаан-Өвгөн
4 өдрийн өмнө / 66.181.176.144

Толгойных нь цэнэг байхгүй,хөөрүү гавал шүү дээ.

Хөх Монгол
4 өдрийн өмнө / 202.179.26.148

Маш үнэн бичжээ. Яаж ч бодсон ЭХ ОРОН эрхэм үг билээ.

Зочин
4 өдрийн өмнө / 66.181.185.223

YAG UNEN

zochin
4 өдрийн өмнө / 119.40.98.162

gui ee ene mun aharhan bodoltoi hunuu ugui uy mongoloo arhiar solison mongoloo avligaar solison mongoliin baylagiig gadagsh ursgasan mongoloo aldsan humuusiin tuhai yagaad ingej bodold ni orj bichdegegui um bol

Зочин
4 өдрийн өмнө / 118.33.222.183

yaadgiin nutagta irj savsaganahaas oor yumgui davgaagas l deer bna ur hoich ni bi yapon hun gehgui bi mongol hunii udam l gej yarij yavah blno mongolchuud iim archagui engiin negen uhej suraggui balga bolj bsn ch hamagui harin mongotei negen blrh hun bolchihdog ene chin hunii erh shuu de mongoliin neriig hangalttai gargasniih ni hariud yadaj muulahaa bolitsgoo

Зочин
4 өдрийн өмнө / 118.33.222.183

yaadgiin nutagta irj savsaganahaas oor yumgui davgaagas l deer bna ur hoich ni bi yapon hun gehgui bi mongol hunii udam l gej yarij yavah blno mongolchuud iim archagui engiin negen uhej suraggui balga bolj bsn ch hamagui harin mongotei negen blrh hun bolchihdog ene chin hunii erh shuu de mongoliin neriig hangalttai gargasniih ni hariud yadaj muulahaa bolitsgoo

zzzz
4 өдрийн өмнө / 202.179.31.76

яг үнэнийг хэлжээ. Дэвжээний төлөө шүү. Ухаан муутай, өнөөг харсан олиггүй эр ч бол доо чи . харин хажууд нь Дагвадорж бол өөр шүү

Өвгөн
4 өдрийн өмнө / 202.9.40.167

Дээхнээ, Мөнхөө аварга Долгорсүрэн зааныг хүүгээ Японы бөх болголоо гэж ундууцаж байсан гэдэг, гэтэл Даваажаргал Япон хүүхэн аваад л . . . эр хүн уул нь хүүхэн дагадаггүй л дээ.

Vneniih helegch
4 өдрийн өмнө / 66.181.178.135

Yaagaad zaaval irgenshile solih estoi gj tegtle mongol ornooso uidaa yu mongol hvvhne golj hariin hvvhent suuj bolson harin eh ornoo solhiig chin mongol tvmen ysj hvleej avh ni oilgomjtoi nerteeger ni avrgii neriig solimoor um

Zochin
4 өдрийн өмнө / 27.123.214.94

Etsegn mongol bol mongol hunii huuhduud

Зочин
4 өдрийн өмнө / 202.9.42.170

Монгол цус, тэр тусмаа монгол аваргын цус судсаар чинь гүйж байгаа болохоор сумогийн их аварга болсон гэдгээ ойлгоосой. Харамсалтай, дэндүү хармсалтай. Гологдсон монгол ах дүүс чинь сэтгэлдээ уйлсаар дүү минь.

Mgl
4 өдрийн өмнө / 202.21.119.186

Bodood yavsan ugiig mini onood helchihej.Yaduu ch gesen eh oronoo solij yaahanav.Yalanguya Mongol tumnii dundaas garch bui tsuuhun gaihamshiguudiig ingej ustgah hereg yu bile.Mani met shig hen ch bish bsan bol yaaya gehev.

зочин
4 өдрийн өмнө / 202.55.184.18

эврээ ургахаар эхийгээ мөргөлөө хөөрхий

ug
4 өдрийн өмнө / 202.55.183.178

davaajargald buruu bitgii uguud bai

Зочин
4 өдрийн өмнө / 202.72.240.5

өөрийнх нь үр удам ч япон улсынх тэгэхээр явсан нь дээр биз дээ бид яахав хэрүүлээ хийгээд гуйлгачин царайлаад л байж байхаас даа

Гэрэл
4 өдрийн өмнө / 202.131.245.154

Тэгээд үр хүүхдүүд нь Япон иргэн болно. Аваргын удам ингээд япон болоод явчихваа.Юуны учир ийм боловоо,Одоо аваргад мөнгө нэг их чухал биш болсон баймаар юм.

Ааааааа
4 өдрийн өмнө / 27.123.214.91

Монголоо гэх сэтгэлтэй хүү төрүүлж чадаагүй байна даа. Мөнхбат аварга

хэн нэгэн
4 өдрийн өмнө / 203.91.118.180

Үнэнийг хэлжээ. Харамсаж байна Хакухо. Энэ Монголын минь энгүй аваргын удам шүү дээ чи